Хазсан алимны давалгаа Монголд

Та ямар алим идэх дуртай вэ? Улаан, ногоон, шүүслэг, исгэлэн эсвэл дэлхий нийтээрээ хүсэмжлэх тэр “хазсан алим” уу? Тэгвэл өнөөдөр энэ л хазсан алимийг өөрийн болгохийг хүсэх хүмүүсийн шунал, хүсэл бүр дээд цэгтээ тулсан гэж хэлвэл хилсдэхгүй. Тэгвэл яагаад бид өнөөдөр өөрийн мэдэлгүй энэ хазсан алимийг ингэж их хүснэ вэ?...
Хазсан алимны давалгаа Монголд


Яагаад хазсан алим 38 хүрэхгүй жилийн дотор дэлхий нийтийн компьютерийн зах зээл, хөгжмийн, үүрэн телефоний зах зээлийг бүр хүмүүсийн амьдралын хэв маяг, стиль имижийг өөрчилж чадав аа? Нууц юунд оршиж байна гэвэл мэдээж агуу компанийн амжилт бүхэнтэй хэн нэгэн холбогдож байдаг. Хазсан алимаар өөрсдийн логогоо хийсэн алдарт Apple компанийн өнөөгийн энэ их амжилт мэдээж үүсгэн байгуулагч Стив Жобстой салшгүй холбоотой билээ.  

Apple брэндийн тухай мэдэхгүй хүн бараг үгүй гэвэл нэг их хилсдэхгүй болов уу. Бид бүгд л iIPhone-ийн жилээс жилд шинэчлэгдэх хамгийн сүүлийн загварыг хэрэглэхийг эрмэлзэж, iMac дээр ажиллаж, iPad-р ном уншиж, тоглохыг хүсдэг. Тэгвэл энэ бүх хүсэл эрмэлзэл мэдээж Apple-ийн бүтээгдэхүүний чанар, загвар, бас шинэ технологийн байж болох бүх дэвшлийг агуулж, өөрөөр хэлвэл бүгдийг нэг л бүтээгдэхүүнээс авах боломжийг олгодогт нь байгаа юм. Дээр дурьдсанчлан Apple брэнд зөвхөн гар утас, компьютерийн зах зээл биш бүр өөрийнхөөсөө шал өөр төрлийн бизнесийг хүртэл орвонгоор нь эргүүлсэн гэж хэлсний учир бол тэд хүмүүс бидний хэрэглэж заншсан үйлдлийн системээс шал өөр төрлийн үйлдлийн систем программ бүхий компьютерийг анх гаргасан, гэвч хүмүүс татгалзаагүй харин ч татагдсан. Тэд хөгжмийн бизнесийг өөрчилсөн бас сүйрлээс аварсан. Дашрамд сонирхуулахад Стив Жобс, Бетховен, Боб Дилан, Битлз зэргийг сонсох маш дуртай, хүний оюуны бүтээл гэдэг зүйлийг маш хүндэлдэг хүн билээ. Тиймдээ ч тэр дуучдийг дампуурлаас аварсан юм.

Дэлхий нийт цахим ертөнцөд нэгдэж, нэг дуучны гаргасан дуу өдөртөө л интернетэд тавигдаж, хэн ч цомог худалдан авахаа больсон үед Стив Жобс нэгэн мэргэн санааг гаргасан нь iTunes store байв. Тэр гэхдээ уран бүтээлчдэд нэгэн саналыг тавьсан нь тэд дуугаа 1$-оор зарахийг зөвшөөрөх явдал байсан юм. Эхэндээ хэн ч зөвшөөрөхгүй байсан бөгөөд улмаар ядаж энэ саналыг зөвшөөрөхгүй бол угаасаа дэлхий нийтийн цахимжсан хөгжил хэт хурдан урагшилж тэдний уран бүтээлийн үнэ цэнэ бүр ч байхаа болих юм байна гэдгийг ойлгож байсан юм. Ингээд тэд iTunes store-д өөрсдийн дуугаа 1$-оор зарахийг зөвшөөрсөн юм. iTunes store улам өргөжсөөр, сүүлдээ ном, сонин, олон төрлийн тоглоом, эппликейшн зэргийг зардаг болсон нь онлайн бизнес хийдэг компаниудыг сандаргаж эхэлсэн юм. Хазсан алимны хийсэн нэгэн өөрчлөлт бол энэ.

Харин тэд үүрэн телефоний бизнест хэрхэн нөлөөлсөн вэ? Уншигч та, бидний анхны гар утасны сим карт гэгч ямар байсныг сана даа. Тэгвэл одоо барьж байгаа гар утасныхаа сим картийг нэг хар даа. Сим карт ийм болсны шалтгаан бас л Apple-аас хамаатай. Тэд утасны дэлгэцийг илүү өргөн болгож, товчлуургүй болгож, илүү хурдан, хүчтэй процессор зэргийг байрлуулахын тулд зай хэрэгтэй байсан юм. Энэ үед сим карт гэгч зүйлийн ихэнхийг хоосон хуванцар эзэлж байгаад шүүмжлэлтэй хандан багасгах санааг анх сэдсэн юм. Мэдээж үүрэн телефоний бизнес эрхлэгчид хэн нэгэн этгээд тэдний бизнест гар дүрж эхлэхэд тааламжгүй хүлээн авч зөвшөөрөөгүй юм. Харин энэ үед Стив Жобс ганцхан л зүйлийг мэдэж байсан учраас өөрийнхөөрөө зүтгэсэн юм. Хүмүүст тэдний хийсэн гар утас маш их таалагдана, бас тэд энэ гар утсыг өөрийн болгохын тулд үүрэн телефоний компаниудийг шахаад өгнө гэдгийг маш тодоор харж байлаа. Бүх зүйл түүний таамаглаж байсанчлан болов. Apple ч өөрсдийн жижиг сим карт бүхий гар утсаа гаргав. Харин хүмүүс энэ iPhone-ийг өөрийн болгохын тулд том сим картаа хайчилж эхлэв. Мэдээж зах зээл шаардаад байхад үүрэн телефоний компаниуд бүтээгдэхүүндээ өөрчлөлт оруулж эхлэв. Гэтэл Apple улам даварсаар бүр iPhone 5-аасаа эхлэн улам жижиг сим карт буюу микро сим-тэй гар утас үйлдвэрлэж эхлэв. Харин одоо эрхэм уншигч та анзаарсан бол бидний хуучны танил анхны том сим картан дотор микро сим болгож болохуйц өвөрмөц дизайнтайгаар сим картыг үйлдвэрлэдэг болсон.

Дурьдаад байвал Apple компаний хийсэн, өөрчилсөн зүйл маш олон. Apple компани нь 1976 онд Стив Жобсын гараж дотор түүний анд Стив Возняк нарын санаачлагаар анх байгуулагдаж байжээ. 2011 оны наймдугаар сард Apple компани дэлхийн хамгийн үнэтэй компани болсон юм. Одоо Apple компани нь нийт 80,300 ажилтантай, 2013 оны жилийн борлуулалт нь 170,910 тэрбум ам.доллар.  

Apple компани алдаршихийн хэрээр Стив Жобст түүний бүтээгдэхүүнийг зарж байгаа дэлгүүрүүд огтхон ч таалагдахгүй байсан юм. Тиймээс тэр алдарт Apple Store-уудаа нээж эхэлсэн юм. Apple Store нь хамгийн их хүн явдаг, хотын төв, мөн хотын үзэмжинд өнгө нэмэхүйц загвартай барилга байх ёстой гэсэн шаардлагийг тавьдаг байв. Apple Store-д зочлох нь хэрэглэгчдийн хувьд ямар нэгэн гайхалтай орчинд орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байв. Гэвч Apple Store-уудийг нээхэд маш их зардал гарч байв. Энэ нь мэдээж түүний бүтээгдэхүүнүүд дэлхий нийтэд тархахад саад болж байсан юм. Тиймээс түүний бүтээгдэхүүнүүдийг зарах онцгой албан ёсны Authorized Reseller эрхийг тусгай шаардлагын дагуу дэлхий дахинд томоохон компаниудад олгож эхлэв. Түүний Authorized Reseller нартаа тавьдаг шаардлага бол тухайн эрхийг авч байгаа компани нь зах зээлийн лидер байх, түүнээ дагаад олон салбар дэлгүүрүүдтэй байх, мөн өөрсдийн guideline бүхий шаардлагад нийцэхүйц тайз засалт, булан гэх мэт өндөр шаардлагыг тавьдаг юм. Тиймээс эдгээр шаардлагыг нь хангаж, Authorized Reseller болохын тулд компаниуд өөрсдийн бизнесийн зах зээлдээ тэргүүлэгч байх ёстой болж байгаа юм.

Хазсан алимны дэлхийг эргүүлж буй энэ давалгаа ч Монголыг зүгээр өнгөрөөсөнгүй. Authorized Reseller  буюу Apple брэндийн албан ёсны борлуулагчийн эрхийг 2013 оны 10 сард цахилгаан бараа, компьютерийн зах зээлд тэргүүлэгч БСБ Сервис компани авчээ. Мэдээж Стив Жобсийн Authorized Reseller -т тавьдаг зах зээлдээ тэргүүлэгч байх, олон салбар дэлгүүртэй, компанийн жилийн борлуулалт, татвар төлөх байдал, оюуны өмчийн эрхийг дээдэлдэг байх гэх мэт бүх шаардлагаас гадна Apple брэндийн бүтээгдэхүүнүүдийн байрлах байршил, түүний загвар, хийц хэмжээ, үнэ цэнэ гээд бүх тавьсан нөхцлийг БСБ биелүүлсний дүнд тэд энэхүү эрхээ тэдэнд олгожээ.

БСБ Сервис ХХК Apple брэндийн албан ёсны борлуулагч болсонтой холбогдуулан 2014 оны 3-р сард Монголчуудын хамгийн сайн мэдэх хорооллын эцэст Өргөө кинотеатраас баруун тийш орших БСБ Мегастор дэлгүүртээ Apple-ийн Authorized Reseller-ийн дэлгүүрийнхээ үүд хаалгаа нээлээ. Энэ баярт үйл явдалд тохиолдуулан тэд Apple-ийн бэлэгтэй, хямдралтай урамшуулалт худалдааг зарлаад байна.

Хазсан алимны давалгаа биднийг тойрч биш тоож байгаа нь үнэхээрийн баяртай явдал юм. Удахгүй Монголд Apple Store нээгдэх байхаа гэсэн сайхан ерөөлөөр энэхүү нийтлэлээ жаргаая аа. 

















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()