Та 7 хоногт нэг удаа нүүрээ ууранд утвал таны арьсанд дараах өөрчлөлтүүд гарна

2020-07-05, 14:00
3,523

Цаг үе арьсанд тань улам аюултай болсоор байна. Агаарын бохирдол, хэт ягаан туяа гээд л... Тиймээс арьсаа цэвэрлэх нь их чухал билээ. Танаас ямар ч үнэ төлбөр шаардахгүй ч хэд хэдэн бүтээгдэхүүний үйлчилгээг зэрэг үзүүлж чадах нэгэн арга бол нүүрний арьсаа уураар утах юм. Ингэснээр та арьсаа цэвэрлэж, зөөлрүүлж, гэмтсэн арьсыг сэргээх гайхалтай үйлчилгээтэй арга билээ.

Та 7 хоногт нэг удаа нүүрээ ууранд утвал таны арьсанд дараах өөрчлөлтүүд гарна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Арьсны нүхэнд тань хуримтлагдсан шороо тоос болон будгийг цэвэрлэж өгнө

Халуун усны уур таны арьсны нүхийг тайвшруулж тэлэхэд хүргэдэг. Ийнхүү арьсны тань нүх сүв онгойх үед дотор нь хуримтлагдаж байсан тослог болон тоос шороо зэрэг гадагшилдаг байна. Арьсны нүхээ цэвэрлэснээр арьс тань өмнөхөөсөө илүү цэвэрхэн толигор харагдах болно.

Арьсны нүхэнд тань хуримтлагдсан шороо тоос болон будгийг цэвэрлэж өгнө

2 Батга үүсгэдэг бактер болон үхсэн эсүүдийг цэвэрлэнэ

Арьс бол таны биеийн хамгийн том эрхтэн. Мөн биеийн тань бусад хэсгүүдтэй л адилаар арьс тань байнга нөхөн төлжиж байдаг бөгөөд үүнээс нь болоод арьсанд тань үхсэн эсүүд хуримтлагддаг байна. Эдгээр эсүүд нь ямар нэгэн хүнд өвчин үүсгэхгүй ч харагдах байдалд тань муугаар нөлөөлж, нүүрний арьс тань хүчилтөрөгчөө бүрэн хангаж чадахгүй байдалд хүрдэг. Нүүрээ уураар утсанаар энэхүү үхсэн эсүүдийг цэвэрлэж арьс тань илүү гэрэлтсэн харагдах болно.

Батга үүсгэдэг бактер болон үхсэн эсүүдийг цэвэрлэнэ

3 Нүүрний арьс тань илүү их хүчилтөрөгчөөр хангагдах болно.

Нүүр нь амархан улайдаг хүмүүс нүүрээ уураар утахаас татгалзаж болох юм. Гэвч ийнхүү улайж буй шалтгаан нь нүүрний судаснууд тань тэлж ихээхэн хэмжээний хүчилтөрөгчөөр хангагдсанаас болдог байна. Тиймээс санаа зовох биш харин ч баярлах хэрэгтэй гэсэн үг.

Нүүрний арьс тань илүү их хүчилтөрөгчөөр хангагдах болно.

4 Үрчлээ үүсэхээс сэргийлнэ.

Эмэгтэй хүн бүр л хөгшрөлт болон үрчлээнээс аль болох удаан хол явахыг хүсдэг. Мэдээж шинжлэх ухаанаар батлагдсан үрчлээнээс сэргийлэх арга бол коллаген юм. Гэвч та коллаген авах гэж дургүй зүйлээ хүчлэн иддэг бол танд нүүрээ уураар утахыг зөвлөж байна. Ийнхүү утсанаар цусны эргэлт хурдасч коллаген болон эластиний ялгарал нэмэгдэж үрчлээгүй зөөлөн булбарай арьстай байхад тань тус болох болно.

Үрчлээ үүсэхээс сэргийлнэ.

5 Арьс тань өөрөө чийглэг болж эхэлнэ.

Арьсандаа хуримтлагдсан тос болон бохирдлыг цэвэрлэж гаргаснаар бие тань арьсыг чийглэг байлгадаг тослогийг илүү их ялгаруулж эхэлдэг байна. Мөн утах явцад арьсны нэвчилт явуулах чадвар нэмэгддэг учир энэ хугацаанд ч арьсанд тань чийгшлийг өгч байдаг.

Арьс тань өөрөө чийглэг болж эхэлнэ.

6 Арьс арчилгааны бүтээгдэхүүнийг илүү сайн шингээнэ.

Мэдээж ганцхан уталтаар бүх асуудлыг шийдчихгүй ч арьс арчилгаанд тань заавал байх ёстой зүйлсийг нэгт зүй ёсоор орох билээ. Арьсны нүх сүв тань чөлөөлөгдсөнөөр арьс тань илүү ихийг шингээх чадвартай болох бөгөөд цусны эргэлт нь сайжирсан тул таны өдөр бүр хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдэд өгөх хариу үйлдэл нь ч сайжрах юм. 

Арьс арчилгааны бүтээгдэхүүнийг илүү сайн шингээнэ.

Танд ч бас санал болгох үнэтэй зөвлөгөө байгаа бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()