Голомт банкны азтанууд шагналаа гардан авлаа

2014-03-19, 17:27
3,439
Голомт банкны “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” карт  эзэмшигч олон мянган харилцагч дундаас азтанууд тодорч, өөрийн хайртай дотно хүний хамт насан туршдаа хэзээ ч мартагдахааргүй дурсамжийн эзэд болох эрхийг хожсоор байна.
Голомт банкны азтанууд шагналаа гардан авлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Азын тэнгэрээс од шүүрсэн 5 хос өчигдөр дэлхийн супер од Бруно Марсын тоглолтыг  үзэх батламжаа  гардан авсан бол, тун удахгүй  Португалийн Лисабон хотноо болох аваргуудын лигийн финалын тоглолтыг 3 хос үзэх эрхтэй болох юм. Сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг Голомт банкны хамт олон“ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” карт эзэмшигчиддээ зориулан 2 шат бүхий сугалаат урамшуулал зарлаж, ийнхүү азтануудыг хосоор нь төрүүлсээр байна.

Хүний амьдрал сайхан дурсамжаар баялаг билээ. Тэгвэл энэ л жаргалтай мөчүүдийг хуваалцахын тулд Голомт банкнаас “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” карт эзэмшигчдийнхээ дундсугалаат урамшууллыг зарласан билээ. 2 дахь шатны сугалаат урамшуулал  3-р сарын 31-ийг дуустал үргэлжлэх бөгөөд Голомт банкны “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” карт эзэмшигч та өөрийн хийсэн 50 мянган төгрөгийн гүйлгээ бүртээ нэг сугалааны эзэн болоорой. Таныг Португалийн Лисабон хотноо болох аваргуудын лигийнфиналын тоглолтыг үзэх алтан боломж хүлээж байгааг дахин сануулъя.  

Хэрвээ та хараахан Голомт банкны “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” карт нээлгэж амжаагүй бол өөрт ойр байрлах Голомт банкны салбар тооцооны төвд  хандаж  “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” карт  эзэмшигч болоод зогсохгүй  дэлхийн оддыг дэргэдээс нь үзэх сугалаат урамшуулалд хамрагдах боломжтой юм.

Албан ёсны сайт. www.golomtbank.com

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.