Эртний гайхамшигт барилгуудын нууц ил боллоо

Хүн төрөлхтний эрт үеийн барьж байгуулсан домогт чулуун хөшөөнүүд, нууцаар дүүрэн газруудын үүсэл, баригдсан явц зэргийг эрдэмтэд, геологичид өнөөг хүртэл судалсаар байгаа хэрнээ ёроол нь үл харагдах гүний худаг шиг шинэ шинэ нууц баримтууд гарч ирсээр л байх ажээ. Ингээд уншигч та бүхэнд хүн төрөлхтний соёлын иргэншлийн томоохон судлагдахуун болсон домогт пирамид, алдарт чулуун хөшөөнүүдийн талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.
Эртний гайхамшигт барилгуудын нууц ил боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гизагийн тэгш талд орших энэхүү Их пирамид нь дэлхийн эртний гайхамшгуудын нэг билээ. Үүнийг Хуфу хаанд зориулсан бунхан буюу грекчүүдийн нэрлэж заншснаар Хеопсын пирамид хэмээдэг. Пирамидыг тойрсон янз бүрийн хууч яриа, домог олон байдаг бөгөөд чухам үнэнд хүрэхийн тулд судалгаа шинжилгээг хийсээр байгаа билээ. Их пирамид нь Дэлхийн хамгийн том пирамид. Мексикийн нутаг дэвсгэр дээр орших Чолула пирамид өндрөөрөө Хеопсоос намхан ч эзэлхүүнээрээ /Хеопс 2.58сая.куб.м / 4,45 сая куб.м буюу бараг хоёр дахин том аж.



Чолула их пирамид
Пирамид тал бүрээс нь гэрэл сайн тусч байхаар баригдсан бөгөөд тал бүрээс нь нарийвчилсан гаргасан хэмжээсийг 19 зуунд хийж байжээ. Энэ нь өндөр нарийвчлалтай гаргасан хэмжээс ч гэлээ төгс биш юм.  Пирамидын үе хооронд хутганы ир ч орох зайгүйгээр чулуун блокуудаар нямбайлан өрсөн байна. Үнэхээр л пирамидын гадна болон дотор талын өнгөлгөөний блокууд ямар ч завсаргүй байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн өнгөлгөөний хэсэгт л хамаатай бөгөөд үндсэн байгууламж нь янз бүрийн тэгш бус хэмжээтэй барзгар блокуудаар баригдсан байдаг. 



Хуфугийн пирамидын блокууд
Эдгээр нь янз бүрийн хэмжээтэй, тэгш бус гадаргуутай. Пирамидыг барьсан чулуун блокуудыг хэдэн зуун километрийн алсад чулуу олборлох газарт боловсруулан, зөөвөрлөсөн байдаг. Харьцангуй зөөлөн шохойн чулуунуудыг ойр орчмынх нь карьеруудаас зөөсөн бол пирамидын гадна өнгөлгөөнд зориулагдсан арай хатуу шохойн чулуунуудыг Нил мөрний нөгөө эрэг дэх карьераас урсгалыг нь дагуулан 13-17 км зайд зөөж Гизагийн тэгш талд авч ирсэн байдаг.



Хуфугийн "Их пирамид"-ын гадна өнгөлгөөний чулуунд хадгалагдаж үлдсэн доод хэсэг. Баруун талд, дотоод өрөөний /Хааны өрөөнүүд/ боржин чулуун өнгөлгөө харагдана. Харин пирамидын өрөөнүүдийн /Хааны өрөөнүүд/ хучилт болон өнгөлгөөний боржин чулууг 700 гаруй км зайтай Асуанаас Нил мөрний эхээс урсгал дагуулан зөөж Гизад авч ирсэн байдаг. Гэхдээ энэ бол пирамид барихад ашигласан нийт блокын ердөө хэдхэн хувь л аж.

Пирамидыг барьсан технологи маш боловсронгуй бөгөөд үүнээс өмнө болон хойшид ч ийм нарийн төвөгтэй байгууламж эртний Египетэд баригдаагүй юм. Гэхдээ энэ бол тухайн цаг үеийнхээ л хамгийн боловсронгуй технологи байсан юм. Хэмжээний хувьд харьцангуй жижиг ч гэлээ Их пирамидаас өмнө нь ч, хойно нь ч  пирамидууд баригдсаар л байжээ. Чулуун байгууламжийн технологи, пирамидуудын эрин зуунаас хойш ч үргэлжлэн хөгжсөөр байлаа. 



Дэлхий дээрх хамгийн том бул чулуун хөшөө
Гүйцэд бариагүй 1168 тоннын жинтэй, 42 метрийн урттай энэхүү хөшөөг боржин чулуугаар хийсэн байдаг.  Гэхдээ өнөө цаг үед хадгалагдаж ирсэн Эртний Египетийн үеийн өөр гурван аварга бүтээл бий. Энэ нь 455 тонны жинтэй, 36 метр өндөртэй /12 давхар чулуун багана/ дэлхийн хамгийн том бүхэл бул чулуун хөшөө, 42 метр өндөр, 1168 тонн жинтэй бул чулуун дутуу баригдсан хөшөө, мөн хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том зөөвөрлөж барьсан Карнак дахь Амоны сүмийн 21 метр өндөртэй баганууд юм.



Карнакын сүмийн аварга чулуун баганууд
Дөнгөж 19 дүгээр зууны сүүл үеэс л хүн төрөлхтөн Парис дахь Эйфелийн цамхаг гэх мэт пирамидаас өндөр байгууламж барьж чаддаг болсон юм. 13 дугаар зууны сүүлч 14 дүгээр зууны эх гэхэд Хеопсын пирамидаас өндөр готик маягийн шовх оройт сүмүүд босч байв. Готик сүмийн барилгууд инженерийн болон архитектурын хувьд пирамидаас хамаагүй уран нарийн хийцтэй байв.

Пирамид дотор Хеопсынх гэдгийг илчлэх ямар нэгэн бичээс, тайлбар огт байдаггүй. Харин 1837 онд Вайз, Перринг нар Хеопсын пирамид дотроос өмнө нь огт судлагдаагүй 4 танхим илрүүлсэн бөгөөд тэндээс хэдэн арваар тоологдох бичээс болон технологийн таних тэмдэг олджээ. Бичээсийг улаан охроор зурсан байх агаад Хуфу фараоны /Хеопс/ нэрийг дурссан маш олон ишлэлүүдийг “жаазалсан” байжээ.



Хуфугийн нэртэй хүрээлсэн бичээс
Блокуудын нэг дээр барилгачдын үлдээсэн тэмдэглэгээ байдаг. Бичээс хоорондоо зайтай байгаа нь блокыг өрөхөөс өмнө зурсан болохыг илтгэнэ. Ийм нүсэр ажлыг ганцхан хүний төлөө хийсэн гэж бодохоор утгагүй санагдаж байгаа биз? Бүр хаанд зориулсан байсан ч гэсэн шүү...

Хятадын их гүрний анхны эзэн хаан Цинь Шихуандигийн /МЭӨ 3-р зуун/ нүсэр том бүтэцтэй эзэн хааны оршуулгийн цогцолборт хүн хүч, зардлын хувьд Их пирамидын дээд болон доод сүм, ёслолын зам, бусад барилгаас бүрдсэн Хуфугийн бунхны нийт хэмжээнээс хамаагүй том юм.



Хятадын эзэн хаан Цинь Шихуандигийн оршуулгын цогцолбор дахь шавар дайчдын арми
Алдарт шавар дайчид нь ур хийц сайтай, будаж гоёсон /170-200 см өндөртэй/ тус бүр өөр өөрийн гэсэн царай төрхтэй, жинхэнэ буу зэвсэг агссан найман мянга гаруй цэрэг, офицер, генерал, хөгжимчин түшмэлүүдийн баримал, багаж хэрэгсэл, тэрэгнүүд, алт, мөнгөн бүрэн тоноглолтой морины баримлаас бүрдэх бөгөөд эдгээр нь Шихуандигийн бурхны гадна талд орших аж.
 

 
Шихуандигийн оршуулгын цогцолборын бүтэц
Цогцолборыг хүрээлж буй хана уртаараа 6 км гаруй. Тухайн үеийн хятадын түүхэн судар бичгээс үзвэл энэхүү байгууламж дээр 700 мянга орчим хүнийг ажиллуулсан байдаг байна. Хеопс ч ийм зүйлийн талаар мөрөөдөж байгаагүй байх. Пирамидыг үл мэдэгдэх өндөр хөгжсөн соёл иргэншил байгуулсан байж болох ч Эртний Египетийн боолууд л лав биш юм.

Хеопсийн пирамидыг атлантууд ч, харь гарагийнхан ч, мэдээж боолууд ч бариагүй. Пирамидыг барьж байгуулахад Эртний Египетийн фараоны үнэнч албатууд болох гар урчууд, тариачид ажилласан гэдэг. Өдгөө пирамидыг барьсан түүх шат дараалалтай бөгөөд тоосгон барилгаас анхны чулуун шаттай пирамид, дараа нь жинхэнэ пирамид гэх мэтээр ахисан нь гэдэг нь тодорхой харагддаг. Энэхүү хувьслын алхам бүр, пирамидууд дараа дараагийн үедээ хэмжээний хувьд томорсон байдал, барилгын технологи зэрэг нь Эртний Египетийн түүхч, археологичдод илт байна. Их пирамид оргүй хоосон газар бий болоогүй юм.



Снофругийн эвдэрхий пирамид
Энэ бол Хуфугийнхтай хэмжээний хувь ойролцоо хэрнээ хамаагүй эрт баригдсан пирамид юм. Хадгалалтын хувьд илүү сайн нь. Бүр өнгөн талын хучилтын ихэнхи хэсэг нь хадгалагдан үлджээ. Хеопс хамгийн том пирамидыг бариулаагүй юм. Түүний эцэг Снофру Мейдумд гурван пирамид бариулсны нэг нь энэхүү эвдэрсэн нөгөө нь алдарт ягаан пирамид билээ. Дараагийнх нь эхнийхээсээ томрох зарчмаар баригдсан уг пирамидуудын сүүлчийн хоёр нь хэмжээгээрээ Их пирамидтай ойролцоо төдийгүй түүнээс сайтар хадгалагдан үлдсэн байдаг. Эдгээр пирамидуудын нийт хэмжээ Их пирамидаас хамаагүй том ажээ.



Зааны ясан баримлууд 
Хуфу (Хеопс) өөрийн биеэр байна.  Фараоны дүрсэлсэн өөр баримт хаанаас ч олдоогүй юм.



Өнөөгийн өндөрлөгөөс пирамидыг харахад энэ эртний энэ байгууламж фараоныг өөд болсны дараах мөнх амьдралын билэгдэл биш харин хүний оюун ухаан, хойд зүгт арслан заанууд бэлчиж, Европт хүмүүс чулуун зэвсгийн зуунд амьдарч байсан тэртээх 4,5 мянган жилийн өмнө нэр нь үл мэдэгдэх олон мянган барилгачдын хүч хөдөлмөрөөр бүтээгдсэн архитектурын гайхамшигт бүтээл гэдгийг бид харж байгаа билээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()