Шэрон Стоун 56 нас хүрлээ

Америкийн алдарт жүжигчин, холливудын секс бэлэг тэмдэг болж байсан, үзэсгэлэнт Шэрон Стоун (Sharon Stone) өчигдөг буюу 3 сарын 10–нд 56 нас хүрчээ. Мэдээж тэрээр хамгийн анх өөрийн дүрийг сайн бүтээж олонд алдартай болсон ч, үүнээс гадна маш олон зүйлс түүнийг алдартай болоход нөлөөлсөн байна. Ингээд эдгээр хүчин зүйлүүдээс сонирхоцгооё.
Шэрон Стоун 56 нас хүрлээ

www.caak.mn

www.caak.mn

“Basic Instinct”
Энэ кинонд тоглох үед Шэрон Стоун Америкийн хэд хэдэн гоо бүсгүйн тэмцээнд ялалт байгуулж, моделийн бизнест хөл тавиад эхэлчихсэн байжээ. 1980 онд тэрээр 20 нас хүрч байсан бөгөөд кино урлагт хүчээ үзэхээр шийдсэн байна.

www.caak.mn

“Basic Instinct” кинонд тоглохоос өмнө Шэрон 15 гаруй дүрийг бүтээгээд байсан бөгөөд “Total Recall”-д Шварценеггерийн эхнэрийн дүрд тоглосон байжээ.

www.caak.mn

“King Solomon's Mines”
Энэ киногоороо найруулагч Пол Верховены анхааралд өртсөн бөгөөд хоёр жилийн дараа Пол нь Шэроныг “Basic Instinct” кинонд тоглохоор урьсан байна. Жулия Робертс, Мишель Пфайфер болон Мег Райан энэ дүрээс татгалзаж байсан ч Шэрон зориг гарган тогложээ. Ингээд кино дэлгэцээр гарах болсноор тэрээр нэг л өдөр Дэлхийн "од" болж сэрсэн юм. Ингээд 90-ээд оны секс бэлгэ тэмдэг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэгний тоонд Шэрон багтах болжээ.

www.caak.mn

Ааш зан
Шэрон 2 удаа гэрлэж, 3 хүүхэд өргөж авч байсан бөгөөд хүүхдүүдээ өөрөө өсгөдөг байна. Залуу насны зугаа цэнгэл, наадам нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж тэрээр амьсгалын багтраа, чихрийн шижин тусаж, цус харвалт гээд бүхнийг даван гарсан юм.

Шэрон Стоун өөрийн үзэл бодлыг шууд хэлдэг бөгөөд түүний хэлсэн зарим үгнүүд нэлээд алдартай болсон. Түүний хэлсэн нэг үг нь “Зарим эмэгтэйчүүд дур тавьж байгаа мэт дүр үзүүлдэг нь зарим эрчүүд дотно харилцаатай мэт дүрийг үзүүлдэгт оршино” -гэжээ.

www.caak.mn

www.caak.mn

Шэрон Стоун болон түүний найз залуу Мартин Мика (Martin Mica). Найз залуу нь 27 настай юм.

www.caak.mn

Шэрон Стоун болон загвар зохион бүтээгч Дин, Ден Кейтен нар.

www.caak.mn

Кино шүүмжлэгч
Үүнэс гадна тэрээр зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааг ийнхүү чанга дуугаар шүүмжлэх бус мөн киноны талаар ч өөрийн бодлыг шуудхан л хэлдэг байна. Жишээлбэл: "Хэрвээ найруулагчид 40-өөс дээш насны жүжигчидтэй ажиллахыг хүсэхгүй байвал тэд үнэхээр маанаг хүмүүс" -гэжээ.

Гэхдээ энэ асуудал жүжигчиний амьдралд нөлөөлөөгүй бөгөөд тэрээр хүссэн кинондоо гайхалтай дүр бүтээн явсаар байна. Түүний хамгийн сүүлд бүтээсэн дүрүүдийн нэг нь “Lovelace” киноны дүр байсан бөгөөд зарим шүтэн бишригчид нь түүнийг таниагүй байна.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Загварлаг байдал
Улаан хивсний ёслолд оролцох 10 тохиолдлын 8-д нь тэрээр секси, тачаангуй харагдах хувцаслалтыг сонгодог бөгөөд ихэнхидээ "Robero Cavalli"-ийн даашинзыг сонгодог байна. Түүний хувцаслалтууд хэзээ ч олны анхааралд өртөхгүй өнгөрдөггүй байна.

www.caak.mn

Урт ихэмсэг даашинзнаас гадна тэрээр 20 жилийн өмнөх шиг бариу, богино даашинз, банзал өмсөх нь ч бий. “Өөрийгөө хөгширч байна гэж бүү бод. Хүссэн хувцасаа өмсөж бай” -хэмээн өөрийн загварыг тодорхойлж байжээ. Үүнээс гадна Шэрон "Salvatore Ferragamo"–ын хувцсыг өмсөх дуртай байдаг гэнэ. Хэдийгээр эрэгтэй хувцасны брэнд ч түүнд ихээхэн зохиж, секси харагдуулдаг байна.

www.caak.mn

Харин өдөр тутмын хувьд бусад Холливудын оддоос ялгарч, тод, хурц өнгийн хувцсыг өмсдөг. Жишээлбэл: эрээн даашинз, улбар шар өмд, богино даашинз гэх мэт.

www.caak.mn

Өгөөмөр сэтгэл
Сүүлийн 15 жилийн турш Шэрон ДОХ-той тэмцэх нийгэмлэгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Тэрээр “amfAR” нийгэмлэгийн тэргүүн аж. Шэрон хоёр удаа зулбаж байсан бөгөөд ийнхүү үргүй гэх оноштой болсон байна. Тиймээс тэрээр өвчин гэгч юу болохыг сайн мэддэг хэмээн хэлжээ.

Далай Ламд мэндчилж буй Шэрон, 2014 оны 2 сар, Лос-Анжелос хот.
 
www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()