Хоолой өвдсөн үед хэрхэн эмчлэх вэ?

Өвлийн хахир хүйтэн өдрүүд үргэлжилсээр, утаа униараас өгсүүлээд толгой өвтгөх асуудлууд мундахгүй их байхад ханиад томуу ихсэж, хүн бүрийн хувьд сэтгэлийн шаналал болоод байгаа юм. Харин та ханиад, хоолойны өвчнөө хурдхан дарж авахын тулд хүчтэй эм тарианд мөнгөө гарзадмааргүй байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ антибиотик хэрэглэлгүйгээр хоолойн өвчнөөс ангижрах аргуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. 

Хоолой өвдсөн үед хэрхэн эмчлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эргэн тойрон дахь бактериас ангижрах

Та эргэн тойронд, хаа саагүй үржиж, амьдарч байгаа бактерийг үгүй хийж, ханиад томуунаас сэргийлэх боломжтой. Хэрэв та гэртээ амьтан тэжээдэг бол тогтмол усанд оруулж, цэвэрлэж байгаарай. Мөн цэцэгнийхээ тоосыг арчиж байх хэрэгтэй. Учир нь тоос буртаг нь харшил хөдөлгөж, хоолой өвтгөх гол хүчин зүйл болдог ажээ. 

Эргэн тойрон дахь бактериас ангижрах

2 Агаар чийгшүүлэгч хэрэглэх

Чийгтэй агаар битүүрсэн хамрыг онгойлгоод зогсохгүй хорсохоос сэргийлж, хоолойн өвчнийг хөөж явуулдаг.

Агаар чийгшүүлэгч хэрэглэх

3 Харшлын шинжилгээ өгөх

Харшлаас болж хоолой өвдөх нь элбэг байдаг. Та өөрийгөө харшилтай үгүйгээ мэддэггүй бол харшлын сорил өгөөд үзээрэй. Ингэснээр та юунаас харшил авдгаа мэдэж, ханиад томуунаас сэргийлэх бүрэн боломжтой болох билээ. 

Харшлын шинжилгээ өгөх

4 Их хэмжээний ус уух

Ус ямар ч төрлийн өвчнөөс сэргийлэх шидтэй. Хангалттай хэмжээний ус ууж, биеэ эрүүлжүүлснээр та элдэв өвчнөөс айх шаардлагагүй болох юм. Харин үүнийг мэдэхийн тулд шээснийхээ өнгийг ажиглаарай. Хэрэв шээс өтгөн, тод шар өнгөтэй байвал ус дутагдаж байгаагийн шинж, харин шингэн, цайвар өнгөтэй байвал та зохих хэмжээний ус ууж байгаа гэсэн үг. Мөн архи дарс, согтууруулах ундаанаас зайлсхийх нь зүйтэй.

Их хэмжээний ус уух

5 Хамраа цэвэрлэх

Хамар битүүрч, хоолой өвдөх хичнээн хэцүү байдгийг уншигчид маань хэлүүлтгүй мэдэх биз ээ. Харин хоолой өвдсөн үед хамраа тогтмол цэвэрлэх хэрэгтэй бөгөөд энэ нь нэг төрлийн эмчилгээ болж өгдөг аж. Хэрэв хамар битүүрээд, ямар ч арга хэрэглээд нэмэр болохгүй байвал халуун ууранд утаад үзээрэй. Энэ нь хамрын битүүг арилгахаас гадна хоолойн өвчнийг эмчлэх давуу талтай юм. 

Хамраа цэвэрлэх

6 Хамраа угаах буюу бургуйдах

Хамар угаах уусмалаа бэлтгэхдээ буцалсан бүлээн усан дээр иоджуулаагүй давс юм уу, хүнсний сода бага зэрэг хийнэ. Ингээд бэлэн болсон уусмалаа зүүгүй шприц, эсвэл өөр тохирох саванд хийн, хамар руугаа шахах хэрэгтэй. Үүнийгээ хамраараа сорж, хамрынхаа угт хэсэг байлгасны эцэст нийж гаргах бөгөөд хэд хэдэн удаа ингэж угаах юм. Харин уусмалаа нийж гаргахдаа нөгөө талын хамрын нүхийг бөглөх бөгөөд хоёр талаа ээлжлэн цэвэрлэх ёстой. Мөн энэ үедээ ярьж, шүлсээ залгиж болохгүй гэдгийг анхаараарай.

Хамраа угаах буюу бургуйдах

7 Эм уух

Танд ханиад томууны шинж тэмдэг илэрч, хоолой тань өвдөж, хөндүүрлэж эхэлвэл эмчид хандаж бага дээр нь эмчлэх хэрэгтэй. Хүндэрсэн үед нь эмчлэх гэж зовохын оронд бага дээр нь нам дарж аваад, дахиж тусахгүй болтлоо биеэ эрүүлжүүлээрэй. 

Эм уух

8 Эмийг зааврын дагуу хэрэглэх

Эмчийн бичиж өгсөн эмийг зааврын дагуу хэрэглэх ёстой бөгөөд дундуур нь тасалдуулж, хаяж хэрхэвч болохгүй. Хүмүүс биеэ зүгээр болмогц эмээ уухаа больдог нь маш буруу юм. Ингэснээр биед өвчний бактери үлдэж, ахин өвчлөх үндсийг бий болгодог аж. 

Эмийг зааврын дагуу хэрэглэх

9 Эмчээс зөвлөгөө ав

Хэрвээ та ханиад намдаах эм уусан ч, үйлчилгээ үзүүлэхгүй байвал эмчид ахин хандаж, шаардлагатай бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлээрэй. Дур мэдэж эмчлэх гэсээр цаг алдах нь байдлыг улам хүндрүүлж ч мэдэх юм.

Эмчээс зөвлөгөө ав

10 Давстай усаар хоолойгоо зайлах

Давстай усаар хоолойгоо зайлах нь ханиадыг намдааж, хоолойг эмчилдэг шалгарсан аргуудын нэг билээ. Хэдийгээр эрдэмтэд одоо болтол учир шалтгааныг нь тогтоож чадаагүй ч, давстай усаар зайлах нь хоолойн дахь цэрийг маш сайн ховхолдог нь амьдрал дээр нотлогдсон ажээ. Харин энэхүү шидэт уумсалыг бэлдэх тун амархан. Ердөө л нэг аяга усанд 1/2 халбага давс нэмж хутгаад л болох юм. Ингээд ханиадтай үедээ өдөрт 3-4 удаа хоолойгоо зайлаарай. 

Давстай усаар хоолойгоо зайлах

11 Гэрээ цэвэрлэх

Гэрээ сайтар цэвэрлэж, ямар ч тоосгүй, харшил хөдөлгөх зүйлгүй байлгах хэрэгтэй. Ханиад томуу тусахыг хүсэхгүй байгаа бол өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж заншаарай. Ханиад нь агаар дуслын замаар халдварладаг тул цэвэр цэмцгэр орчин өвчний нян дамжих боломжийг үгүй болгодог билээ. 

Гэрээ цэвэрлэх

12 Архи, согтууруулах ундаанаас татгалзах

Хоолой өвдсөн тохиолдолд архи, согтууруулах ундаа, халуун ногоотой хоол, кафейн зэргээс хол байгаарай. 

Архи, согтууруулах ундаанаас татгалзах

13 Ууранд утах

Ууранд утах нь хоолойн өвчнийг намдаах, ханиад дарах онцгой нөлөөтэй. Буцалсан усны уураар хамар, хоолойгоо утсанаар амьсгалын замаар халдварласан бактери устаж, ханиад эдгэх төдийгүй арьс толигор сайхан болдог давуу талтай билээ.

Ууранд утах

14 Нимбэгний шүүс уух

Та буцалсан халуун усанд бага зэрэг элсэн чихэр хийж, халбага зөгийн бал хийж хутгаарай. Дээр нь таллаж хуваасан ногоон нимбэгний шүүсийг шахаж ууна. Энэхүү шүүсийг өглөө бүр өлөн элгэн дээрээ ууж байхад л та өвлийг ханиад, хоолойн өвчингүйгээр давах боломжтой юм. 

Нимбэгний шүүс уух

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()