Та үүнийг мэдэх үү? №2

2014-03-03, 02:48
27,328
Ингээд ээлжит "Та үүнийг мэдэх үү?" танин мэдэхүйн мэдээллээ хүргэе. Сонирхолтой зүйлс уншиж хааяа ч гэсэн өөрийн бодлыг элдэв зүйлээс ангижруулах нь хичнээн таатай. Жишээлбэл та ирээдүйн зөгнөлд итгэдэг үү? Тэгвэл томоохон зарим нэг байгууллага ирээдүйгээ зөгнүүлэхийн тулд зөгнөгчийг ажилд авдаг байна.
Та үүнийг мэдэх үү? №2

1. Америкийн "UPS" шуудангийн үйлчилгээ Германд өөрийн салбараа нээж байжээ. Ийнхүү нээхдээ тэд нэгэн асуудалтай тулгарсан бөгөөд энэ нь хувцаслалт байсан юм. Учир нь жолооч нарын өмсөх ёстой хувцас нь бор өнгөтэй байсан нь Гитлерийн үеийн дүрэмт хувцаслалтыг санагдуулж байсан байна. Ингээд тэд хувцасаа ногоон болгож өөрчилжээ.

www.caak.mn

2. Нэгэн зэрэг нислэг хийж буй хоёр нисгэгч аюулгүйн байдлын үүднээс ижилхэн хоол захиалах хориотой байдаг гэнэ.

www.caak.mn

3. 1938 онд цаазаар авахуулах ял авсан ялтан нэгэн туршилтанд оролцсон байна. Түүнд зүрхний бичлэг хийж, ял эдлэхийн өмнөх зүрхний цохилтыг хэмжиж байжээ.

www.caak.mn

4. Цаасыг 5-6 удаа дахин боловсруулалтанд оруулж болдог байна.

www.caak.mn

5. Intel компанийхан 10-15 жилийн дараах ирээдүйг мэдэхийн тулд зөгнөгч залууг ажилд авчээ.

www.caak.mn

6. Дэлхий нефтийн хамгийн их нөөц баялаг Венесуэлд байдаг бөгөөд олборлолтоороо дэлхийд 5-р байранд бичигддэг.

www.caak.mn

7. Америкчууд цагаан тахианы махыг илүүд үздэг учир бусад тахианы махаа экспортлодог байна. Тиймээс тахианы мах орон орон дамжсан байдаг бололтой.

www.caak.mn

8. Заан болон нохой нь хуруугаараа юм заахад ойлгодог цорын ганц амьтад юм.

www.caak.mn

9. "Антибиотик" үүсэхээс өмнө тэмбүүгээр өвчлөгсдийг хумхаар эмчилдэг байсан байна. Учир нь хүний биед орсон хумх тухайн хүнийг халууруулдаг байсан бөгөөд өндөр халуунаас болж тэмбүүгийн нян үхдэг байжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()