Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Нэгт тэрээр хувийн гоо заслын эмчтэй бөгөөд өдөр, шөнийн алинд ч очиж зөвлөгөө авах боломжтой гэнэ. Тэрээр бага зэргийн үрчлээ харагдах үед, өөрийнхөө гоо сайханд сэтгэл хангалуун бус байх үедээ ийнхүү эмчээ зорин очдог байна.
“Би сайхан харагдах дуртай. Эрчүүд миний биед маш их дуртай байдаг” -гэжээ. 2012 онд зураг авалтын үеэр түүний хөхнөөс нь могой хазсан байна. Энэ бичлэг цахим ертөнцөд тархсанаас хойш тэрээр дэлхий даяар алдартай болжээ. Үүнээс гадна хатгасан могой силиконд хордож үхсэн гэх яриа гарсан ч, тэр мэдээлэл худал байсан бөгөөд могой одоог хүртэл амьд байгаа гэнэ.
Могойны довтолгооноос болж өөрийн ажлыг орхихыг хүсэхгүй байгаа гэдгээ ч Орит хэлсэн байна. “Би өөрийгөө өмнөхөөсөө илүү сайхан харагдаж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь би өөрийн гоо сайхныг хадгалж чадаж байна. Миний мэс заслын эмч Клейн маш хариуцлагатай хүн” -хэмээн бүсгүй хэлжээ.
“Миний сэтгэл санаа таагүй байх үед би өөрөө өөртөө таалагддаггүй. Тиймээс шууд л Клейн эмч дээр очдог бөгөөд тэр намайг тайвшруулж чаддаг. Хэдийгээр гоо сайхнаа хадгалж үлдэхийн тулд их золиос гаргаж байгаа ч мөнхий залуу харагдахын тулд хэзээ ч өөрийн энэ алхмуудаа орхихгүй” -гэж Орит ярьсан байна.
Түүнийг анх алдартай болгосон бичлэг.