Иргэн бүр нь тэрбумтан болсон дэлхийн цорын ганц улстай танилц!

Африк гэдэг үнэхээр үлгэрийн тив юм. Энд үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёлуудаас гадна бүх иргэд нь "тэрбумтан" болсон орон бий. Ингээд тэрбумтнуудын орон Зимбабвегийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Иргэн бүр нь тэрбумтан болсон дэлхийн цорын ганц улстай танилц!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үлгэрийн орон Зимбабве

19-р зууны үед Британий колоничлогч нарын байгуулсан Өмнөд Родези улс 1980 онд тусгаар тогтнолоо олж "Зимбабве" нэртэй болжээ. "Зимбабве" гэдэг нь "Чулуун байшин" гэж орчуулагддаг бөгөөд энэ нь тус улсын уугуул иргэд чулуугаар орон сууц барьж байсан гэдгийг илтгэдэг. Зимбабве нь дэлхийн хамгийн их устай Викторигийн хүрхрээгээрээ алдартай.

Тэдний албан ёсны хэл нь Англи хэл бөгөөд Африк тивийн хамгийн боловсролтой хүмүүс энд амьдардаг. Шашин шүтлэгийн хувьд Христийн шашитнууд хүн амынх нь 20 хувийг эзэлдэг бол үлдсэн нь уламжлалт сүсэг бишрэлтэй байдаг.

Үлгэрийн орон Зимбабве

Африкийн хамгийн их өвчинд нэрвэгдсэн орнуудын нэг бол Зимбабве юм. Хэрвээ эндэхийн усыг хүнсэндээ хэрэглэх бол заавал буцалгах ёстой байдаг. 2009 оны 1-р сард ДЭМБ-аас гаргасан судалгаагаар булчин задрах тахлын улмаас Зимбабвед 3000 гаруй хүн нас барж, халдвар авсан хүмүүсийн тоо 60 мянгаас давсан байна.

Ядуу тэрбумтнууд

Зимбабве бол дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг юм. Хэдийгээр байгалийн баялаг ихтэй ч тус улсын инфляцын түвшин 2008 онд 231,000,000 хувьд хүрч байжээ. Үүнээс болж цалин тэтгэврийн хэмжээ огцом нэмэгдэж хүмүүсийн сарын цалин хэдэн зуун сая Зимбабве долларт хүрэх болсон байна. Тухайн үед хүмүүс өдрийн хэрэгцээний хүнсээ цуглуулахын тулд тэрэг дүүрэн мөнгөн дэвсгэрт авч явах хэрэгтэй болж байжээ.

Ядуу тэрбумтнууд

2000-2009 оны хооронд тус улсын эдийн засаг асар хурдацтай уналтад орж байсан учраас засгийн газраас нь 2008 онд 100 их наяд зимбабве долларын мөнгөн дэвсгэртийг гаргасан байна.

Гэхдээ тухайн үед тэрхүү дэвсгэртээр ганцхан талх худалдаж авч хүрдэг байсан бөгөөд 100 их наядын дэвсгэрт гүйлгээнд ороод хэдхэн сар болоод зогссон юм. Одоо тэрхүү тэмдэгт нь дэлхий дахинд хар зах дээр эрэлттэй бараа болсон гэдэг.

2009 оны 4-р сард Зимбабвегийн засгийн газар улсынхаа мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс бүрэн хассан бөгөөд 2010 оны 9-р сараас хойш Америк долларыг албан ёсны мөнгөн тэмдэгт, Өмнөд Африкийн рандыг албан ёсны зоосон тэмдэгт болгожээ.

Гэхдээ сүүлийн 10 жилд Зимбабве улсын эдийн засаг аажмаар сэргэж байна. Тэдний улсынхаа мөнгөн тэмдэгтийг ам.доллараар сольсон нь инфляцын түвшинг 100 хувь хүртэл бууруулахад нөлөөлсөн бөгөөд одоогоор тус улсын эдийн засгийн өсөлт Африктаа дээгүүрт орж байгаа билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()