Хүнээр хүнс хийдэг байсан цуутай махчин амьтад

Хүн бол яах ч арга байхгүй дэлхийн хамгийн "хүчирхэг" амьтан билээ. Гэхдээ түүхийн явцад зарим нэг шалгарсан араатан "газрын гаваас" гэлтэй гэнэт гарч ирээд хүмүүсийг үй олноор нь барьж иддэг байв. Сонирхолтой нь анчид, тэр бүү хэл цэргүүд хүртэл тэдгээр хүчирхэг махчин араатнуудыг барих гээд бүтэлгүйтдэг байжээ. Өнөөдөр та бүхэнд хүмүүсийг чөлөөтэй барьж иддэг байсан цуутай махчин амьтдын тухай хүргэхээр бэлтгэлээ.

Хүнээр хүнс хийдэг байсан цуутай махчин амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Чампаватын эмэгчин бар

1900-аад оны эхээр Балба, Энэтхэгийн хилийн орчмоор эм бар нутагласан бөгөөд 8 жилийн хугацаанд 400 гаруй хүний аминд хүрсэн гэж түүхчид үздэг. Чампаватын бар гэгддэг уг аюултай амьтныг Энэтхэг гаралтай Британийн анчин Жим Корбетт устгажээ. Гурван жилийн дараа Корбетт 60 гаруй хүний үхэлд сэжиглэгдсэн хос барыг мөн устгасан юм. 

Чампаватын эмэгчин бар

2 Төв нутгийн ирвэс

Ирвэс ч бас арслан бараас дутахааргүй хүний аминд хүрдэг аж. 1900-аад оны эхээр Энэтхэгийн төвийн нутгаар хэдхэн жилийн дотор 150 орчим хүн (бүгд эмэгтэйчүүд, хүүхдүүд) амиа алдсан аж. Үүнд Төв нутгийн хэмээх хоч авсан ирвэс буруутай юмсанж. Түүнийг тусгайлан цуглуулсан мэргэжлийн анчид агнасан гэдэг. 

Төв нутгийн ирвэс

3 Майсорын залхуу баавгай

1957 онд Майсорын гэж нэрлэгддэг залхуу баавгай Энэтхэгийн Бангалор (одоогийн Бенгалуру) орчимд арваад хүний аминд хүрч, түүнээс хоёр дахин их иргэдийг шархдуулж байжээ. Тиймээс энэтхэг гаралтай Британийн анчин Кеннет Андерсон баавгайг олж устгасан юм. Сонирхолтой нь сүүлийн үеийн түүхчид Майсорын залхуу баавгайг дээрх халдлагын талыг нь л үйлдсэн хэмээн үзэх болсон гэнэ.  

Майсорын залхуу баавгай

4 Густав хочит аварга матар

Густав хэмээх матар 1980-аад оноос хойш Бурундигийн Рузизи гол болон Танганика нуурын хойд эрэг орчмын оршин суугчдыг айлгасаар иржээ. Тус араатан 300 гаруй хүний аминд хүрсэн гэж нутгийн хууль сахиулагчид үздэг бөгөөд энэ тухай 2004 онд PBS суваг баримтат кино хүртэл хийсэн аж. 5.5 метрийн урттай энэхүү аварга алуурчин матрыг барих хэд хэдэн томоохон оролдлого хийсэн боловч бүгд бүтэлгүйтсэн гэнэ. 

Густав хочит аварга матар

5 Цавогийн хүн идэштнүүд

1898 онд Кени улсын Цаво мөрөн дээгүүр төмөр зам бүхий гүүр барих ажил эхэлсэн юм. Тэгтэл гэнэт 2 эр арслан гарч ирээд барилгын ажилчдыг барьж идэх болжээ. Үнэхээр үзэгдэж харагдалгүй гэнэт гарч ирдэг учраас нутгийн иргэд тэднийг Сүнс ба Харанхуй хэмээн хочилсон байна. Тэрхүү арслангууд нийтдээ 140 гаруй хүний аминд хүрсэн гэх тооцоо бий. Эцэст нь тус араатнуудыг Ирландын инженер Жон Хенри Паттерсон буудаж устгасан аж. 

Цавогийн хүн идэштнүүд

6 Аварга загас

Аварга загасны аюулыг харуулдаг алдарт Jaws кино бодит явдал дээрээс сэдэвлэгдэн бүтээгдсэн гэдгийг та мэдэх үү? 1916 оны 7-р сард АНУ-ын Нью Жерси мужид хэд хэдэн аварга загасны халдлага болж дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн шархаджээ. Тэгээд зогсоогүй сар хүрэхгүй хугацааны дараа өглөөний цагаар далайд сэлж байсан хос, 11 настай Лестер Стилвелл хэмээх хүү мөн амиа алдсан байна. Эцэст нь далайн аврагч Стэнли Фишер гэх залуу сураггүй алга болов. Энэ бүхнээс болоод томоохон шүүмжлэлд өртөн нутгийн удирдлага туршлагатай загасчдыг цуглуулан далайн эрэг хавиар отолт хийлгэсний үр дүнд 2.3 метрийн урттай аварга загасыг барьсан байна. 

Аварга загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()