Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Юуны түрүүнд алт агуулагдсан бүх цахилгаан барааг нэг дор цуглуулах хэрэгтэй. Хэдэн сарын хугацаанд маш олон алттай цалхилгаан барааг цуглуулж болох юм байна. Доор зурган дээр байгаа зүйлс бол Жозефийн гурван сарын хугацаанд цуглуулсан эд юм.
Ингээд соронз ашиглан бүрмэл ган төмрийг ялган авах хэрэгтэй. Бүрмэл төмрийг 2:1 харьцаатай давс болон ус төрөгчийн хэт ислийн усанд долоон хоногийн турш үлдээнэ. Өдөр бүр хутгах шаардлагатай.
Долоо хоногийн дараа ус бараан өнгөтэй болох бөгөөд алтан ялтасууд хөвөн гарах болно. Нарийхан шүүртэй шүүрээр шүүж, спиртээр угаах хэрэгтэй.
Дараа нь ялтсуудыг бөөнд нь хайлуулж нэг хавтгай болгоно. Алтыг хайлуулах температур нь 1063°C байх учир энгийн зуухан дээр хайлуулах нь юу л бол!... Харин боракс буюу борын хүчлийг ашиглаж хайлах температурыг буулгаж болно.
Борын хүчил болон алтыг хамтад нь хайлуулах хэрэгтэй.
Ингээд л боллоо. Алтан гулдмайн жинг нь үзвэл 31.1 гр болжээ.