8 настай хүү өөрийн амиараа хамаатнуудаа аварчээ

2014-01-28, 01:40
27,666
8 настай хүү өөрийн амь насаа үл хайрлан хэрхэн галын аюулаас гэр бүлийнхээ 8 хүнийг аварч чадсан тухай сэтгэл хөдлөм түүхийг сонордуулж байна.
8 настай хүү өөрийн амиараа хамаатнуудаа аварчээ

Энэ эмгэнэлт явдал Нью-Йоркийн хойд хэсэгт саяхан буюу 1 сарын 20-нд даваа гаригт болжээ. Гал гарч байх үед 8 настай хүү бараг гэр бүлээ бүгдийг нь аварч чадсан ч, өвөөдөө туслах гэж байгаад өөрөө амиа алдсан байна.

Бяцхан баатарыг Тайлер Духан гэдэг байжээ. Хүү эмгэнэлт шөнө Пенфилд хотын захад чиргүүлэн байшинд амьдардаг хамаатнуудындаа зочилохоор очсон байжээ.

Аврагчдын ярьснаар гал өглөөний 04:45-д асч эхэлсэн бөгөөд тэр үед байшинд нийт 9 хүн унтаж байсан байна. Трайлерийг сэрхэд гал байшинг хэзийнээ бүхэлд нь эзэлсэн байжээ. Хүү хамаатнуудаа түлхэн сэрээж, тэд гүйж гарч амжсан бөгөөд амьд үлдсэн байна. Дараа нь зоригт хүү хөлөө тайруулсан байсан, бусдын тусламжгүй гэрээсээ гарч чадахгүй Стивен өвөөгөө гаргахыг оролдсон ч хоёул галд амь үрэгджээ.

Тайлер өөрөө энэ байшинд амьдардаггүй байжээ. Амарч байсан учир ээжээсээ эмээгийндээ хонох зөвшөөрөл авсан байж. Тэрвээр энэ байшинд байх их дуртай байж, тэнд үргэлж хөгжилтэй байдаг байсан бөгөөд үеэл дүү нартайгаа тоглох дуртайгаас гадна томчуул үе үе галын наадам, зугаатай аялал зохиодог байжээ.

Галынханы үгээр бол гал гарсан шалтгаан нь цахилгааны утасны гэмтлээс болсон байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()