Ингээд эргэн тойрноо ажиглан хартал хэсэгхэн газар нэлээд урт дараалал
үүссэн байх бөгөөд хүмүүс ямар нэгэн амтат зүйл худалдан авч иднэ. Мэдээж, дахиад энэ оронд ирэх ирэхгүй нь тодорхойгүй учир тухайн
амттангаас авч идэх хүсэл танд төрөх болно. Энэ бол тухайн орны соёлын
нэг хэсэгтэй танилцаж буй хэрэг билээ.
1. Гордитас эсвэл Гордита – Мексик
Гордитасыг эрдэнэшишийн гурилаар хийдэг байна. Зарим газар эрдэнэшишийн гурилыг хөөтөл нь халуун шарах шүүгээнд хийдэг бол зарим нь бага зэрэг хөөлгөөд тосонд чанадаг байна. Харин хачирыг нь та өөрөө сонгох бөгөөд үүнд халуун ногоотой, халуун ногоогүй гахайн мах гэж байх аж. Энэ бүхнийг бэлэн болсон гуриландаа хавчуулж, салат навч болон халуун сүмсээр амтална.
2. Желато – Итали
Желато гэдэг нь сүү, өндөг эсвэл эрдэнэшишийн цардуулаар хийсэн хөлдөөсөн өндөгний крем юм. Үүний онцлог чанар нь тослог багатайд оршино. Хэрвээ та нэг удаа л амтлаад үзэх юм бол салахад ихээхэн хэцүү байх болно.
3. Путин – Квебек, Канада
Давстай бор сүмс болон бяслагаар амталсан шарсан төмсийг Путин гэдэг байна. Сүмсийг нь тахиа, үхрийн махаар хийдэг аж. Хоолны нэр нь “замбараагүй” гэсэн утгатай юм байна. Энэ бас л дэлхийн шилдэг амттангуудын нэг юм.
4. Муртабак – Сингапур, Малайз
Муртабак гэдэг нь зөөлөн гурилыг өндөг, ногоон сонгинотой хольж ороогоод дөрвөлжин хэлбэртэйгээр зүсдэг байна. Энэ хоолыг зууш, даруулга маягаар хэрэглэдэг.
5. Карривурст – Герман
1949 оны үед Берлин яг л туурь мэт харагдаж байх үед нэгэн сэргэлэн бүсгүй Герта Хойвер нь Английн цэргүүдээс карри олж авсан байна. Үүний ачаар тэрээр зайдасыг карригаар хийсэн сүмсээр амталсан хоол хийжээ. Ингээд энэ зууш Германд алдартай болжээ. Шар айрганд хамгийн тохиромжтой даруулга бол карривурст юм.
6. Такояки – Япон
Такояки гэдэг нь овъёосны гурилаар хийсэн шаржигнасан жигнэмэг юм. Гурилаа бөөрөнхий хэлбэртэй саванд хийж, дээрээс нь ногоон сонгино цацаж шаргал өнгөтэй болтол нь шарах шүүгээнд хийдэг аж. Үүний дараа "аонори" гэх далайн замагны нунтаг болон хатаасан яргай загасны нунтаг цацдаг байна. Ийнхүү гадна тал нь хатуу шаржигнасан болдог ч дотроо маш зөөлөн байдаг аж.
7. Чивито ал Пан – Уругвай
Энэ нь маш том хэрчим махтай сэндвич бөгөөд хямд үнэтэй, амттай бөгөөд Уругвайн үндэсний хоол гэхэд болно. Гэхдээ маш их тослог юм байна. Учир нь майонез, шарсан гахайн мах, үхрийн мах, шарсан эсвэл чанасан өндөг болон сийртэй, хоёр зүсэм талх байна гээд та бод доо.
8. Келевеле – Гана
Гүйцэд боловсорсон гадилыг нарийхан зүсэж, дээрээс нь давс, халуун чинжүү цацах бөгөөд тосонд шарна. Энэ хоолыг оройн зоог болгон идэж болно. Анх хазахад халуун ногоо танд амтагдах боловч чихэрлэг гадил энэ амтыг дарж, та үнэхээр сайхан амтыг мэдрэх гэнэ.
9. Хонины махаар хийсэн шорлог – Хятад
Хятадын Сиань хотын гудамжинд энэ амттай шорлогыг хийдэг байна. Зуны дулаан үдэш гудамжаар алхалж байтал шарсан махны үнэр хаа нэгтээгээс үнэртэж байна гээд төсөөлөөд үзээрэй. Ийнхүү нэг порц хонины махан шорлог нэг юаний үнэтэй зарагддаг байна.
10. Пастель де Белен – Португаль
Крем болон шанцайгаар амталсан зөөлөн жигнэмэг. Хамгийн амттай, хамгийн шилдэг Пастелийг Лиссабон дахь “Antigа Confeitaria de Belém” ресторанд хийдэг байна. Энэ жигнэмэгийг идэхийн тулд урт дараалалд зогсох шаардлагатай байдаг бөгөөд тухайн рестораны гуравхан тогооч л энэ хоолны жорыг мэддэг гэнэ.
11. Жерк – Ямайка, Карибын тэнгис
Карибын хамгийн амттай энэ хоолыг гахайн махаар хийдэг бөгөөд нутгийн Пименто модон дээр юуны түрүүнд утдаг байна. Энэ нь хоолонд өвөрмөц амт, үнэрийг оруулдаг аж. Ингээд утсан гахайн махан дээр халуун чинжүү, перец болон бусад амтлагчуудаар амталдаг байна. Мах нь маш зөөлөн, шүүслэг болдог. Эхлээд өндөр гал дээр болгодог бөгөөд дараа нь чили нэмж галыг нь багасгадаг байна.