Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бүсгүйг Кэти гэдэг бөгөөд маргааш өглөө нь Риз Кэтигийн зургийг хараад түүнийг хайж олохоор шийдсэн байна. Харамсалтай нь тэрээр бүсгүйн цахим хаягийг санахгүй байсан учир Facebook-ийн найзууддаа сонирхуулж бичсэн байна.
“Надад яагаад ч юм энэ бүхэн бүтэхгүй мэт санагдаж байсан ч, би Кэтиг олох гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөж байна. Магадгүй энэ 1000-д ганц тохиолдох зүйл байх магадлалтай ч, би итгэл алдахгүй хайх болно” -хэмээн Facebook хуудсан дээрээ бичсэн байжээ.
Энэ үг л Facebook хэрэглэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан учир, олон зуун мянган хүмүүс түүнийг постыг share хийж, түүнд туслахаар болжээ. Ингээд олны ачаар бүсгүйг олж чадсан бөгөөд хүмүүс Кети рүү олноороо зурвас бичих болжээ. Аргагүй байдалд хүрсэн Кэти "Facebook" хаягаа хүртэл устгасан аж.
Үүнээс гадна энэ эрэл олон нийтийн мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татсан байна. Харин Риз энэ хайлт олныг хамран, ийм том шуугиан дэгдээнэ гэж бодоогүй байсан гэнэ. Кэти залууд хариу өгөх гэж яараагүй ч уулзахаасаа бас татгалзахгүй байгаа аж.
Одоо Риз дэлхий даяар дэгдсэн шуугиан намжихыг хүлээж байгаа бөгөөд үүний дараа л сандарсан бүсгүйтэй болзох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Кэти Францын Өмнөд зүгт амьдардаг юм байна.