Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэр үеэс хойш шаргал үстнүүд жил бүр Бред хотноо болдог ховордож буй
төрлийн хүмүүсийн хамгийн алдартай форумд цугларч эхэлжээ. Статистик
мэдээгээр улбар шар үстэй хүмүүсийн тоо эрс цөөрч байгаа гэнэ.
Бред хотод 9-р сарын 1-2-нд улбар шар үстнүүдийн наадамд оролцогч мянга мянган хүнийг, түүнчлэн баярын зочдыг харж болно. Эдгээр өдрүүдэд бөөн улаан шар үстэй хүмүүсийг ажиглан харах нь маш сонин байдаг байна.
Фестивалийн хөтөлбөр нь их шахуу бөгөөд янз бүрийн зүйлийг багтаасан байдаг ажээ. Энд хүмүүс бие биеэнтэйгээ харьцаж, хөгжим соносон, загвар үзүүлж, хөдөө цайлцгаадаг. Бас зочдодоо лекц сонсох, кино үзэн, семинарт оролцох боломж олгодог байна.
Фестивалийн нээлт болон түүний гол үйл явдлууд нь Бред хотын эртний уран барилгын төв болсон "Grote Markt" талбай дээр болдог.
Фестивалийг зохион байгуулагчид улбар шар үстнүүдийн хосгүй чухал байдлыг онцлохыг хичээдэг байна. Бөөн улбар шар үстнүүд гайхалтай өвөрмөц харагдана гээд бод доо.
Туяаран гэрэлтэх олон мянган хүмүүс дунд байна гэдэг ер бусын зүйл, баярт оролцогч бүр л хэзээ ч мартагдашгүй дурсамжыг хадгалж байх бөгөөд дараа жилийн наадамд ирэхийг дахин мөрөөдөх болно.