Е-спортын улсын аваргууд тусгаар тогтнолын ордонд тодроно

2013-12-05, 18:54
15,288
Дэлхий дахинд электрон буюу Е спорт хэмээх бие даасан шинэ спортын төрөл болон хөгжиж байгаа компьютер тоглоомын спортын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч Бямба Ням гараг буюу 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд “Game Arena” тоглоомын төвийн Цирк, сансар салбаруудад  болж өнгөрлөө.
Е-спортын улсын аваргууд тусгаар тогтнолын ордонд тодроно
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Энэ удаагийн тэмцээний Олон улсын е-спортын холбоо /Ie-SF/-ны албан ёсны бүрэн эрхт гишүүн Монголын е- спортын Холбоо /MeSA/ зохион байгуулсан юм. Монгол улсад анх удаа Counter Strike 1.6, Dota 2, Starcraft2, World of Tanks, League of Legend, Tekken Tag Tournament 2  тоглоомын төрлүүдээр зохиогдсон энэ удаагийн тэмцээнд 1000 шахам тоглогч тамирчид өрсөлдсөн нь манай улсын е спортын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх дээд амжилт болсон юм.



Тэмцээний урьдчилсан шат маш өрсөлдөөнтэй болж,  дуулиан дэгдээсэн тоглолтууд олон гарснаас эцсийн дүнгээр Counter Strike 1.6 төрөлд Dream Team, WRC, Dota 2 төрөлд  Mongolian Team  ба Үүлэн Үст, Star Craft2-т Dark болон Adfassa, World of Tanks төрөлд Nomads, Collection, League of Legend төрөлд The LOF, Annihilation, Tekken Tag Tournament 2 -д Мөнхболд Энхжих гэсэн баг, тамирчид улсын аваргын алтан медалийн төлөө тоглохоор шалгарч үлдлээ.

Шигшээ тоглолтууд ирэх ням гарагт буюу 12 дугаар сарын 8-ны өдрийн 10 цагаас Тусгаар тогтнолын ордны тайзанд дээр болно.



Улсын аваргын эхний 3 байрт орсон тамирчдыг  медаль, мөнгөн шагналаар шагнана.Монголын электрон спортын  холбоо энэ удаа зөвхөн улсын аваргаа шалгаруулаад өнгөрөх бус манай е спортын түүхэнд анх удаа тоглогчдийн албан ёсны үндэсний чансааг тогтоож оноо олгох болсноороо онцлог юм.  Энэ чансаааны оноог үндэслэж, дээгүүр эрэмбэтэй шилдэг тамирчдыг олон улсын Е спортын тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцуулах ажээ.  Дүрэм ёсоор тэмцээний аваргууд чансааны 1000 оноо авах бол бүх оролцогчид 200 оноо авах юм.



Шигшээ тоглотын үйл ажиллагааг үнэ төлбөргүй үзүүлэх бол тэмцээний албан ёсны телевизийн суваг TV10, www.mesa.mn, http://esport.citinet.mn хаягаар шууд дамжуулна. Түүнчлэн улсын аваргын төлөөх хүчтэй багуудын халз тулааныг  үзэхээр Тусгаар тогнолын ордонд ирсэн хүмүүст зориулж, азын сугалаа зохион байгуулж, ивээн тэтгэчдийн бэлэг өгөхөөр бэлдээд  байна.

Дашрамд дурдахад тэмцээнийг Монголын е-Спортын холбооны албан ёсны түнш СИТИНЭТ компани ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан бол ТВ10 телевиз, "Game Arena" тоглоомын төв, "Panda design, Promon" зэрэг компаниуд ивээн тэтгэж байгаа юм.
























































































Өнгөрсөн тэмцээний бусад фото зургуудыг ЭНД дарж үзнэ үү.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()