Хамгийн царайлаг зодоонч бүсгүйчүүд

2013-12-03, 20:22
18,695
Сүүлийн үед бүсгүйчүүд ч гэсэн спортоор ихээхэн хичээллэх болсон билээ. Ялангуяа бокс, зодооны урлаг гэх мэт бүсгүй хүнд үл тохирох спортоор хичээллэж, амжилт гаргаж байгаа нь бахархмаар... Ингээд дэлхийн хамгийн шилдэг зодооны урлагийн 5 эмэгтэйтэй танилцацгаая.
Хамгийн царайлаг зодоонч бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Яна Куницкая - ОХУ
Амжилт:   
    - UKADO-ийн дэлхийн аварга
    - 2007 он - Оросын таеквандогийн аварга
    - 2009 он - MMA BUSHIDO FC «Legend» 1-р байр
    - Тай боксын төрлөөр 1-р байр
    - Зодооны урлагийн дэлхийн аварга
    - 66 кг жингийн Шилдэг 10 тамирчин бүсгүйд багтаж байсан.

www.caak.mn

www.caak.mn




2. Ронда Роузи – АНУ
Хөнгөн жингийн төрөлд Strikeforce-ийн аварга болж байсан байна. Ганц ч удаа хожигдож байгаагүй бөгөөд нэгдүгээр роундад л өрсөлдөгчөө ялдаг байжээ. 2008 онд Зуны Олимпийн наадмын үеэр жудогоор хүрэл медал авсан анхны Америз эмэгтэй тамирчин болсон юм.

www.caak.mn

www.caak.mn




3. Миша Тейт – АНУ
Миша Тейт 1986 оны 8-р сарын 18-нд Вашингтонд төржээ. Боксоор тэрээр 4 настайгаасаа хичээллэж эхэлсэн аж. Харин коллежид орснооороо тэрээр жиу-житсийг сонирхож эхэлжээ. Ийнхүү сонирхогчдын төрлөөр 5 удаа ялалт байгуулж, мэргэжлийн түвшинд нэг ялагдалтай байсан байна. 2007 онд тэрээр Ян Финнийг ялж ялалт байгуулсан ч 2007 оны 11-р сарын 24-нд Кэйтлин Еонгт хожигдсон аж. 2011 оны 7 сарын 30-нд Strikeforce-ын тэмцээнд оролцож, Марлос Коененийг хожсоноор Страйкфорсын шинэ аварга болжээ.

www.caak.mn

www.caak.mn




4. Жина Карано – АНУ
Түүнийг “Conviction” хэмээх нэрээр нь тулаан сонирхогчид мэддэг байна. Гэртээ хоёр питбулын хамт амьдардаг бөгөөд “Fighter”, “American Gladiators”, “Blood and Bone” гэх мэт хэд хэдэн уран сайхны кинонд дүр бүтээсэн байна.

www.caak.mn

www.caak.mn




5. Алексис Дэвис – Канад
Амжилт: Япон болон Бразилийн жиу-жиутсын төрлөөр хоёр хар бүстэй юм байна. Хамгийн анх тэрээр 2007 онд UCW 7-д оролцсон боловч нокаутанд орж тэмцээнийг өндөрлөж байсан аж. Гэхдээ тэрээр үнэхээр сайн тоглосон бөгөөд 3-н үеийн турш Strikeforce-ийн тамирчин, дэлхийн аварга Сара Кауфмантай өрсөлдөж байсан гэнэ.

www.caak.mn



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()