Та үүнийг мэдэх үү?

Хүн болгон шүдээ угаах ёстой гэдгийг мэднэ. Гэхдээ шүдээ хорхойтуулахгүй байхаас өөр ямар шалтгаанаар амаа угаах ёстой байдаг юм бол? Амны хөндийн эрүүл ахуйг сахиж чадвал өвчин тусах магадлал буурдаг бөгөөд та манай нийтлэлийг уншсанаар хүний аманд хичнээн их нян хуримтлагддаг, мөн яаж нян халддаг болон шүдний оо ямар нөлөө үзүүлдэг юм бол зэрэг асуултнуудад хариулт авч чадах юм. Ингээд хамтдаа амны хөндийн тухай итгэмээргүй баримтуудыг сонирхоцгооё. 

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрэгтэй хүний хэл урт байдаг

Ихэнх тохиолдолд эрэгтэй хүний хэл эмэгтэй хүнийхээс урт байдаг. Хэлээ хамрынхаа үзүүрт хүргэж чаддаг эрэгтэй хүн эмэгтэй хүнээс олон байдгийн учир энэ ажээ. Гэхдээ урт хэл эрэгтэй хүний аман дотор яаж байдаг нь сонин санагдаж байгаа биз? Нугалардаг болов уу?

Эрэгтэй хүний хэл урт байдаг

2 Амны үнэр

Хүмүүс ихэвчлэн гар руугаа амьсгалж байгаад үнэртэж үздэг. Гэхдээ энэ арга нь тус болдоггүй аж. Хүн ярьж байх үед амных нь угаас агаар гардаг бөгөөд амьсгалах үед ингэдэггүй. Харин амны эвгүй үнэр амны угаас гардаг байна. Амнаасаа эвгүй үнэр гарч байгаа эсэхийг шалгах хамгийн найдвартай арга бол хэлнийхээ өнгөрийг хусах юм. Аль болох хэлнийхээ угийг хусаад үнэртэж үзээрэй. Эсвэл хамгийн их итгэдэг хүнээсээ эвгүй үнэр үнэртэж байгаа эсэхийг асууж болох юм. Гэхдээ ингэж асуух хэцүү учраас та тогтмол шүдээ угааж, хурц үнэртэй хоол идэхгүй байхыг хичээгээрэй. 

Амны үнэр

3 Хорт хавдрын үнэр

Хорт хавдар өөрийн гэсэн үнэр ялгаруулдаг ажээ. Ялангуяа хоолой, хамрын хорт хавдрын үед маш хурц үнэр гардаг бөгөөд эрт үед нь эмчид үзүүлбэл эмчилгээ авах боломжтой байдаг. Хавдрын үед гашланги, бяслагтай төстэй үнэр үнэртдэг. Хорт хавдраас болж амны хөндий болон хоолойн салс цөөрсний улмаас ам эвгүй үнэртэй болдог бөгөөд чихрийн шижин өвчний үед мөн эвгүй үнэр ялгардаг байна. Түүнчлэн ямар нэг өвчин туссан үед хэлний өнгө өөрчлөгддөг ажээ. 

Хорт хавдрын үнэр

4 Шүдний оо

Шүдний оо муухай амттай учраас шүдээ угааж дууссан бол амаа сайтар зайлах ёстой гэж ихэнх хүмүүс боддог. Гэхдээ ингэснээр амны хөндийн нян идэвхждэг аж. Тиймээс шүдээ угаачихаад нэг л удаа нулимаад үлдсэнийг нь залгих ёстой байдаг гэнэ. Учир нь амаа зайлахаар шүдний оо-нд агуулагддаг фтор шүдэнд наалдаж үлддэггүй аж. Иймд та шүдээ хайрладаг л бол оо-гоо бүгдийг нь зайлж, угаах ёсгүй гэдгийг анхаараарай.

Шүдний оо

5 Шүлс цуснаас үүсдэг

Аман дотроо цус байлгахыг хүсдэг хүн гэж үгүй. Гэхдээ анзаардаггүй л болохоос хүний аман дотор цус байдаг ажээ. Хүний нүүрэн дэх зарим нэг булчингаар дамжин цус гүйдэг бөгөөд энэ нь явсаар шүлс болж, шүлсний булчирхай руу очдог байна. Ингээд цус амны хөндийн булчирхайгаар дамжин өнгөрөх үед шүлс наалдамхай болж мэдрэгддэг аж. 

Шүлс цуснаас үүсдэг

6 Их хэмжээний шүлс

Шүлс цуснаас үүсдгийг бид мэдэж авлаа. Гэхдээ хүн өдөрт хичнээн хэмжээний шүлс ялгаруулдаг юм бол? Тэгвэл хариулт нь хүн өдөрт нэг литр шүлс ялгаруулдаг байна. Харин амьдралынхаа туршид 30000 литрээс илүү шүлс ялгардаг бөгөөд ичиж, сандрах үед хэвийн хэмжээнээс илүү их шүлс гардаг ажээ. Таны амьдралынхаа туршид ялгаруулсан шүлс усан санг дүүргэнэ гээд бод доо?

Их хэмжээний шүлс

7 Үнсэлтээр нян дамждаг

Хамтрагчтайгаа үнсэлцэх үед хүн 10 секундын дотор 80 сая нян дамжуулдаг аж. Үүнээс удаан хугацаагаар үнсэлцвэл 80 саяас илүү тооны нян өгч авалцана гэсэн үг. Тиймээс хүмүүс үнсэлцэх үедээ хамтрагчтайгаа ижил төрлийн нян тээдэг бөгөөд яваандаа хосуудын тээдэг нян хүртэл ижил болж хувирдаг гэнэ.  

Үнсэлтээр нян дамждаг

8 Насанд хүрсэн хүний шүд

Хүүхдэд хамгийн түрүүнд сүүн шүд ургадаг. Сүүн шүд ургахдаа загатнаж, нэлээд удаан хугацаа зарцуулдаг ч гэлээ, яваандаа мөн солигдож, ясан шүд ургадаг билээ. Гэхдээ ясан шүд хаанаас бий болдог юм бол? Яг сүүн шүдний ормон дээр ургадаг уу? Тэгвэл хүний шүд гавлын ясанд хэдийн байраа олсон байдаг бөгөөд гарч ирэх зөв цагаа хүлээж байдаг аж. Тиймээс хүүхдийн гавлын ясны зургийг авахад давхар эгнээтэй шүдтэй мэт аймшигтай харагддаг байна. 

Насанд хүрсэн хүний шүд

9 Их хэмжээний нян

Бид цустай шүлс, үнсэлтээр дамжин нян халдварладаг гэдгийг мэддэг болсон. Тэгвэл хүн өдөрт 1.5 литр шүлс залгидаг бөгөөд заримыг нь дахин боловсруулдаг байна. Үлдсэн нь нянгуудынхаа хамтаар ходоод руу очиж, ходоодны хүчилд бут цохиулдаг аж. Тиймээс хүний аманд их хэмжээний нян бактери агуулагддхгаар зогсохгүй, хүн эдгээрийг залгиж, биедээ шингээдэг байна. 

Их хэмжээний нян

10 Хоолойн салс

Амнаасаа эвгүй үнэр үнэртүүлэхгүйн тулд зарим нэг хоол хүнсийг идэж болдоггүй ажээ. Сармис болон туна загас эдгээр хүнсний тоонд орно. Гэхдээ цагаан идээнээс бас зайлсхийх ёстой гэнэ. Сүүн бүтээгдэхүүн амны хөндийн салсыг хатууруулж, хүхэртэй адил үнэр ялгаруулдаг байна. Дуучид хоолойн булчингаа хатууруулахгүй болон хоолойгоо цээл тунгалаг байлгахын тулд сүүн бүтээгдэхүүнээс зайлсхийдэг байна. Мөн нүүрс хүчил ихтэй талх, паста зэрэг хүнс нян үржүүлдэг ажээ.

Хоолойн салс

11 Амны хөндийн нян

Амны эвгүй үнэрийн шалтгааны 85%-ийг эрүүл ахуй эзэлдэг. Аман доторх хоолны үлдэгдэл нян үржих гол нөхцлийг бүрдүүлдэг аж. Нян дулаан, нойтон газар байх тун дуртай. Тиймээс амнаас эвгүй үнэр үнэртэж эхлэх нь аман доторх нянгууд хоолны үлдэгдэл дээр найрлан, үржиж байгаа гэсэн үг юм. Нянгуудад хүчилтөрөгч шаардлагагүй байдаг тул ихэвчлэн хэлэн доор нуугдаж байдаг аж. Иймээс та аль болох юм идэх бүрийдээ шүдээ угааж байх шаардлагатай юм шүү.

Амны хөндийн нян

12 Шингэн дутагдал

Шингэн дутагдах үед толгой эргэж, бодож, сэтгэж чадахаа больж, удаан хугацааны дараа дотор эрхтнүүд ажиллагаагүй болох нь бий. Тэгвэл аман дотор юу болдог вэ? Хамгийн түрүүнд биеийн шингэн үгүй болсноос хангалттай шүлс ялгарахаа больно. Нянг устгадаг шүлс ялгарахаа больсноор амны эд эсүүд хамгаалалтгүй болж, үхэждэг. Тиймээс шингэн дутагдах үед ам өмхийрдөг байна. 

Шингэн дутагдал

13 Хэлний халдвар

Та хэлээ цоолмоор байгаа бол дээд зэргийн цэвэр орчинд хийх ёстойг анхаараарай. Үгүй бол халдвар авах аюултай. Халдвар даамжирвал хэлээ тасдуулахад ч хүрч мэдэх юм. Гэхдээ ингэхгүй байсан ч, хэлээ цоолсноор нян үржих таатай нөхцөл бүрэлдэж, хангалттай цэвэрлэх боломжгүй болдог. Тиймээс яваандаа амны хөндийд үржсэн нянгуудаас болоод таны шүд хорхой идэж мэдэх ажээ.

Хэлний халдвар

14 Хүнээс олон нян

Хүний аманд хичнээн тооны нян байдаг гэж та бодож байна? Тийм ч их биш гэж бодож байвал та эндүүрчээ. Үнэнийг хэлэхэд дэлхий дээрх хүн төрөлхтнөөс илүү тооны бактери хүний аманд байдаг аж. Бүр тодруулбал 20 тэрбум. Гэхдээ бүгд муу нөлөө үзүүлэг нян биш юм. Зарим нь хүний биед тустай байдаг тул та тэгтлээ айх хэрэггүй. Харин байнга угааж, цэвэрлэж байхгүй бол биед сөрөг нөлөө үзүүлдэг нянгууд үржиж, шүд хорхойтуулж, амны хөндийг өвчлүүлдэг байна. 

Хүнээс олон нян

15 Нянгийн хоргодох газар

Ерөнхийдөө хүний аман дотор 600 орчим төрлийн нян байдаг. Шүдээ байнга угаахгүй бол шүдний паалан гэмтдэгийг та мэднэ шүү дээ. Харин шүдний пааланд 300 төрлийн нян агуулагддаг тул сайтар угаахгүй бол хамгийн түрүүнд паалан гэмтэх аюултай аж. Яваандаа паалан чулуужиж, эмчлэхэд бүр хүнд болдог ажээ. 

Нянгийн хоргодох газар

Би багадаа шүдээ таваас доошгүй минут угаах ёстой гэж сонсож байлаа. Мөн аман дотроо шүдний оог аль болох удаан хадгалах ёстойг ч сонсож байсан юм. Харин бусдынх нь талаар огт мэддэггүй явжээ. Тэгвэл таны мэддэг зүйл энэ дунд хичнээн их байна вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()