800 дельфинийг үхүүлсэн вирус халимийг устгаж эхлэв

2013-11-20, 23:10
26,616
800 орчим дельфинийг үгүй хийсэн вирус далайн хөхтөн амьтныг гэмтээсээр байна. АНУ-ын зүүн эрэг орчимд дөрвөн халим олджээ. Эрдэмтэд тахлын шалтгаан нь морбилливирус (корийн вирусийн нэг төрөл)-ээс болсон гэсэн байна.
800 дельфинийг үхүүлсэн вирус халимийг устгаж эхлэв

“Washington Post”-н мэдээлснээр 2013 оны 6 сарын 1-нээс лонхон хамарт далайн гахай бөөнөөр үхэж эхэлсэн байна.

Хөхтөн амьтад хорогдсоор: Одоогийн байдлаар үхсэн амьтны тоо бараг 800-д хүрчээ.

www.caak.mn

Үхсэн дельфиний урьд нь авсан эсийн дээжийг авсан эрдэмтэд морбилливирусээр (лат. morbilli - корь + вирус) халдварласаны улмаас тэд үхжээ гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Энэ вирус нь парамиксовируст хамаардаг. Мөн корийн вируст бас хамаардаг бөгөөд уг вирус афалины (дельфины) дархлааны системийг устгаснаар амьтдыг янз бүрийн өвчин тусахад хүргэдэг ажээ. Тухайлвал уушгины үрэвсэл зэрэг өвчин тусгадаг.

1987-1988 онуудад морбилливирус хамгийн их тархсан ч үхсэн амьтдын тоо 740-өөс хэтрээгүй байна.

www.caak.mn

Харин одоогийн энэ тахал нь өргөн хүрээг хамрах аюул заналхийлж байна. Учир нь амьтны хорогдол огцом хурдаар нэмэгдсээр байгаа ажээ.

“Вирус корийг өдөөгчтэй ижил шинжтэй, дельфинийг бөөнөөр нь үхэхэд хүргэж байгаа ч хүмүүст аюулгүй. Гэвч бид тахал маш хурдтайгаар тархаж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой” -гэж АНУ-ын далайн загас агнуурын Үндэсний албаны доктор Тери Роулс (Teri Rowles) онцолсон байна.

www.caak.mn

Өвчин халдварлан өргөнөөр тархах дараагийн хохирогч нь монхор халим, одой кашалот болсон бөгөөд тэднийг Массачусетс, Жоржи мужуудын дунд байрлах наран шарлагын газраас олжээ. Гэвч эрдэмтэд “зөвхөн нэг халим л морбилливирусаар халдварласан”- гэж тэмдэглээд, одоогоор дүгнэлт хийхэд яарахгүй байна.

“Шинжилгээний дүн нэг хөхтөн амьтан энэ вирусийг тээгч байсан болохыг харуулсан. Үлдсэн амьтадын эсийг шинжлэх нь асуудалтай болж байна. Учир нь дөрөв дөх халимны бие маш их ялзран өмхийрсөн нь шинжилгээний найдвартай хариу гаргахад бидэнд хэцүү байна. Морбилливирус нь халимны халдвар авах эх үүсвэр болон үхэх шалтгаан мөн үү гэдгийг хэлэх эрт байгаа юм.”- гэж Тери Роулс ярьж байна.

Харамсалтай нь АНУ-ын далайн загас агнуурын үндэсний албаны эрдэмтэд, түшмэдүүд зэрлэг амьтадыг үхлийн аюултай вируснээс хамгаалж чадахгүй гэж үнэнээ хэлсэн байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()