Ядуу гэр бүлээс гаралтай ч амжилтанд хүрсэн алдартнууд

2015-09-12, 01:56
123,540

Нэр хүнд, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн алдартнуудын амьдралын зам үргэлж дардан байгаагүй. Тэдний ихэнхи нь алдарт хүрэхээсээ өмнө доромжлол, хүнд хэцүү хүүхэд насыг туулсан байдаг. Ингээд ядуу гэр бүлд төрж, өссөн ч амжилтанд хүрсэн алдартай хүмүүсийг танилцуулья.

Ядуу гэр бүлээс гаралтай ч амжилтанд хүрсэн алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Жет Ли
Өнөө цагийн тулаант киноны мастер Жет Ли, Хятадын нийслэл Бээжин хотноо ядуу гэр бүлд төржээ. Тэрээр айлын отгон буюу тав дахь хүүхэд байсан бөгөөд хоёр настай байхад нь эцэг нь нас барсан ажээ. Харин ээж нь автобусны мөнгө хураагч хийж амьдралаа арай чүү залгуулдаг байснаас гэдэс цатгалан хоносон өдөр бараг үгүй байв. Жет Лиг найман настай байхад Хятадын сургуулиудад биеийн тамирын хичээлийн чиглэлээр "у-шу" ордог болж ангиараа хичээллэх болсон гэдэг. Ийнхүү анх спорттой танилцсан нь түүнд маш гүн гүнзгий сэтгэгдэд үлдээснээр, хагас жилийн дараа сургуулиа хаяж, Бээжингийн У-шугийн академид элсэн суралцжээ.



2. Деми Мур
Демиг эхийн хэвлийд байхад төрсөн эцэг нь хаяж явсан бөгөөд сэтгэл санаагаар унасан эх нь хөл хүнд хэрнээ архи уух болжээ. Хойд эцэг нь мөн архаг архичин нэгэн байсан тул эхтэй нь нийлж байнга архидан согтуурч, түүнд анхаарал хандуулдаггүй байв. Ажилгүйн улмаас өрөнд орсон тэд нэг газраа удаан тогтолгүй байнга нүүдэг нь хичээл сурлагад нь сөргөөр нөлөөлдөг байжээ. 1980 онд хойд эцэг нь амиа хорлож, тэр үед 16 настай байсан Деми эхийнхээ өрийг дарахын тулд сургуулиасаа гарч, ажил хийх болсон байна.



3. Жим Керри
Жимийг бага байхад эцэг нь ажилгүй болсны улмаас тэднийх фургонд амьдрах болжээ. Жим ч сургуулиа хаяж, 15 настайгаасаа цэвэрлэгчээр ажиллан гэр бүлээ тэжээх болсон байна. Өнөөгийн инээдмийн киноны нэрт жүжигчин тэрбээр бага байхдаа хэнтэй ч ярьдаггүй, дуу цөөтэй, зожиг хүүхэд байсан гэнэ.



4. Лейтон Мистер
Лейтоны ээж нь 10 сартай жирэмсэн байхдаа марихуан худалдаалсан хэргээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж байлаа. Тиймээс охин хорих ангийн эмнэлэгт төрсөн байна. Эхийнх нь ялын хугацаа дуусаагүй тул охиныг эмээ нь өсгөсөн бөгөөд дараа нь эх нь хугацаанаасаа өмнө суллагдаж өөр дээрээ авчээ. Энэ бүх хүнд хэцүүг даван туулсан хэдий ч, Лейтон хүүхэд насаа бусад хүүхдүүдийн адил жирийн өнгөрүүлсэн хэмээн ярьдаг байна.



5. Сара Жессика Паркер
Сара Жессика Паркерын бага нас түүний дэлгэцнээ амилуулсан "Керри Брэдшоугийн тансаг амьдрал"-аас тэс өөр байсан юм. Тэрээр олон хүүхэдтэй гэр бүлд төржээ. Найман хүүхэдтэй тэдний гэр бүл өлмөн зэлмэн амьдардаг байсан тул хүүхдүүд нь хар багаасаа ажил хийж эхэлдэг байв. Сараг ч энэ явдал тойрсонгүй. Хэдийгээр тэднийх гэрэл цахилгаангүй, хоол унд муутай амьдардаг байсан ч эх нь охиноо дуу, бүжгийн дугуйланд явуулах хэмжээний хангалттай мөнгө хураасан байсан юм. Чухам ээжийнхээ хүчин чармайлтын ачаар өнөөдөр Сара Паркер нэртэй жүжигчин, продюсер болж чаджээ.



6. Жерар Депардье
Францын нэрт жүжигчин тэрээр жирийн тариачны гэр бүлд төрсөн бөгөөд эцэг нь уншиж, бичиж чаддаггүй нэгэн байв. Тэднийх Жерараас гадна таван хүүхэдтэй байсан тул гэдэс цатгалан, мөр бүтэн явуулахад туйлын хүнд байлаа. Ядуу, анхаарал халамж сул, ярилцах хүн байдаггүйгээс Жерар хэл ярианы асуудалтай болжээ. Жерар ярихдаа ээрдэг болсноор хүмүүсээс дөлөх болж, улмаар энэ асуудал түүнийг сургуулиа хаяхад хүргэсэн байна.

Сургууль завсардсаныхаа дараа тэрээр төрөлх хотынхоо нэгэн хэвлэлийн газар эх бэлтгэгчээр ажиллаж, дараа нь боксоор сонирхон хичээллэх болсон байна. Гэвч насанд хүрээгүй Жерар гэмт хэргийн бүлэглэлтэй холбогдож, цагдаагийн газрын хараа хяналтанд байх болжээ. Хожим санамсаргүй жүжигчний дамжаанд суралцснаар түүний авъяас тодорсон байна.



7. Жеки Чан
Хятадын үгээгүй ядуусын хороололд төрж, өссөн түүнийг төрөхөд эцэг эх нь эх барьж авсан эмчид 26 доллараар зарахыг оролдож байжээ. Гэвч тэгээгүй байна. Жекиг долоон нас хүрдэг жил эцэг эх нь ажил олж хийхээр Австралийг зорьж, хүүгээ Хонконгийн хүүхэд асрах газар үлдээжээ. Тэрээр энд байхдаа сургуулийнхаа багшийг уурлуулснаас болж хамраа хугалуулж “Том хамарт” гэдэг хочтой болсон гэдэг. Мөн сургуулийнхаа акробатик, жүжигчин болон тулааны дугуйланд явдаг байжээ.



8. Киану Ривз
Эцэг нь түүнийг гурван настай байхад нь гэр бүлээ хаяж явжээ. Харин эх нь үргэлж хаа нэг тийш аялж, эрчүүдийг бээлий шиг сольдог байсан гэдэг. Тиймдээ ч Киану дөрвөн хойд эцгийн нүүр үзсэн юм. Эхийнх нь энэ байдлаас болж Ривз болон охин дүүг нь эмээ, өвөө нь өөрсөд дээрээ авч, асрагч хөлсөлж байжээ. Таван жилийн дотор дөрвөн сургууль сольсон тэрбээр улмаар сургуулиасаа гарч, дунд ангийн боловсролгүй алдартнуудын эгнээнд бичигдэх болсон байна.



9. Леонардо ДиКаприо
Лос Анжелесийн ядуусын дүүрэгт амьдардаг байсан бөгөөд түүний эх гэр бүлээ тэжээхийн тулд хэд хэдэн ажил зэрэг хийдэг байжээ. Харин Леонардо өдгөө Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болсон билээ.



10. Том Круз
Жүжигчин Том Круз эцэггүй өссөн бөгөөд эх нь тогтмол ажилгүйгээс түүний хүүхэд нас байнгын шилжилт хөдөлгөөн дунд өнгөрчээ. Ээж нь дөрвөн ажил зэрэг хийдэг байсан ч авдаг цалин нь өчүүхэн тул хүүхдүүдээ хангалттай цатгаж чаддаггүй байв. Тиймдээ ч тэрээр өдгөө хүнд хэцүү хүүхэд нас, өлсгөлөн он жилүүдээ нэг бус удаа дурсан, тэрхүү байдал нь өдгөөгийн хэдэн зуун сая долларын хөрөнгийг бий болгоход хүргэсэн хэмээн дурсан ярьдаг байна.



11. Хилари Суонк
Хилариг ээж нь ганцаараа өсгөжээ. Ядуу зүдүүгээсээ болоод сургууль дээрээ хүүхдүүдэд байнга шоглуулж, доромжлуулдаг байсан түүнийг 15 настай байхад ээж нь бүрмөсөн ажилгүй болж, тэд машиндаа эсвэл найз нөхдийнхөөрөө хоног төөрүүлэх болсон байна. Тэр үеэс эхлэн Суонк ажил хийж эхэлсэн гэдэг. Тэрээр анхныхаа кинонд дүр бүтээгээд өчүүхэн хөлс авч байжээ. Харин одоо тэр хэдэн 10 сая доллараар тоологдох хөрөнгөтэй нэгэн билээ.



12. Адриано Челентано
Тэрээр айлын тав дахь хүүхэд бөгөөд эх нь түүнийг төрүүлэхдээ 44 настай байсан гэдэг. Адриано 12 настайдаа сургуулиа хаяж, ядуурлын туйлд хүрээд байсан гэр бүлээ тэжээхийн тулд цаг засварын газар дагалдангаар орж байсан гэдэг.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()