Эмэгтэй дүрээр танил болсон РуПол

Дүр хувиралтын мастер РуПол (RuPaul)-ын төрсөн өдөр саяхан болжээ. Анх тэрээр Элтон Жонтой хамт дуулж алдаршсан байна. Тэр 20 жилийн дараа ч шүтэн бишрэгчдээ өөрийн дуу хөгжим, мэдээж хэрэг сайхан бүсгүй болон хувирч баярлуулсаар байгаа билээ. Та бүхэнд РуПолын хамгийн тод дүрүүд болон түүний амьдралын сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Эмэгтэй дүрээр танил болсон РуПол
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. РуПол (жинхэнэ нэр: RuPaul Andre Charles) 1960 оны 11 сарын 17-нд Калифорнид төржээ. Хүүг 7 настай байхад түүний эцэг эх салж, энэ явдал эхэд нь маш хүнд нөлөөлсөн байна. Эх нь байнга л эм ууж, бараг 2 жил өрөөнөөсөө гараагүй гэдэг. Хүүхдүүд нь эрт биеэ дааж, нийгмийн ажилтнуудаас болж буй явдлыг сайн нуух хэрэгтэй болсон байна. Ру 3 эгчтэй байсан учир, тэр үед гэртээ ганц эр хүн нь байв.

www.caak.mn

2. Алдарт хүрэх Ругийн зам хүнд бэрх байлаа. Эхлээд тэр гудамжинд амьдран, цөөхөн хүний хүрээнд нилээд алдартай болсон шөнийн цэнгээний газрын хамтлагт тоглон, сайн дурын кинонд зураг авахуулж явжээ.

Тэр одоо 53 настай.

www.caak.mn

3. 1993 онд тэрээр Элтон Жонтой хослон "Don’t Go Breaking My Heart" дууг дуулжээ. Харин дууныхаа клипэнд Ру үзэгчдийн өмнө өнгөт арьст сайхан бүсгүй, жинхэнэ хатан хааны дүрээр гарч ирсэн байна. Баруунд эмэгтэй хүний дүрээр гарч ирсэн жүжигчдийг «драг-квин» (drag-queen–“хатан хаан болж хувцаслагч») гэж нэрлэдэг ажээ. Тэднийг заримдаа трансвеституудтай андуурдаг тал бий, драг-квин нь үзэгчдийг хөгжөөх зорилготой болохоос өөрийн сексийн янз бүрийн хэрэгцээг хангах биш юм байна.

www.caak.mn

4. 1995 онд РуПолд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч M.A.C. компани өөрийнхөө нүүр царай болох саналыг тавьснаар тэрээр тайзан дээр гарахдаа, үргэлж уг компаний бүтээгдэхүүний хэрэглэх болжээ. 6 жилийн турш энэ гэрээ нь түүнд 22 сая орчим доллар өгчээ.

www.caak.mn

5. 193 см өндөртэй РуПол нь жүжигчин Денни Де Витогийн хамт, 2011 онд.
Бусад олонхи драг-квинүүдээс ялгаатай нь РуПол олны өмнө хааяа эрэгтэй царайгаараа гардаг байна.

www.caak.mn

6. Одоогийн байдлаар жүжигчин маань 12 оюутны ажилд, 17 урт хэмжээний кинонд тогложээ.

www.caak.mn

7. 2005 онд Ру Пол Москвад ирж байжээ. ”Намайг хувцсаа сольж өмсөн, нүүрээ будаагүй байхад эрэгтэй хүнтэй адил харьцсан нь дээр, харин парик, даашинзаа өмсөөд дүрдээ орсон үед эмэгтэй хүнд хандаж байгаа шиг харьцаж болно. Би бол их өвөрмөц, би нэгэн зэрэг эрэгтэй, эмэгтэй хүн юм. Би бол тал бүрийн авьяастай хүн.”- хэмээн өөрийнхөө тухай нэгэн сурвалжлагандаа өгүүлсэн байна.

www.caak.mn

8. Сурвалжлагын хэсгээс: “Таныг гэрлэсэн, хүүхдүүдтэй гэдгийг мэднэ. Тэд аавынхаа drag-queen гэдэгт хэрхэн ханддаг вэ?”
Ру Пол: – Ох, Хэрвээ чи бусад аавууд юу хийж явдгийг мэддэг болоосой! Би бол үзэгчдийн өмнө тоглох болон хаа нэгтээ зураг авахуулахдаа л эмэгтэй болон хувирдаг. Миний эхнэр надад хайртай, тэр тусмаа энэ чинь бизнес шүү дээ.

- Өөрөөр хэлвэл хүүхдүүд таныг гэртээ ийм байдлаар хардаггүй байх нь?
Ру Пол: –Яах гэж? Хэний өмнө тэнд гоёх гэж? Гэр бүл бол гэр бүл, ажил бол ажил байх хэрэгтэй.

www.caak.mn

9. Ийм гайхалтай эхэмсэг хатагтай болдог авъяастан юм.

www.caak.mn

10. РуПолын зүгээс АНУ-ын ерөнхийлөгчийн өдрөөр илгээсэн өвөрмөц мэндчилгээ нь.
Тэрээр өөрийн олон нийтийн сүлжээний хуудаснаа тавьсан «Мистер болон Миссис Обама»-н “хос” дүр.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()