Дэлхийн удирдагчдын хамгийн дуртай хоол

2013-10-25, 21:48
22,091
Бернард Восьен нь 40 жилийн турш Францын ерөнхийлөгчдийн ахлах тогооч хийж байжээ. Тэрээр одоо тэтгэвэртээ гарсан ч ерөнхийлөгчдийнхөө дуртай хоолыг санаж байгаа бөгөөд энэ нууцаас бага зэрэг дэлгэсэн байна. Восьены хэлж байгаагаар Жак Ширак даршилсан байцаа болон далайн дун идэх дуртай бол, Франсуа Миттеран далайн бүтээгдэхүүн, Николя Саркози сыр идэхгүйгээр байж чаддаггүй байсан гэнэ.
Дэлхийн удирдагчдын хамгийн дуртай хоол

1. Маргарет Тэтчер
2010 онд Их Британийн ерөнхий сайд асан Маргарет Тэтчерийн хоолны жор олны хараанд өртжээ. Түүний хоол нь өндөг, хар кофе, улаан лооль, салат, грейпфрут болон махнаас тогтож байсан байна. Энэ дэглэм нь 1979 оны сонгуулиас өмнө жин хаяхад нөлөөлөх ёстой байжээ. Үүний тулд л тэрээр хувийн тогооч хөлсөлсөн бөгөөд ер нь бол өөрөө хоолоо хийж идэх дуртай байсан гэнэ.

www.caak.mn

2. Эво Моралес
2010 онд Боливийн ерөнхийлөгч Эво Моралес тахианы махыг гомосекс хүмүүс үүсэн бүрэлдэх хамгийн гол үндэс хэмээн зарлаж байсан. “Бид бүхний идэж буй тахиаг тарган болгож бордохын тулд эмэгтэй гормон шахаж хийдэг бөгөөд энэ тахианы махыг идэж байгаа эрэгтэй хүний эр хүн болох шинж тэмдэг нь буурдаг” хэмээн хэлж байжээ. Түүний хамгийн дуртай хоол нь Квиноа хунгийн махаар хийсэн шөлтэй хоол юм байна. Эво хэзээ ч фастфуд иддэггүй бөгөөд үүнийг хавдар болон бусад өвчний эх үүсвэр хэмээн үздэг аж.

www.caak.mn

3. Ричард Никсон
Тэрээр кетчуп-нд дуртай байжээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Ричардын хамгийн дуртай хоол нь кетчуптэй, хан боргоцойтой аарц юм байна. Энэ хоолыг тэрээр өглөөний хоолондоо идэх дуртай байсан бөгөөд Цагаан ордонд идсэн хамгийн сүүлийн хоол нь байсан хэмээн үздэг.

www.caak.mn

4. Ким Чен Ир
Хойд Солонгосын тэргүүн асан Ким Чен Ир хоолонд дуртай нэгэн байжээ. Тэрээр өөрийн туслахуудаа дэлхийн өнцөг булан бүр рүү шинэ амттан олж ирүүлэхээр явуулдаг байсан байна. Харин түүний хувийн тогоочийн хэлж байгаагаар Ким Чен Ир сүмс эсвэл дээд зэрэглэлийн дарсанд дэвтээсэн могой, аалз идэхийг хүсэж байсан гэнэ.

www.caak.mn

5. Уинстон Черчилль
Черчилль дайллага, цайллаганд нэлээд анхаардаг байсан. Түүний энэ чанар нь бусдаас нэлээд өвөрмөц байдлыг гаргаж чадсан байна. Тэрээр стилтон бяслаг болон шарсан мах, жимстэй зайрмаг зэргийг идэх дуртай байжээ. Ерөнхий сайд асан Черчилль мөн Франц хоолонд их дуртай нэгэн аж.

www.caak.mn

6. Барак Обама
АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Обамагийн хувьд өдрийн хоолондоо ихэвчлэн сэндвич иддэг гэнэ. Барак Обама хүрэн манжин идэх дургүй бөгөөд ерөнхийлөгч асан Бушийг бодвол брокколи идэх дуртай гэдгээ хэлжээ. Харин Буш хүнсний ногоонд дургүй байсан байна.

www.caak.mn

7. Ангела Меркель
Германы ерөнхий сайд Германы зүүн зүгт өссөн бөгөөд энэ хэсэгт байнга л хоол, хүнсний дутагдал тулгарч байсан байна. Тэгээд ч тэр үү, Меркель одоо ч гэсэн хүнсээ урьдчилан бэлдэх дуртай байдаг гэнэ. Ангела Меркель утсан ногоо, халуун чинжүүтэй кебаб, төмсний шөлөнд дуртай юм байна

www.caak.mn

8. Владимир Путин
Оросын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн дуртай хоол хүнсний талаар төдийлөн дурдаад байдаггүй ч хүмүүсийн яриагаар тэрээр зайрмаганд нэлээд дуртай гэнэ. Үүнээс гадна ерөнхийлөгчийн хоолыг ямар нэгэн хор байгаа эсэхийг байнга шалгаж үздэг байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()