Өтгөн хаталтыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Хүний гэдэс бол хоол боловсруулах системийн гол эрхтэн билээ. Гэдэсний хананд элдэв хэрэггүй бодис, хоол ундны боловсорч гүйцээгүй хүнсний зүйл хөө тортог мэт хуримтлагдах явдал бий. Тиймээс эдгээрийг бие организмаас зайлуулж, тогтмол хүндэрч байх хэрэгтэй. Гэтэл хүссэн үедээ хүндэрч чадахгүй, маш их зовиуртай байдаг бол яах вэ? Тиймээс бид та бүхэндээ гэрийн нөхцөлд хэрхэн гэдэс цэвэрлэх, өтгөн хаталтаас сэргийлэх тухай хэрэгтэй мэдээллийг бэлтгэлээ.

Өтгөн хаталтыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ургамлын тос

Өтгөн хатах нь таны санаж байгаагаас ч илүү хор уршигтай. Гэхдээ танд багахан ургамлын, эсвэл оливын тос байхад зовиурыг арилгах амархан. Ердөө нэг халбага тос, 1 амны халбага лимон байхад л хангалттай юм. Өглөө сэрсний дараа өлөн элгэн дээрээ 1 халбага тос, лимоны шүүсний холимогийг уугаарай. Дараа нь хэсэг хэвтэж, боломжтой бол хэвлийн тус газраа бүлээн жин тавьж өгвөл, илүү хурдан хугацаанд хүндрэх болно.

Ургамлын тос

2 Шинэхэн лимоны шүүс

Цитрусын төрлийн жимснүүд хүчил ихээр агуулдаг тул өтгөн хаталт, гэдэс цэвэрлэхэд сайнаар нөлөөлж, хэрэгцээгүй бодисыг гаргаж, бичил шим тэжээлээр тэтгэдэг. Танд 1 ширхэг шинэхэн лимон жимс, 1 аяга бүлээн ус хэрэгтэй. Бүлээн усан дээр бүтэн лимоны шүүсийг шахаж, сайтар холиод дуустал нь уугаарай. Удахгүй таны өтгөн гадагшилж, царай зүс сэргэн, биеийн зовиур арилах болно.

Шинэхэн лимоны шүүс

3 Бүхэл үрийн талх, гурил

Хөх тарианы гурил нь цардуул бага, хивэг ихтэй байдаг. Хивэг болон бүхэл үрийн талх нь, ходоодонд боловсрохгүй байгаа хоолыг задалж, шингээн, түргэн гадагшлуулдаг. Ингэснээр бие махбодид дотоод энергийг хуримтлуулж, улмаар дархлаа идэвхиждэг байна. Ер нь бүдүүн гэдсэнд өтгөн удаан хадгалагдах нь биед хорт бодис үүсгэх сөрөг нөлөөтэй. Үүнээс болж толгой дүйрэх, нойр амархан хүрэх, нүүр улайх өөрчлөлтүүд үүсдэг. Иймээс хар талх өтгөнийг хөөх, энерги хуримтлуулах, бүдүүн гэдсэнд дулаан үүсгэж, нянгийн үржлийг   зогсоох   зэрэг   эмчилгээний ач холбогдолтой. 

Бүхэл үрийн талх, гурил

4 Кофе

Кофенд дурлагсдын нэг ашигтай тал бол тэд хэзээ ч өтгөн хатах зовиурыг мэдэхгүй юм. Ялангуяа өглөөний кофе нь бидний биеэс ашиггүй бодисыг гадагшлуулж байдаг. Гэхдээ уух кофе тань аль болох байгалийн байх хэрэгтэй. Өдөрт 1-2 аяга кофе нь хэвийн юм. Харин түүнээс илүү бол зүрхэнд ачаалал өгөх, дэлсүүлэх зэрэг сөрөг нөлөөтэй. Мөн гэртээ байхдаа чадах чинээгээрээ шингэн зүйл уух хэрэгтэй. 

Кофе

5

Байнгын хөдөлгөөнтэй байх нь таны эрүүл байхын үндэс суурь болдгийг хэзээ ч мартаж болохгүй. Бид заавал мундаг тамирчин байх албагүй, өдөрт дунджаар 20-30 минут алхаж чаддаг бол та эрүүл мэнддээ ихээхэн тус хүргэж байна гэсэн үг. Хэрэв таны өтгөн байн байн хатаж, хоол хүнсний хэрэглээгээр зохицуулагдахгүй болсон бол гэдэс дотроо цэвэрлэх цай, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.

6 Уураг ихтэй эрүүл хоол хүнс

Цардуул ихтэй, шарсан хуурсан хурц хоол хүнсийг ихээр хэрэглэснээр бүдүүн гэдсэнд аажмаар хуралдсан үлдэгдэл нь ус, тос, спирт, эфирийн тосны алинд ч уусдаггүй байна. Бидний идсэн хоол хүнс, 24 цагаас удаан хугацаанд гэдсэнд байснаар ялзарч улмаар бүдүүн гэдсийг өвчлүүлдэг. Тиймээс өдөр бүр тогтмол хүндээр бие засаж байх нь чухал юм. Ойр ойрхон өтгөн хатах, үед арга хэмжээ авахгүй явснаар аажимдаа шамбарам өвчтэй болох, бүдүүн гэдэсний үрэвсэл, хорт хавдарт ч хүрч болохыг анхаарууштай. 

Уураг ихтэй эрүүл хоол хүнс

7 Алое

Алое сортын зуун наст нь бүхий л эмчилгээ, гоо сайханд өндөр тустай байдаг. Үүний тулд та зуун настын бүдүүн хэсгийг тасдан авч, түүний доторх гелийг авах хэрэгтэй. Ойролцоогоор 2 цайны халбага гелийг авч, түүнийгээ өглөөд өлөн элгэн дээрээр уугаарай. Удахгүй өтгөн гадагшилж, царай зүс шингэрэх болно.

Алое

8 Эрүүл хооллолт

Өтгөн хаталтын дараа биш, өмнө нь урьдчилсан арга хэмжээг авч байх нь зүйтэй. Аль болох уураг, хивгээр баялаг хоол хүнс, жимс жимсгэнийг сайн идэж хэвших нь чухал. Эрүүл хэв маягт шилжсэнээр таны бие эрхтэн систем цэвэршиж, удалгүй хэвийн ажиллагаанд орно. Нэг үгээр өтгөн хатах зовиурыг мартана гэсэн үг юм.

Эрүүл хооллолт

9 Хүнсний сода

Та бүхэн бидний бэлтгэсэн урьд урьдын дугааруудаас хүнсний соданы ашиг тусыг харж байсан биз ээ. Сода нь охид бүсгүйчүүдийн турах, хөлс дарах, толбо арилгах гэх мэт цэвэрлэгээнд ч гэсэн чухал үүргийг гүйцэтгэдэг. Мөн өтгөн хаталт, гэдэс цэвэрлэхэд ч сайнаар нөлөөлдөг ажээ. Үүний тулд, 1 цайны халбага хүнсний содыг, 1/4 аяга бүлээн усанд уусгаж, түүнийгээ уух хэрэгтэй. Удалгүй таны өтгөн гадагшлах болно.

Хүнсний сода

10 Далайн давс

Далайн давс нь биеийн хэрэгцээгүй бодисыг түргэн гадагшлуулахад тустай. Тиймээс өдөр тутамдаа хүнсэндээ нунтаг давсаар илүүтэй бүхэл, ширхэгтэй далайн давсыг хэрэглэх нь зүйтэй. Үүний тулд танд, 2 цайны халбага далайн давс, 1 аяга жимсний өтгөн шүүс хэрэгтэй. Давс болон жимсний шүүсээ сайтар хольж, уугаарай. Ойролцоогоор 3-4 цагийн дараа өтгөн гадагшлах болно. Харин бага насны хүүхдэд уулгахаар бол 1/2 халбаг давс хийх хэрэгтэй.

Далайн давс

11 Хар чавганы шүүс

Хар чавга нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хаталтанд сайнаар нөлөөлдөг. Байгалийн гаралтай учраас биед үзүүлэх ямар нэг сөрөг нөлөө байхгүй. Танд ердөө цэвэр хар чавганы шүүс 2 стакан байх хэрэгтэй. Өглөө өлөн дээрээ уувал илүү тустай. Ердөө 1-2 цагийн дараа үйлчилж, өтгөн гадагшлах болно.

Хар чавганы шүүс

12 Хүндээр бие засахыг хичээ

Хэрвээ гэдэс эвгүйрхэж, хүндэрмээр санагдсан үед тэвчих, өөрийгөө барих нь зохимжгүй. Хүндэрмээр санагдсан үедээ тэвчилгүй, шууд л хүндэрч байх хэрэгтэй. Өтгөнөө хурааж, хуримтлуулах нь биеийг хордуулж, зүс царайнд ч муугаар нөлөөлдөг.

Хүндээр бие засахыг хичээ

13 Багваахай цэцэг

Бидний “аабан, бээбэн” хэмээн тоглодог байсан шар багваахай цэцэг нь цөс, элэгний хамгийн сайн эмч ажээ. Тус  цэцгийн цагаан шүүсэнд цөс ялгаруулалтыг дэмжиж, хоол боловсруулах эрхтэн тогтолцоог бүхэлд нь сэргээдэг хүнсний гашуун бодис агуулагддаг. Мөн өтгөн хатах, гэдэс хямрах үеэр үнэхээр гайхалтай үйлчилгээг үзүүлдэг байна. Үүний тулд 1-2 хатаасан багваахай цэцэг, 1 аяга халуун ус байхад хангалттай. Хандаа 5-10 минут идээшүүлсний дараа өдөрт 3 удаа уух хэрэгтэй.

Багваахай цэцэг

14 Тараг

Өтгөн хаталтанд тараг тустай байдаг. Өдөрт 1-3 аяга тараг ууж байх нь зохимжтой. Мөн үдэш унтахын өмнө тараг уух нь тайван амгалан, бат бөх нойрсоход тустай билээ.

Тараг

15 Сүүлд нь...

Ингээд хамгийн сүүлд зөвлөхөд, гэдэс хэвлийн дасгал, болон суулт зэрэг нь ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжих, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж байдаг. Тиймээс аль болох хөдөлгөөнтэй байж, дасгал сургуулилт хийгээрэй.

Сүүлд нь...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()