Бяслагны амтат бялуу хийх арга

2013-09-22, 00:45
15,654
Би намрын улиралд дуртай. Учир нь энэ үед навчис хаялж, хүйтэрч эхэлдэг хэдий ч шинэ ургацын ногоо дэлгэрч, шүлжсэн мэт шоколадан чимэглэлтэй алимны бялуу, халуун шоколадыг хүртэхэд хамгийн тохиромжтой байдаг. Харин зун цагт бол бяслагтай хүйтэн бялуу хийгээд, жимсээр чимэглэснээ тагтан дээр сууж идэнгээ, халбагадаж авсан кремээ удаан ширтэхэд таатай үе. Тийм ээ, би үргэлж кремийг нь халбагадчихаад тэгж ширтэж суудаг юм. Харин нөхөр маань үргэлж намайг гайхан хараад, “Чи яав?” гэж асуудаг. Харин би хариуд нь “Найзууд” киноны нэг анги дээр Рейчел, Чандлер хоёр шалан дээр унагаасан чизкейк-ээ ахиж хийх гээд бүтэлгүйтдэг хэсгийг үзээд, гэртээ тэр бялууг хийж үзэхээр шийдсэн тухайгаа үргэлж ярьдаг юм. Ийм л түүхтэйгээр би бяслагны бялууг олон удаагийн оролдлогын эцэст төгс хийж сураад, тагтан дээр нөхөртэйгөө хамт идэнгээ халбагадсан кремээ ширтэх дуртай болсон юм даа. Ингээд жинхэнэ хойд Америкийн бялууны жорыг танд хүргэж байна.
Бяслагны амтат бялуу хийх арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бидэнд хэрэг болох зүйлс:
150 г жигнэмэг
90 г ургамалын цөцгийн тос
500 г маскарпоне
100 г орчим цөцгий
1 уут ванильны үр
3 ширхэг өндөг
200 мл крем - 30% - тайгаас
150 г элсэн чихэр чимэглэлд зориулж, ямар ч хамаагүй жимс

www.caak.mn

1. Зуухаа 170 градус хүртэл нь халаана. Энэ хоорондоо маслоо блендерээр бутлаад, жигнэмэгээ бяцлана.

www.caak.mn

2. Хамтад нь холиод, хэвэндээ хийж, халаасан зуухандаа 10-15 минут болгоно.

www.caak.mn

3. Одоо хачираа хийе. Бяслаг, цөцгий, ванилийн үр гураваа нэгэн биет мэт болтол нь холино. Мисксердэж болно, гэхдээ хэтэрхий их миксердвэл бяслагны хольц биш, цөцгийн тос болоод хувирчихна шүү. Өндөгнүүдээ нэг нэгээр нь хийгээд үргэлжлүүлэн хутгана.

www.caak.mn

4. Кремээ тусад нь элсэн чихэртэй холиод, дараагаар нь дээрхи зуурмагтаа хийж хутгана.

www.caak.mn

5. Жигнэмэг, маслоны суурьтай хэвнийхээ дотор талд тугалган цаас хийгээд, зуурмагаа хийнэ.

www.caak.mn

6. Зуухныхаа дэвсгэр төмөр дотор ус хийгээд, дээр нь хэвтэй бялууны зуурмагаа тавиад, 140 хэмд нэг цаг гучин минут болгоно.

www.caak.mn

7. Бэлэн болсон чизкейкээ тугалган цаас болон хүнсний гялгар цаасаар бүтээж, бүрэн хөргөснийхөө дараа хөргөгчинд хийж хонуулна. Идэхдээ жимс болон дурын соустай хольж болно.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()