Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэхүү төслөөрөө Томми Ка (Tommy Ka) нь өөрийнхөө зургийг дарж буй үед гэрэл зурагчны гүйцэтгэх үүрэг болон Америкийн соёл Азиудыг хэрхэн хүлээн авдагийг давхар харуулахыг хүсчээ. Эдгээр гэрэл зургуудад Ка нь жүжигчин, найруулагчийн үүргийг зэрэг гүйцэтгэснийг та харж болно. Жүжигчнийхээ хувьд тэрээр Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Азиудыг хэрхэн илэрхийлж, ойлгож хүлээж авдагийг шууд утгаар нь, хошин байдлаар харуулахыг зорьжээ.
1. “Энэхүү төсөл маань маш олон газарт хэтэрхий сэтгэл хөдлөлгүй, дотогшоо зантай, бусдаас өөр мэтээр ойлгогддог ази хүмүүст зориулагдсан. Биднийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, дэлгэцийн бүтээлээр ингэж л дүрсэлж, ойлгодог. Ихэвчлэн ази хүмүүс хэзээ ч гол хүн байхыг хүсдэггүй. Гол дүрийг бүрэн дүүрэн болгох, туслах л үүрэг гүйцэтгэж байдаг. ”- гэрэл зурагт: Мемфис, Теннеси, 2010 он.
1. “Энэхүү төсөл маань маш олон газарт хэтэрхий сэтгэл хөдлөлгүй, дотогшоо зантай, бусдаас өөр мэтээр ойлгогддог ази хүмүүст зориулагдсан. Биднийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, дэлгэцийн бүтээлээр ингэж л дүрсэлж, ойлгодог. Ихэвчлэн ази хүмүүс хэзээ ч гол хүн байхыг хүсдэггүй. Гол дүрийг бүрэн дүүрэн болгох, туслах л үүрэг гүйцэтгэж байдаг. ”- гэрэл зурагт: Мемфис, Теннеси, 2010 он.
2. Энэхүү цомогт Ка нь үнсэлтэд огт сэтгэл хөдлөхгүй байгаа мэт байдалтайгаар буужээ. Тэрээр: “Би ази хүнийхээ зангаар хэн нэгний хайрыг татаж, хэн нэгэнд хамаарч, бусдад харагдаж, хуваалцагч байхын зэрэгцээ биеэ барьсан, тэвчээртэй байх ёстой юм шиг л зан, хүмүүжилтэй. Үүнийгээ ч харуулахыг зорьсон.” Зурагт: Шон, Манхеттэн, 2010 он.
3. Эхлээд тэрээр найз нөхдийнхөө зургийг дарж байгаад дараа нь өнгөц танилууд, болон тэдний нууц амрагуудын зургийг ийм байдалтай дарж эхэлжээ. Яваандаа түүний бүтээлүүдэд бүр огт танихгүй хүмүүсийн зураг ч орж ирсэн байна. Тэрээр: “Үнсэлтийн зургийг буулгахад объектуудын хоорондын харилцаа, дотно эсэх нь тийм ч чухал биш гэдгийг би ойлгосон.” Зурагт: Жордан, Мемфис, 2010 он.
4. Ка гэрэл зурагчныхаа хувьд үзэгчийн санаанд оромгүй шинэ содон зүйлийг зураг бүр дээр буулгахын тулд хичээж ажлахын сацуу моделиуддаа маш сайн зааварчилгаа өгдөг байна. “Би үргэлж тэдэнд намайг хамгийн гол нь уруул дээр минь л үнсэх хэрэгтэй гэж хэлдэг. Харин бусад шинэ сонин үзэгдлийг өөрсдөө зохиохыг зөвшөөрдөг. Зарим нь намайг өргөж, харин зарим эмэгтэйчүүд нь нүүрэнд дээр минь гараа тавьсан байх жишээтэй. Гэхдээ энэ бүгд гэнэтийн санаачлага биш, бүгд төлөвлөгөөний дагуу үйлдэгдсэн байдаг.” Зурагт: барт, Мемфис, 2010 он.
5. “Би өөртөө бол тийм ч сонирхолтой хүн шиг санагддаггүй л дээ. Гэхдээ гэр бүл, арьс өнгөний ялгаа, хүйс, нийгмийн давхрага зэрэг нь хэн нэгэн хүний хувь хүний бүрэлдэхүүний нэг хэсэг гэж үздэг. Гэвч тэр бүхэн нь цаг хугацааны эрхээр өөрчлөгддөг бөгөөд нийгмийн бүтэц зохион байгуулалттай холбоотой байдаг. Тиймээс би энэ бүхнийг илэрхийлсэн зургийн гол дүрээр өөрийгөө тавих дуртай.” Зурагт: Соня, Бруклин, Нью-Йорк, 2010.
6. Ка өөр шинэ төслийнхөө ажилд орохоосоо өмнө яг ийм маягийн 200 зураг дарах төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнд энэ мэтийн маш олон сонирхолтой төслийн санаанууд байгаа ажээ. Гэвч Ка тэр бүртээ хошин шогийн мэдрэмжийг оруулжээ. “Миний ажлын чухал салшгүй нэг хэсэг бол хошигнол юм. Тиймээ, үнэхээр хошингол бол ойлголтод хүрэх хамгийн сайхан зам.” Зурагт: Уильям, Мемфис, 2010.
7. Кейт, Нью-Хейвен, Коннектикут, 2012 он.
8. Ханна, Нью-Хейвен, 2012 он.
9. Блэкли, Нью-Хейвен, 2012.
10. Янг, Манхэттен, Нью-Йорк, 2010.
11. Эван №2, Нью-Хейвен, 2012.
12. Никита, Вудсток, Нью-Йорк, 2010.