Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Сендвичийг хийхийн тулд халуун шарах шүүгээнд 20 минут орчим байлгадаг юм. Гэтэл зарагдаагүй бүтээгдэхүүнээс болоод биднийг загнаж, суутгал хийдэг учир сэндвич нь 20-оос илүү минут, удаан хугацааны турш хадгалагдах нь бий. Тиймээс сонгино, салат, өргөст хэмх, улаан лооль агуулаагүй бүтээгдэхүүнийг захиалсан нь дээр.
2. Хэрвээ та шарсан төмс идэхийг хүсвэл дунд хэмжээтэйг нь сонгоорой.
3. Зайрмагны торхон дотор нь зайрмагийг хийхийг хориглодог учир зөвхөн дээр нь л хөвсийлгөж хийдэг.
4. Хэрвээ та захиалгаа кассны өмнө унагаавал таны захиалгыг дахин авдаг.
5. Уух зүйл болон шарсан төмсний хэмжээг заавал асууж байгаарай. Асуухгүй бол том төмс, дунд зэргийн кола, том кофег танд өгөх болно.
6. Уух зүйл захиалбал мөсгүй байсан нь дээр.
7. Хэрвээ та сарын эхээр 12:00-14:00 болон 18:00-21:00 цагуудын хооронд ирвэл таныг дээд зэргээр үйлчлэх болно. Таны захиалсан бүх зүйл шинэхээнээрээ байдаг.
8. Өөрийнхөө уух зүйлийг аваад очсон нь ашигтай.
9. Мах, хүнсний ногоо, салат зэрэг нь аюулгүй бөгөөд хамгийн аюултай зүйл нь сүмсэнд оршино.
10. Хэрвээ таны сэндвичэнд ямар нэг үс эсвэл өөр нэг гадны биет байвал захиалгыг тань заавал шинэчлэж өгөх ёстой.
11. Жигнэмэг захиалсны хэрэггүй. Удсан байх магадлалтай.
12. Кофе нь үнэхээр амттай. Гэхдээ энгийн кофе захиалаад сүү нэмүүлэхэд л хангалттай.
13. Ажилтанд нь хэзээ ч битгий хурдлаарай гэж хэлж бай. Энэ тохиолдолд ихэнхи нь илүү удаан хөдөлдөг.
14. 100% шинэ төмс идэхийг хүсэж байвал давсгүйг нь захиалаарай.
15. Захиалсан хоолоо авч яваад хэрэггүй. Учир нь амт чанараа алдана шүү дээ.
16. Ажилчдын 99% нь подносоо дутуу арчдаг. Тиймээс давхар цаас тавихыг хүсэх нь зүйтэй.
17. Хүүхдүүдэд дурсгалын зүйл заавал өгөх ёстой.
18. Захиалгаа өгч дуусаад “болсон” гэдэг үгийг хэлээрэй.
19. Захиалгаа чекийн дагуу шалгаж авах нь зүйтэй.
20. МакДоналдсын хамгийн илчлэгтэй бүтээгдэхүүн нь наггетс болон бигтейст байдаг.