1. Баавгайн довтолгоог хэрхэн урьдчилан харах вэ?
Баавгайн довтолгоог урьдчилан таамаглахын тулд түүний үсийг нь ажиглах хэрэгтэй юм байна. Баавгайны үс бусад амьтдыг бодвол хүний үстэй илүү ойролцоо байдаг аж.
2. Баавгай хэрхэн мэдээлэл солилцдог вэ?
“Баавгайн мод” хэмээх нэг товлосон газар байдаг бөгөөд эдгээр моднууд нь хоорондоо зайтай байрладаг аж. Ийнхүү моднууд нь мэдээллийн самбар болж өгдөг гэнэ.
3. Бамбарууш байхдаа...
Дөнгөж төрсөн бамбарууш 500 грамм жинтэй байдаг бөгөөд мэдээж хамгийн түрүүнд эхийнхээ хөхийг хөхнө. 4-н сартайдаа тэд ой руу явж чаддаг болсон байна. Энэ үед эх баавгай үрээ хөхөөрөө хооллож, байгальд хэрхэн биеэ авч явах талаар зааж, сургаж өгдөг аж. Бамбарууш байх ихэнхи үеэ тэд тоглож өнгөрөөдөг бөгөөд ийнхүү орчин тойрноо танин мэдэж авдаг байна.
4. Баавгайн авъяас
Харахад нэлээд бүтэлгүй мэт харагдах аварга баавгай 55км\цаг хурдалдаг аж. Үүнээс гадна залуудаа модон дээр их сайн авирдаг бөгөөд өтлөөд ирэхээрээ дур муутайхан хийдэг байна.
5. Бамбаруушаа хүмүүжүүлэх арга зам
3 жилийн турш бамбарууш эхийнхээ хажууд амьдардаг. Яг л хүн шиг том бамбарууш дүү нараа харж хамгаална. Ингээд 3-4 насандаа бамбаруушнууд бие даан амьдарч эхэлдэг бөгөөд ихэнхидээ 4-6 насанд бэлгийн бойжилт нь эхэлдэг аж. Баавгай 20-30 нас хүрдэг байна. Зарим тохиолдолд 47-50 наслах нь бий.
6. Баавгайн хөл...
Баавгайнууд алхахдаа нэгэн зэрэг баруун эсвэл зүүн хөл дээрээ гишгэдэг учир нааш, цааш ганхаж байгаа мэт харагддаг байна. Ийнхүү удаан алхаж буй мэт харагддаг боловч аюул тулгарсан үед их хурдалдаг аж. Ялангуяа өөд газар хурдлах чадвар нь илүү байдаг байна.
7. Баавгайны тухай үүнээс өөр мэддэг зүйл Танд байгаа бол бичиж үлдээгээрэй.