Клоны аргаар гаргаж авсан үхрийн “мах”

Голландын зүүн өмнө зүгт орших Маастрихт хотын нэгэн их сургуулийн эрдэмтэд дэлхийд анх удаагаа хиймэл аргаар гаргаж махаар “гамбургер” хийжээ. Үүний тулд үхрийн биеийн эсүүдийг булчингийн ширхэгт хувирган түүгээрээ амтат котлетийг бэлдсэн байна.
Клоны аргаар гаргаж авсан үхрийн “мах”
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. АНУ-ын сэтгүүлч Жош Шонвальд, Австрийн хоол зүйч эмч Ханни Рутцлер нар анх удаа хиймэл махаар хийсэн котлетийг амталж үзжээ. Тэдэнд санал болгосон хоол жинхэнэ котлетнээс амтны хувьд ялгарах юм бараг алга - хэмээн тэд хэлсэн байна.

www.caak.mn

2. Амтны чанарыг сайжруулахын тулд хиймэл махаар хийсэн шанзанд бага зэрэг талхны үүрмэг, өндөгний гурил нэмжээ. Харин хүрэн манжингийн шүүс, бага зэрэг шафраны тусламжтайгаар илүү хорхой хүрмээр өнгөтэй болгосон байна.

www.caak.mn

3. “Жинхэнэ махнаас түүний амссан бүтээгдэхүүн зөвхөн амтаараа л бага зэрэг ялгарч байна”- гэж Австрийн хоол зүйч хэлжээ. Харин гамбургерт өөх тосны агууламж бага байна -гэж Жош Шонвальд мэдүүлсэн байна. Тэдний амталж буй бүтээгдэхүүн жинхэнээс үнэрээрээ ялгаатай байна гэдэг дээр шинжээчид санал нийлжээ.

www.caak.mn

4. Хиймэл мах ойрын хугацаанд худалдаанд гарах нь юу л бол... Учир нь энэ 140г жинтэй хэсэг махыг бий болгоход бүтэн 3 сар, 250 мянган евро хэрэг болсон.

www.caak.mn

5. Ричард Макгоуэнийг бага хурал дээр тусгайлан урьжээ. Энэ бол Корнуэллд амьдардаг алдартай тогооч юм. Түүнд дэлхийд анхны хиймэл махаар гамбургерийг бэлтгэн хийхийг итгэн даалгасан байна.

www.caak.mn

6. Махыг “ургуулах” туршилт хэрэглээний зорилготойгоор явагдсан байна. Махан бүтээгдэхүүний эрэлт ноцтой өсөж байгаа нь дэлхийн хэмжээний асуудал болж байгаа бөгөөд ийм маягаар уг асуудлыг шийдэхийг оролдож байгаа ажээ.

www.caak.mn

7. Төслийн спонсор нь компьютерийн технологийн салбарт алдартай эрдэмтэн, «Google» хайлтын системийг хамтран үндэслэгч Сергей Брин юм. Голландын их сургуулийн эрдэмтэд үхэр дээр биопсийн шинжилгээ явуулж, үхрийн эсүүдийг гарган авчээ. Түүгээрээ 3 сарын турш ойролцоогоор 20 мянган булчингийн ширхэг ургуулсан байна. Дараа нь тэдгээрийг шахан ганцхан ширхэг котлет хийжээ.

www.caak.mn

8. Эрдэмтэд туршилтаа үргэлжлүүлэх болно. Тэдний бодлоор, ойролцоогоор 10-20 жилийн дараа хиймэл махыг бүх хүнсний дэлгүүрүүдийн лангуун дээр харах болно гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Иймэрхүү маягаар махан бүтээгдэхүүний хомсдолыг шийдэж, дэлхий нийтээр үйлдвэрлэлийн хямралаас зайлсхийж болох гэнэ.

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()