Хятадын хуурамч бүтээгдэхүүнүүд

2013-08-18, 19:47
29,487
Хятад улс аливаа бараа бүтээгдэхүүнийг дуурайж үйлдвэрлэхдээ хамгийн шилдэг улс гэдгийг дэлхий даяар андахгүй сайн мэднэ. Хэдийгээр Хятадын удирдлагууд энэ асуудал дээр анхаарал тавина хэмээн амлалт өгсөн ч хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэх байдал одоог хүртэл зогсоогүй байгаа билээ. Ингээд Хятад улсад хийж байсан хамгийн өвөрмөц хуурамч бүтээгдэхүүнүүдийн талаар хүлээн авцгаая.
Хятадын хуурамч бүтээгдэхүүнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Амжилттай түрээсийн бизнес эрхлэгч
Хятадад хүмүүсийг түрээслэж болдог байна. Нутгийн иргэдийн дунд түрээсийн залууг “Зангиатай цагаан залуу” хэмээн нэрлэдэг аж. Ийнхүү түрээсийн хүн болох хамгийн гол шалгуур нь Хятадаар ярьдаггүй, цайвар царайтай байхад л хангалттай гэнэ. Мөн үүнээс гадна дөнгөж нисэх буудлаас ирсэн мэт байх ёстой юм байна. Бизнес эрхлэгчийг түрээслэж авснаар Хятадууд өөрсдийн компанийн нэр хүндийг өсгөх боломжтой болдог аж. Хүмүүсийн хувьд “энэ компани гадаад хүнийг түрээслэж байгаа юм чинь хангалттай хэмжээний их мөнгөтэй компани болох” нь тодорхой болдог байна. Ихэнхи тохиолдолд ийм ажилд модел, жүжигчид, багш гэх мэт уулзалтанд явах боломжтой, компанийн нүүр царайг илэрхийлэхүйц хүмүүсийг авдаг.



2. Apple дэлгүүр
Хятадын Куньмин хотод Apple дэлгүүрийн яг ижилхэн хувилбар нь байдаг аж. Хэдийгээр холын зайнаас харахад бүхий л зүйл нь ориг, брэндийн мэт харагдах ч ойртоод сайн ажиглавал хуурамч болох нь мэдэгддэг. Жишээлбэл: Apple брэндийнхэн лого дээрээ хэзээ ч юм бичдэггүй бол Хятадын бүтээгдэхүүний логоны доор нь Apple Store гэсэн бичиг байдаг байна. Хамгийн сонирхолтой нь дэлгүүрийн ажилчид өөрсдийгөө Apple брэндийн дэлгүүрт ажилладаг гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг аж.



3. Сэжиг бүхий банкны ажилтан
Хятадууд бүхий л зүйлийг хуурамчаар үйлдвэрлэж чаддаг. Будааны наймаачин Лин Чунпин (Lin Chunping) амьдралынхаа түвшинг дээшлүүлэхийн тулд будаанаас өөр салбарт хүчээ сорихоор шийджээ. Тэрээр хуурамч Америкийн банкыг сэдэн олж, энэ банкыг худалдан авсан хэмээн тараасан байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр түүнийг Atlantic хэмээх банкыг 60 сая доллараар худалдан авсан гэх мэдээллийг цацсан бөгөөд Лин энэ банкыг худалдан авахын тулд 2 жилийн хугацаа шаардагдсан хэмээн хэлсэн байна. Ингээд тэрээр улс даяараа алдартай болсон ч хожим нь энэ банк хэзээ ч байгаагүй болох нь тогтоогджээ.



4. Хуурамч Их Сургууль
Хуурамч Их Сургуулийг хүртэл Хятад улсад байгуулж болох нь ээ. Хэрвээ хуурамч Их Сургуулийг жинхэнэ, бодит Их Сургуулийн дотор байрлуулах юм бол хүмүүс төдийлөн анзаарахгүй, санаа зовохгүйгээр хүүхдээ өгдөг гэнэ. Хятадын Шандунь хотын оюутнууд 4 жил сурсныхаа дараа хуурамч сургуульд сурч байснаа мэдсэн тохиолдол нэлээд хэд хэдэн удаа гарч байсан байна. Чжао Ляньшан (Zhao Lianshan) хэмээх иргэн хуурамчаар сургууль байгуулж байсан бөгөөд 4 жилийн дараа оюутнууддаа хэлэхдээ: Та бүхэн сургуулиас хасагдсан учир диплом олгохгүй хэмээн хэлдэг байжээ.



5. Хуурамч цагдаагийн академи
Өнгөрсөн жил Хятадын удирдлагууд хэд хэдэн хуурамч цагдаагийн академийг олж илрүүлсэн байна. Эдгээр академиуд нь 3 жилийн сургалтыг санал болгодог байжээ. Ийнхүү залуу оюутнуудад хулгайчдыг хэрхэн олж илрүүлэх, хуурамч бараа бүтээгдэхүүнийг хэрхэн илрүүлэх талаар хичээл зааж өгч байсан байна. Ингээд нэгэн удаа Хятадын албан ёсны хоёр цагдаа оюутан болж бүртгүүлэн орсноор эдгээр сургуулийг хуурамч болохыг нь баталжээ.



6. Хуурамч бүтээгдэхүүний музей
Урлагийн бүтээлийг хуурамчаар үйлдвэрлэх нь тийм ч хэцүү зүйл биш. Тэгвэл бүхэл бүтэн хуурамч урлагийн бүтээлийн музей Хятад улсад байдаг гэнэ. Хятад улсад хэдэн жилийн өмнө нэгэн музей нээгдсэн бөгөөд 12 үзэсгэлэнгийн өрөөнүүдэд нь 17-р зууны үеийн үзмэрүүд байсан байна. Гэхдээ энэ музейн 40000 орчим үзмэрээс 80 хуурамч бүтээлүүд байжээ. Харин музей нь эзэн бурхан ч энэ бүх зүйлийн үнэн, худлыг нь ялгаж чадахгүй хэмээн хэлсэн байна.



7. Зохион байгуулалттай үхэл
Энэ үйл ажиллагаа саяхан Хятадын Хубейд болсон байна. Хийжүүлсэн ундааны худалдаачин өөрийнхөө амийг зохион байгуулалттайгаар хуурамчаар егүүтгэж, арван мянга гаруй юанийн нөхөн төлбөрийг авах зорилготой байсан аж. Тэрээр найз нөхдөө ятгаж, өөрийнхөө дээр цагаан даавуу нөмөрч, улсын удирдлагууд түүнийг зодон амийг нь хороолоо гэж тосгон даяар тараахыг зөвшөөрүүлж чадсан юм. Энэ үеэр 300 гаруй иргэд, 80 гаруй цагдаагийнхан ирсэн байсан байна. Харамсалтай нь нас барсан хүүр гэнэтхэн амилаж: Би энд дахин байж чадахгүй нь. Энд маш халуун байна хэмээн ус ууж эхэлжээ.



8. Парис
Парис нь дэлхийн хамгийн олон жуулчидтай хотуудын нэг билээ. Магадгүй та Хятадад айлчилж байх үедээ Парис руу зорчихыг хүсвэл: Таниас яг аль Парис руу нисэхийг хүсэж байгааг тань асуувал битгий гайхаарай. Учир нь Хятад улсад хуурамч бяцхан Парис байдаг байна. Энэ бяцхан хотыг 100000 хүнд зориулан хийсэн бөгөөд цөөхөн хүмүүс л энд амьдардаг аж. Бяцхан Парист Хятадын хамгийн өндөр Эйфелийн цамхаг байрладаг байна.



9. Цагаан ордон
Хятадын баячуудын нэг болох Хуан Кяолин (Huang Qiaoling) Цагаан ордныг барихын тулд 10 сая долларыг зарцуулсан байна. Энэ ордон нь Рашмор уул олон Вашингтоны хөшөөний ойролцоо байрладаг аж. Барилгын гадна тал төдийгүй дотоод засал чимэглэл нь хүртэл бодит цагаан ордны хувилбартай ижилхэн юм байна. Одоо энэ хуурамч Цагаан ордонд хүмүүс аялал хийх зорилготой ирдэг гэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()