Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Самоа арлын сүйт бүсгүй ялмын модны холтосоор хийсэн хувцас өмсдөг байна.
2. Харин Кенид хуримын дараах эхний сард сүйт хархүү эмэгтэй байх ямар хэцүү болохыг мэдрэхийн тулд эмэгтэй хүний хувцас өмсдөг заншилтай ажээ.
3. Нигер улсад өөрийн гэсэн сайн сайхны шалгууртай ажээ. Хэрвээ сүйт
бүсгүй хуримын өмнө (эсвэл хуримаа хийсний эхний үед) таргалахгүй бол,
сүйт хархүү түүнийг эцэг эх рүү нь таргалах хүртэл нь буцаан явуулах
бүрэн эрхтэй гэнэ.
4. Намиби улсад сүйт бүсгүй торгон алчуурын оронд ”Экори” хэмээн нэрлэдэг тусгай малгай өмсдөг байна. Түүнийг ямааны арьсаар хийж, давирхай, өөх, улаан охроор (зос) арчдаг ажээ.
5. Эфиопийн Сурма овгийн бүсгүй хуримаа хийхээсээ өмнө доод шүдээ авахуулж, уруулаа цоолж шавар хавтгай дугариг зүйл хийдэг заншилтай. Үе үе дугариг зүйлийг томруулан сольдог байна. Инж их байх тутам, дугариг зүйл томордог байна. Дугариг зүйл нь сүйт бүсгүйн гэр бүлийн хөрөнгөний хэмжээг илэрхийлдэг ажээ.
6. Ява арал дээр бусад орнуудтай адил гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хосууд улсад татвар төлөх ёстой. Гэвч мөнгөөр биш, харин хархны сүүлээр барагдуулдаг гэнэ. Шинээр гэр бүл бологсод 25 хархны сүүл орон нутгийн захиргаандаа хуримын татвар маягаар өгөх ёстой ажээ.
7. Албан улсад маш сонирхолтой уламжлал байдаг гэнэ. 3 өдөр 3 шөнө шинэ залуу эхнэр нөхрийгөө ойртох гэхээр эсэргүйцэх ёстой ажээ. Муу ёрын сүнсийг төөрөлдүүлэх зорилгоор ингэдэг байна.
8. Харин нен хүмүүс хуримын хоолонд их санаа зовдоггүй, зочдод түүхий цаа бугын мах өгдөг байна.
9. Шинэ Гвинейтэй зэргэлдээ оршдог Тромбриан арал дээр бүх зүйл маш энгийн. Гэрлэхийг хүсвэл, овгийн бусад хүмүүсийн нүдэн дээр ирээдүйн гэр бүл болох хүнтэйгээ нэг тавагнаас хоололдог байна. Ийм зан үйлийн дараа хосууд гэрлэсэнд тооцогдоно.
10. Хэрвээ та Бали арал дээр хурим найран дээр очвол нэлээд их гайхах байх. Учир нь та хуримын ширээний ард зөвхөн эмэгтэйчүүдийг л харах болно. Эрчүүд хаана байна гэж үү? Тэд амарч байгаа. Таны харж буй эмэгтэйчүүдийн амтархан идэж буй энэ бүх зоогийг тэд л бэлдсэн ажээ.