"Цэвэр цэмцгэр, тав тух..." - Японд барилгын ажил хэрхэн явагддаг вэ?

2021-08-31, 19:56
15,586

Аливаа ажилд чин сэтгэлээсээ хандаж, бусад хүмүүсийн тав тухыг алдуулахгүй гүйцэтгэх нь Япончуудыг бусад үндэстнүүдээс онцгой болгодог гол чанаруудын нэг билээ. Тус улсад хэсэг хугацаанд амьдарсан гадны нэгэн сэтгүүлчийн анхаарлыг гэрийнх нь өмнө баригдаж буй шинэхэн барилга татсан байна. Тэрхүү барилгын талбайд анх хэмжилт хийхээс эхлээд ашиглалтанд оруулах хүртэл бүхий л ажил дэндүү цэвэрхэн, оршин суугчдад ямар ч төвөг учруулахгүй, хурдан шуурхай бөгөөд чанартай явагдаж дууссан нь сэтгүүлчийн гайхшрал, атаархлыг төрүүлсэн аж.

"Цэвэр цэмцгэр, тав тух..." - Японд барилгын ажил хэрхэн явагддаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сэтгүүлчийг дөнгөж Японд ирэх үед гэрийнх нь ойролцоо өөр нэгэн томоохон худалдааны төвийн барилга баригдаж дуусч байсан гэнэ. Гэхдээ тэрээр энд барилгын ажил явагдаж байгаа гэдгийг хараад мэдээ ч үгүй байна. 

Удалгүй гэрийнх нь өмнө талбайг цэвэрлэж, хэмжилт хийснээр гурван давхар шинэхэн орон сууцны барилгын ажил эхэлжээ. 

Дашрамд дурдахад Японд барилгын ажлыг гадаадын цагаач ажилчид бус, эх орондоо бэлтгэгдэж мэргэжлийн диплом авсан зөвхөн япон барилгачид гүйцэтгэдэг.

Барилгын эд материалыг тээвэрлэн авчирч, байрлуулах явц ямар цэвэрхэн байгааг анзаараарай. 

Удалгүй хамгаалалт бэхэлгээний арматурыг зангидаж, модон бүтэцийг босгов. 

Манай оронд барилгын талбай болон эргэн тойрны газар нь жинхэнэ гамшгийн бүс болж хувирдаг. Дуу чимээ, шороо тоос дэгдэж, хөглөрсөн хог новш, ухсан нүх, овоолсон шороо нь явган хүн, тээврийн хөдөлгөөнд саад учруулахын зэрэгцээ ойролцоох оршин суугчдын тайван байдал байтугай аюулгүй байдалд заналхийлэх нь энүүхэнд.

Харин Японд бол тийм зүйл үгүй. Гудамжны цэвэрхэн байдал, явган зорчигч болон жолоочдын аюулгүй байдал хамгаас чухал. Ерөнхийдөө тухайн барилгын ажлыг гүйцэтгэгчийн гол анхаарал нь эргэн тойрны иргэдийн тав тухыг алдуулахгүй байхад төвлөрөх ёстой.

Барилгын ажил аажим боловч тасралтгүйгээр урагшилсаар байна. Энэхүү барилгын ашиглалтад орох хугацаа яг 5 сарын дараа аж.

Өдрийн ажил дууссаны дараа барилгачид өөрсдөө хог хаягдлыг цэвэрлэж, замыг усаар шүршин угааж, ачааны машин болон техник хэрэгслүүдээ ч бас угаачихаад явна. 

Японд томоохон барилгын талбайг ихэвчлэн ийм өндөр хашлагаар хүрээлсэн байдаг. 

Барилгаас юуг ч газар унагахгүйн тулд даавуугаар битүү хучна. 

Шинэ орон сууцны барилгыг ч гэсэн маш нямбай, зай завсаргүйгээр хучиж байна.

Баригдаж буй барилга болгоны гадна танилцуулга, ашиглалтад орох хугацаанаас гадна ажлын явцад гарах чичирхийллийн түвшин, дуу чимээний децибелийг бичсэн самбарыг заавал байрлуулсан байдаг. Хэрэв дуу чимээ заасан түвшингээс давсан тохиолдолд иргэд цагдаагийн газарт гомдол гаргах эрхтэй.

Ийнхүү 5 сарын дараа шинэхэн орон сууцны барилга бэлэн боллоо.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()