Анх, хуш модоор хийгдсэн эргэн тойрон битүү алтан зургаар бүрхэгдсэн лакан хуучны энэ эд талийгаачийн охин түүнд “аавынхаа баарнаас” херес уухыг санал болгох агшинд үнэ хаялцагчын нүдэнд өртсөнөөр бидний сонорт хүртлээ сенсааци тарьж эхэлсэн юм.
Энэхүү авдар нь 1640 онд хийгдсэн бөгөөд эхлээд Францын их хамба Мазарин эзэмшиж байгаад дараа нь британы яруу найрагч Уильям Бекфорд, үүний дараа уурхайн эзэн Клиффорд Кори зэрэг бизнесменүүдийн гараар орсон байна.
1941 онд Кориг нас барсаны дараагаар уг авдар музейн ажилтануудын хараанаас алдагдсан байна. Тэд энэ үнэт үзмэрийг удаан хугацаагаар хайсан боловч амжилт олоогүй ажээ. Өмнөд Кенсингтонд амьдардаг инженер түүнийг маш бага мөнгөөр худалдаж авсан болох нь саяхан тодорхой болжээ. Тэр хүн Францад нүүж ирэхдээ авдарыг авчирсан бөгөөд ямар их үнэ цэнэтэй зүйлийг зурагтын тавиур болгон насан туршдаа хэрэглэсэнээ мэдэхгүй байсаар нас барсан байна.
Инженерийг нас барсны дараа, түүний 50 настай охин үнэ хаялцагч Филлип Роллактай холбоо барьж, түүнийг хөгшин эцгээс үлдсэн хөрөнгийг үнэлж өгөхийг хүсчээ. Филлип өөрийн хамт ажилладаг Роллак Аймерикт уламжилсан бөгөөд тэрээр охиных нь гэрээр зочилж, эд хөрөнгүүдтэй нь танилцаад гайгүй үнэд хүрэх зүйл нь хэдэн мянган доллараар зарж болох фламандын цаг л юм гэжээ.
Дараа нь эмэгтэй аавынхаа авдараас херес уухыг санал болгосон байна.
Тэгтэл худалдаачин Аймерик өрөөны буланд байсан том хайрцаг руу хүрч
очоод дээр нь байсан зурагтыг унтраан шалан дээр авч тавив. Дараа нь тэр
авдарыг онгойлгоход дүүрэн архи дарс байв. Тэр үед Аймерик нүдэндээ ч
итгэж чадсангүй. Тэрээр энэ юу болохыг эмэгтэйгээс асуусан байна. "Энэ
аавын маань баар, хүүхэд байхдаа дүүтэйгээ энэ дотор нуугдаж тоглодог
байсан" -гэжээ.
Аймерик тэр дор нь интернетэд орж, авдарны тухай мэдээлэл хайж эхэлсэн бөгөөд удалгүй цуглуулагч нарын хамгийн их хайж буй японы хуучны ховор зүйл болохыг мэджээ.
“Миний хэлэхийг сонсоод, авдарыг эзэмшиж байсан гэр бүл маш их баярлаж байлаа. Энэ авдар дуудлага худалдаанд бараг л 10 сая доллараар зарагдсан”- гэж Аймерик Роллак бахархан ярьсан юм.
Хуучны эдийг дуудлага худалдаан дээр Амстердамын Үндэсний музей худалдаж
авчээ. Амстердамын музейн Зүүн Азийн урлагийн хэлтэсийн эрхлэгч Менно Фитски - “Энэ авдар
манай цуглуулгуудыг чимэх болно. Авсан үнэндээ тохирсон ховор эд шүү”-
хэмээн онцолсон байна.