Жингээ хасахын тулд өдөрт хэдэн км алхах хэрэгтэй вэ?

Турах хүсэлтэй, эрүүл амьдралын хэв маягийг баримтлагч хүн бүхэн анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ жингээ хасахын тулд өдөрт км алхах хэрэгтэй болохыг дуулгахаар бэлтгэлээ. Мэдээж хөдөлгөөн хийлгүйгээр эрүүлээр жингээ хасч, гоолиг сайхан биетэй болно гэдэг бүтэшгүй зүйл юм. Иймд та ч мөн энэхүү мэдээллийг уншиж, өдөрт хэдэн км алхах ёстой болохоо мэдэж аваарай. 

Жингээ хасахын тулд өдөрт хэдэн км алхах хэрэгтэй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өдөр тутмын амьдралаа цогц дасгал болгох

Илчлэгээ шатааж, турахын тулд та ямар хурдтай, хэр хол алхаж байгаагаас бүх зүйл хамаарна. Харин үр дүнгээ мэдэхийн тулд танд алхаа хэмжигч хэрэг болох болно. Та алхаа хэмжигч аппликейшнийг гар утсандаа суулгаж, өдөрт хэр удаан алхаж байгаагаа мэдэхээс гадна, хангалттай их алхасан ч турахгүй байвал алхаа хэмжигч танд туслах болно.

Энэ нь бодит үр дүнг харуулж, богино хугацаанд турахад туслах юм.

Өдөр тутмын амьдралаа цогц дасгал болгох

2 Турахын тулд өдөрт хэр удаан алхах хэрэгтэй вэ?

100 ккал = 2000 алхам = 1.6 км

1 кг = 140,000 алхам = 7000 ккал = 112 км

Алхалтаа нэмэгдүүлэх арга:

  • Боломжтой бол машин болон автобуснаас татгалзаарай.
  • Хүүхдээ сургууль болон цэцэрлэгт нь хүргэж өгөх
  • Цахилгаан шат, урсдаг шатыг хэрэглэхгүй байх
  • Нохойгоо салхилуулах

Алхалтыг сонирхолтой болгох арга:

  • Найзтайгаа хамт алхах
  • Хөгжим эсвэл сонирхолтой аудио ном сонсож алхах
  • Хүрээлэн буй орчноо ажиглаж алхах

Хэрвээ танай гэрт гүйлтийн зам байдаг бол, та хүйтний улиралд гэртээ хичээллэж, дуртай нэвтрүүлэг, киногоо үзэнгээ турах боломжтой юм. 

Турахын тулд өдөрт хэр удаан алхах хэрэгтэй вэ?

3 Хэрхэн зөв алхах вэ?

Хүн бүрийн алхам хоорондоо харилцан адилгүй байдаг бөгөөд 40-100 см-ийн хооронд хэлбэлздэг байна. Та өөрийн алхааны уртыг мэдэхийг хүсвэл, 10-20 метрийн зайг тэмдэглээд дундаж хурдаараа хэд алхаж байгаагаа тоолоод, нийт замын уртыг, алхамын тоондоо хувааж, хариуг гаргана.

  • Минутанд 70 алхах: Эрүүл буюу ямар нэгэн өвчин зовиургүй хүмүүст 70 алхам онц нөлөө үзүүлдэггүй байна. Энэхүү алхаа нь зүрхний шигдээс, цусны даралттай хүмүүст тохирдог байна.
  • Минутанд 71-90 алхах (цагт 3-4 км): Зүрх судасны өвчтэй хүмүүст тохиромжтой.
  • Минутанд 91-110 алхах (цагт 4-5 км): Эрүүл хүмүүст мэдэгдэхүйц ачаалал үзүүлж нөлөөлдөг байна.
  • Минутанд 111-130 алхах: Биед маш их ачаалал өгч, жинг эрчтэй бууруулна. Гэхдээ тогтмол ингэж алхах нь эцэстээ сульдааж, тэсч гарахад бэрх юм.

Хэрхэн зөв алхах вэ?

4 Алхахад анхаарах ёстой зүйлс

  • Бага зэрэг ачаалал авч, түргэн алхах: Та эхлээд туулах замаа ихэсгээд, дараа хурдаа нэмээрэй. Ингэснээр алхалт нь үр дүнгээ өгөх болно.
  • Тогтмол алхах: Долоо хоногт нэг удаа алхлаа гээд таны биед ямар ч үр дүн үзүүлэхгүй. Та долоо хоногт дор хаяж 2-3 удаа алхах бөгөөд хоол идэхээс 1-1.5 цагийн өмнө алхаж байвал тохиромжтой юм.
  • Алхахаас өмнө эмчид хандах: Хэрвээ та алхахаар шийдсэн бол эхлээд эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
  • Зөв алхах: Та алхаж байхдаа нуруугаа цэх, мөрөө тэгш, гэдсээ татаж зөв алхах хэрэгтэй. Эс бөгөөс таны биеийн хэлбэр алдагдаж, бөгтөр болох магадлалтай. 

Алхахад анхаарах ёстой зүйлс

Та удаан, тайван бас ойрхон алхаснаар ямар ч нөлөөгүй болохыг сайтар ойлгоорой. Үнэхээр жингээ хасахыг хүсч байвал, хурдан атлаа аль болох хол алхах хэрэгтэй юм. Гэхдээ өөрийнхөө эрүүл мэндэд тохируулахыг мартаж болохгүй шүү. Танд эрүүл энхийг хүсье.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()