Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
АНУ-ын талаас Эдвард Сноуденийг гэмт хэрэгтэн хүлээлгэн өгөх олон улсын хуулийн дагуу ОХУ-тай тохиролцон эх оронд нь авчирч, шүүхийн өмнө зогсоох хүсэлтэй байсан ч Ерөнхийлөгч Владимир Путин Эдвард Сноуденийг тус улсад өгөх бодолгүй байгаагаа мэдэгдээд буй.
Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр бол АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Женифер Псаки мэдэгдэл хийж, “Хэрэв ямар нэгэн улс орон экс тагнуул Эдвард Сноуденд улстөрийн орогнол олгох буюу албан ёсны баримт бичигтэй болговол Америктай шууд харилцаа муудна” хэмээн сэрэмжлүүлсэн ажээ. Энэ мэдэгдэл юуны түрүүнд Венесуэльд хамаатай гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Өмнө нь Эдвард Сноудендэд Латин Америкийн олон орон, түүний дотор Венесуэль, Боливи, Никарагуа зэрэг улсууд Америкийн Тагнуулын төв газрын тагнуулч асан Сноуденыг орогнуулахаа мэдэгдсэн. Эдгээр орныг Куба улс ч дэмжсэн. Харин Сноудений хэргээс болоод АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама есдүгээр сард Москвад хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцалж магадгүй болоод байгаа гэх зэрэг асуудлууд ар араасаа урган гарч байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Эдвард Сноудений асуудлаар хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдэл хийхдээ “Хэрвээ Эдвард Сноуден түүнийг хүлээн авах өөр улс руу явахыг хүсвэл бид үүнд саад хийхгүй. Гэвч тэр ОХУ-д үлдэхийг хүсвэл манай түнш АНУ-ын тагнуулын нууц материалуудыг задруулж, хоёр орны нөхөрсөг харилцаанд саад учруулахаа болих хэрэгтэй. Бидний зүгээс программист Эдвард Сноуден АНУ-ын тагнуулын нууцыг задруулж буй үйл ажиллагаагаа зогсоогоосой гэж хүсэж байна. Гэхдээ тэрээр өөрийгөө Сахаров шиг хүний эрхийн төлөө тэмцэгч гэж бодож байх тул үүнийгээ зогсоохгүй байх. Эдвурд Сноуден бол Сахаровтай харьцуулбал харьцангуй бага асуудал юм" гэжээ. Мөн тэрээр ямар ч нөхцөлд Эдвард Сноуденийг АНУ-ын талд хүлээлгэн өгөхгүй гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесын сууж явсан онгоцонд Эдвард Сноуден сууж явсан байж болзошгүй гэсэн шалтгаанаар Франц, Испани зэрэг Европын орнууд өөрийн агаарын бүсээр онгоцыг нэвтрүүлэхээс татгалзаж байсан нь томоохон шуугиан тарьсаар байгаа төдийгүй Латин Америкийн удирдагчдын эгдүүцлийг ихээхэн төрүүлж, олон улсын дипломат харилцаанд ч сэв суулгаж мэдэхээр байгаа юм.
Одоогоор АНУ-ын зүгээс Эдвард Сноудений улс төрийн орогнол авах асуудалд саад хийх зорилгоор түүний иргэний үнэмлэх бусад бичиг баримтыг хүчингүй болгожээ. Харин үүний хариуд Эдвард Сноуден АНУ-ын аюулгүй байдлын нууц агентлаг "NSA" Вашингтон болон Нью-Йоркод байрлах Европын холбооны төлөөлөгчийн газруудыг тандаж байсныг илчилсэн мэдээллийг задруулсан байна. Үүний улмаас Европын холбоо АНУ-ын эсрэг дургүйцлээ илэрхийлэн, албан ёсны тайлбар шаардаад буй юм.
Олон улсын анхаарлыг татаж буй нэг чухал зүйл бол Сноуден хэдий хэмжээний материал авч явсныг АНУ-ын холдбогдох байгууллагууд таамаглахгүй байгаа явдал юм. Эдвард Сноуденыг Ассанжийн туслах Сара Харрисон Хонконгоос Москвагийн онгоцонд суухад нь тусалсан аж. Тэрээр Хонконгоос явахын өмнөхөн Америкийн үндэсний аюулгүй байдлын ажилтнууд Хятадын иргэдийг мессежээр хянадаг хэмээн бас нэгэн нууц задалжээ. Тодруулбал, Үндэсний аюулгүй байдлын агентлаг Хятадын гар утасны оператор компаниудын сүлжээг эвдэж sms-ийг нь хянадаг хэмээн Хонконгийн “South China Morning Post” сонинд ярьжээ. Түүнчлэн ярьсан зүйлийг нь нотлох баримт хангалттай байгаагаа хэлсэн байна. Тус сонинд мэдээлснээр sms нь Хятадын үүрэн холбооны хэрэглэгчдийн хамгийн өргөн хэрэглэдэг үйлчилгээ бөгөөд 2012 онд 900 тэрбум sms илгээсэн байдаг аж.
Сноуден өөрийн хийсэн үйлдлээ хувь хүний нууцыг хамгаалах, иргэний эрхийг дээдлэх үүднээс хийсэн алхам, түүнээс эх орноосооо урвах санаа өвөрлөөгүй хэмээн тайлбарлаж байгаагийн дээр “АНУ-ын шударга бус шүүхээс, цаазын ялаас айж байна” гэдгээ мэдэгдээд байгаа. Түүнээс гадна ТТГ-ын ажилтан асанд архивийнх нь олон тооны цахим хувилбар байгаагаа хэвлэлийнхэнд мэдээлсээр буй. Хэрвээ түүнд ямар нэг зүйл тохиолдох аваас дээрх нууцалсан цахим хавтсуудыг хүлээн аваад байгаа тэр эрхмүүдэд түүнд нэвтрэн орох үүд хаалга нь нээгдэх аж.
Одоогоор Сноудены америкийн паспортыг хүчингүй болгосон тул хашаа ч нисч чадахгүй байна. Тэрээр дэлхийн 27 орноос улс төрийн орогнол хүсчээ.
Түүнчлэн түүнийг Нобелийн энхтайвны шагнал авах гавьяатай хэмээн оросын зарим парламентчид, ялангуяа Улсын Думын депутат Александр Сидякин үзэж байгаа аж. “Бид түүнийг ямар ч тохиолдолд америкийн талд хүлээлгэн өгөх ёсгүй гэдэгтэй санал нэг байна. Сноуден бол Нобелийн энхтайвны шагнал авахад Барак Обамагаас ч илүү хувь нэмэр оруулсан” гэж Сидякин дугуй ширээний ярилцлагын үеэр өгүүлсэн аж. Мөн “Ноён Сноуден бол орчин үеийн харилцааны хэрэгслүүдийг ажил амьдралдаа ашиглаж буй хүмүүсийн үндсэн эрх, эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж байгаа бохир үйл ажиллагааг илчлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй бүгд санал нийлэх нь мэдээж. Тэрээр энхтайвны хамтын нийгэмлэгийн анхаарлыг нилээн ноцтой зүйлд чиглүүлж байгаа ба бусдын нэгэн адил өөрийн хүсч буй улсаас улстөрийн орогнол хүсэх бүрэн эрхтэй юм” гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэж байна.
Ийнхүү америкийн тагнуулын ажилтан асан Эдвард Сноуден дэлхий нийтийг хагаралдахад, улмаар томоохон улс хоорондын дипломат харилцаанд сэв суухад хүргэсэн мэдээллийг цацаад байна. Цаашид өөрийн гарт оруулсан баримтуудаа дэлгэсээр байвал хүн төрөлхтөнд томоохон хямрал, улс төрийн гацаа үүсч мэдэхээр болжээ.

Нийтлэсэн: Э.Болор.
Эх сурвалж. http://mnb.mn/