Муссоны улирал эхэллээ

2013-07-07, 16:39
13,834
Өмнөд Азид "муссон" борооны улирал эхэллээ. Урьдахаасаа эрт орсон бороо Энэтхэгт ган гачиг хуурайшилтын асуудлыг шийдэхэд тусалжээ. Муссон бороо нь сүйтгэхээс гадна үхэлд ч хүргэж болох аюултай байдаг. Гэвч сая сая хүнийг хооллож байдаг ургац, фермерүүдийн хувьд маш чухал ажээ.  Хэдийгээр усны үерээс үүдсэн төвөг нилээд гардаг ч, жил бүр борооны улирал баяр хөөр авчирч, айгам халууныг бууруулж өгдөг тустай.
Муссоны улирал эхэллээ

1. Энэтхэг, Бхубанешвар, 2013 оны 6 сарын 13.  Жирийн нарны хаалт барин зогсож буй энэтхэг үхэрчин. Бороо орох гээд үүл хурж байх аж. (Biswaranjan Разгром / Associated Press)



2. Амьд бурхан гэж үздэг Кумари Катманду хотод Рато Мачиндранату бурханд зориулж зохион байгуулж буй их наадмын сүүлийн өдрийн ёслолын арга хэмжээнд оролцож байгаа нь. Жил бүр будааны арвин ургац авахын тулд сайн муссоны бороог магтан дуулах, аз хиймортой байж амьдрал нь цэцэглэж байхыг ерөөж тэмдэглэдэг энэхүү баяр нь Катмандугийн буддын болон энэтхэгийн шашны нийгэмлэгийн зүгээс явуулдаг гол баяруудын нэг юм. (Prakash Mathema/AFP/Getty Images)



3. Борооны үеэр модон доор зогсож буй энэтхэг бүсгүйчүүд. Энэтхэгт 6-9 сард бороо шаагин ид ордог үе. Энэ үе фермерүүдийн хувьд хамгийн чухал үе билээ. (Mahesh Kumar A./Associated Press)



4. Ахмедабад хотын захад орших будааны талбай дээрээ хатсан өвсийг хурааж буй фермер. Жил бүрийн улирлын бороо нь Энэтхэгийн усжуулалтгүй хөдөө аж ахуйн газрын 55%-д шийдвэрлэх ач холбогдолтой байдаг. Энэтхэг бол хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх болон үйлдвэрлэлтээрээ дэлхийд дээгүүр байр эзэлдэг орнуудын нэг билээ. (Amit Dave/Reuters)



5. Борооны бөөн хар үүл  үүсч байгаа нь. Өглөө эрт болсон баруун өмнө зүгээс үүссэн хүчтэй далайн шуурганд загасчдын олон онгоц сүйрч олон хүн амиа алдсан байна. (M.A Pushpa Kumara/EPA)



6. Энэтхэгийн Калькутта хотын өндөрлөг байшингуудын дээгүүр харагдах борооны хар үүлс. (Piyal Adhikary/EPA)



7. Энэтхэг загасчид завиа эрэг дээр гаргаж байна. Нутгийн загасчид 6 сарын 10-наас 8 сарын 15-ыг дуустал ажлаа зогсоожээ. Энэ үеэр далай тайван биш, салхины байдал тодорхойгүй, бороо тасралтгүй орж байгаа зэрэг нь завийг эвдэлж болох юм.  (Divyakant Solanki/EPA)



8. Борооны үеэр сандал дээр сууж буй шүхэртэй эр. Мумбай. (Rafiq Laqbool/Associated Press)



9. Голын дагуу ургадаг модон дээр ангаахайгаа хооллож буй дэглий. Цагаан дэглий ирэх нь энэ газар борооны улирал эхлэж буй гэсэн үг ажээ. Энэтхэг. (Anupam Nath/Associated Press)



10. Хойд энэтхэгийн Чандигарх хот. Аадар борооноор хүүхдээ тэвэрч яваа эмэгтэй. Улсын цаг уурын албаны мэдээгээр Энэтхэгт борооны улирлын эхний долоо хоногийн дундажаас Муссоны борооны төвшин илүү өндөр байна гэжээ. (Ajay Verma/Reuters)



11. Энэтхэг малчин үхэрээ ширгэсэн голын сав руу тууж байгаа нь. Ургамлын аж ахуйгаа илүү тогтвортой болгохын тулд ус цуглуулах, усжуулах шилдэг аргуудыг хэрэгжүүлэхийг засгийн газар нь уриалж байгаа ч 235 сая энэтхэг фермерүүд хөдөө аж ахуйн газрынхаа 60 орчим хувийн услалтыг хуучны адил тогтворгүй бороонд найдсаар хүлээдэг байна. (Sanjay Kanojia/AFP/Getty Images)



12. Хүмүүс муссоны борооны үеэр болж буй түрэлтийн өндөр давалгаанд цохигдон баясаж байгаа нь. Арабын тэнгисийн эрэг орчим, Мумбай. (Rajanish Kakade/Associated Press)



13.  Илжигний хуримын ёслолын ажиллагааны үеэр даавуу барьж буй хүн. Солапур мужид ган болсоны улмаас хохирол амссан хэдэн арван фермерүүд засгийн газрын зүгээс тусламж үзүүлээгүйд эсэргүйцэн хуримын ёслолд оролцсон байна. Нутгийнханы сүжигээр илжигний хурим нь муссоны борооны улирлыг наашлуулдаг гэж үздэг байна. Мумбай. (Danish Siddiqui/Reuters)



14. Шри-Ланк, Коломбо хотын зах, Dehiwala эргийн дэргэд сүйрсэн загасчны завинд хүрэх гэж оролдож байгаа нь. Хүчтэй далайн шуурганаас болж олон загасчид задгай далайд хаягджээ. Тэдний зарим нь аврагдаж, 4 нь амь үрэгдэн, үлдсэн 17 хүн ор сураггүй алга болжээ. (M.A Pushpa Kumara/EPA)



15. Алга болсон загасчны гэр бүлийнхэн нь. Dehiwala, Шри-Ланк. (Eranga Jayawardena/Associated Press)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()