Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэ сарын эхээр 20 настай Яритза Олива (Yaritza Oliva) -ын нүднээс улаан өнгийн шингэн бодис ялгарч эхэлжээ. Харин хэсэг хугацааны дараа тэрээр өөрийгөө цусаар уйлж байгаагаа мэдсэн байна.
Сандарсан бүсгүй шууд л эмнэлэгт хандаж үл мэдэгдэх энэ өвчнийхөө оношыг тогтоохыг хүссэн аж. Тэрээр нүдэндээ өмнө нь гэмтэл авч байгаагүй гэнэ.
Харин эмч нар түүнийг нүдийг үзэж, шинжилгээ хийсэн боловч ямар нэгэн халдвар, өвчин олж илрүүлээгүй бөгөөд Яритза-тай юу тохиолдоод байгааг огтхон ч ойлгохгүй байв. Охиныг эмнэлгээс гаргаж, нүднийх нь өвчнийг намдаах дусаалганаас өөр зүйл эмч нар өгч чадсангүй.
Энэ эмчилгээ охины эцэг эхийн сэтгэлд нийцэхгүй байсан учир тэд илүү өндөр түвшний мэргэжилтэнгүүдэд охиноо үзүүлэхээр болжээ. Ингээд тэд хандивын данс нээж, охиндоо хандив цуглуулах болсон байна.
Энэ эмчилгээ охины эцэг эхийн сэтгэлд нийцэхгүй байсан учир тэд илүү өндөр түвшний мэргэжилтэнгүүдэд охиноо үзүүлэхээр болжээ. Ингээд тэд хандивын данс нээж, охиндоо хандив цуглуулах болсон байна.
Британийн сэтгүүлийн мэдээлж байгаагаар Яритза "гемолакрия" гэх өвчнөөр өвчилж байх магадлалтай бөгөөд энэ үед цус нь нулимстай нь хамт ялгардаг аж.
Харин эмч нар үүнийг ямар нэг хүнд өвчний эх үүсвэр байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа гэнэ.
Видео.