Угаалгын өрөөндөө байлгаж болохгүй зүйлс

Бид амьдралынхаа тодорхой хугацааг угаалгын өрөөндөө өнгөрүүлдэг. Тиймээс ч өөрийн хэрэглэдэг гар доорх зүйлсийг энд орхих, удаан хугацаагаар хадгалах нь бий. Гэвч зарим зүйлсийг чийгтэй, агааргүй орчинд удаан хадгалснаар бүтээгдэхүүний эдэлгээ, чанарт сөргөөр нөлөөлж байдгийг та мэдэх үү? Та бүхэндээ анхааруулга болгох үүднээс, угаалгын өрөөндөө хадгалж болохгүй 8 зүйлийг танилцуулъя.

Угаалгын өрөөндөө байлгаж болохгүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эм

Температурын өөрчлөлт, чийгнээс болж эмийн чанар, хадгалалтын горим өөрчлөгдөж, таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлал өндөртэй юм. Мөн хадгалах хугацаа ч мөн богиносдог. Тиймээс та эмнүүдээ харанхуй сэрүүн газарт хадгалж байгаарай. 

Эм

2 Гоо сайхны бүтээгдэхүүн

Эмтэй ижил гоо сайхны бүтээгдэхүүнийг харанхуй сэрүүр газарт хадгалах нь зүйтэй. Эс бөгөөс халуун уур болон температурын өөрчлөлт нь бүтээгдэхүүний бүтцийг өөрчилж, арьсанд харшил тууралт гаргах магадлал өндөр юм.

Гоо сайхны бүтээгдэхүүн

3 Нүүр будах багс

Багсыг угаалгын өрөөнд хадгалах нь чийгнээс болж, олон тооны бактер үржих таатай нөхцлийг бүрдүүлж байдаг билээ. Ингэснээр таны арьсанд мөн л харшил, тууралт өгөх магадлал өндөртэй гэсэн үг.

Нүүр будах багс

4 Татуурга

Чийгтэй, нойтон газарт татуургыг тавьснаар ирийг зэв идэх, мохоох, эдэлгээг муутгах сөрөг талтай. Иймд хэрэглэсэн даруй, ядаж шүүгээнд хийж хэвшээрэй!

Татуурга

5 Үсний сэнс, индүү, цахилгаан хэрэгсэл

Та эдгээр цахилгаан хэрэгслийг аль болох угаалгын өрөөндөө тавихгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь ус, чийг авснаар эвдэрч, шатах эрсдэлтэй. Электрон сойзыг ч мөн аль болох ус, чийгээс хол байлгаарай.

Үсний сэнс, индүү, цахилгаан хэрэгсэл

6 Гоёл чимэглэл

Та арай угаалгын өрөөндөө гоёл чимэглэл, бөгж, зүүлтээ тайлаад орхидог юм биш биз. Ус, чийгнээс болд эдгээрийн өнгө хувирах, эдэлгээ богиносох болно.

Гоёл чимэглэл

7 Сүрчиг, үнэртэн

Танд хачирхалтай сонсогдож болох ч, үнэртэнг агааргүй чийгтэй газарт удаан хадгалах нь сүрчигний тансаг үнэрийг бууруулах, өөрчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс тасалгааны температурт хадгалах нь зүйтэй.

Сүрчиг, үнэртэн

8 Алчуур

Хуурай алчуурын ийн угаалгын өрөөнд хадгалахад асуудал үүсэхгүй ч, чийгтэй алчуурыг бөөгнүүлэн тавих нь нян хуримтлагдах суурь болж байдаг.

Алчуур

Та эдгээрээс өөр угаалгын өрөөнд хадгалж болохгүй зүйлсийг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()