“Mишээл Экспо”-д болох наадмын үзэсгэлэн худалдаанд гадаадын жуулчид бас өргөнөөр хамрагдана

2013-06-28, 18:12
5,040
Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баярыг угтан ард түмэндээ наадмын бэлтгэл, наадмын гоёлоо сонгох алтан боломжийг нээсэн үндэсний үйлдвэрлэгчдийн хамгийн том цугларалт “МОНГОЛ НААДАМ МОНГОЛ БРЭНД 2013” үзэсгэлэн худалдаа 2013.6.29-7.2-нд зохион байгуулагдана.
“Mишээл Экспо”-д болох наадмын үзэсгэлэн худалдаанд гадаадын жуулчид бас өргөнөөр хамрагдана
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Монголд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, жуулчид ирж Монголын соёл, гоёл, ахуй, уламжлал зэргийг нэг дороос тольдох боломжийг бүрдүүллээ.

Гадаадын жуулчдад зориулан Үндэсний урлагийн тоглолт өдөр бүр 16 цагаас тоглохын хажуугаар, наадмын хуушуур, айраг, цагаан идээ амтлах боломжтой юм байна. Үзэсгэлэнгийн үеэр “ГОВЬ” ХХК, “ТОРГО” салоны загварын шоу, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний шагайн, сурын харвааны үзүүлэх тоглолт зэрэг сонирхолтой арга хэмжээтэй.



Дэлхийд танигдсан НООС НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН, АРЬС ШИР, МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХУВЦАС, ГАР УРЛАЛ, БЭЛЭГ ДУРСГАЛ, МОНГОЛ ЗООГ, ХҮНС УНДАА зэрэг бүхий л салбар оролцоно.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.