Парамоны агуулах

2013-06-17, 20:48
12,974
Парамоны энэ агуулах нь Ростов-на-Донуд байх 19-р зууны үеийн, түүхэн барилга юм. Дон мөрний эрэгт орших энэ барилга нь Соколов болон Их сургуулийн гудамжны хооронд байрладаг байна. Хамгийн эртний Парамоны агуулах 19-р зууны дундуур буюу 1890-ээд оны сүүлээр баригджээ. Агуулахыг Якунин болон Э. Шульман нар барьсан байна. Ашиглалтанд байх хугацаандаа агуулах олон хүний хэрэгцээг хангаж байсан боловч үндсэн эзэн нь тариаланч Елпидифор Парамонов хэмээн үздэг аж.
Парамоны агуулах
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Харин одоо энэ агуулахын туурь л үлдсэн бөгөөд сэргээн босгох тал дээр ажиллахгүй байгаа бололтой.



Өндөр эргүүдээс нь булаг урсдаг аж.



Жижигхэн хүрхрээ мэт эдгээр уснууд туурин завсраас урсаж Дон мөрөн рүү ордог байна.



Дотор тал нь...



Хоосон хана, чанартай өрсөн тоосго.



Булгийн уснаас үүссэн усан сан.



Цонх бүрийг тоосго болон банзаар хаажээ.



Энд хүмүүсийн зарим нь бүр сэлдэг байна.



Заримдаа энд шашны үйл ажиллагаа явуулдаг аж.



Якунин болон Э. Шульман нар Дон мөрнөөс урсах булгийн үзэсгэлэнт байгалийг ашиглан, агуулахын байрлалыг сонгожээ. Инженерүүд булгийн ус цутгах хэсгийг барьж, харин эндээсээ эдгээр уснууд Дон мөрөн рүү урсдаг аж. Булгийн усны температур нь жилийн аль ч улиралд 9 градус байдаг байна.







Хувцасны өлгүүр.



Эргэн тойрон нь хэтэрхий бохир юм.



Усан барилга.



Бас нэгэн хаалттай цонх.



Энгийн л нэг байр мэт.



Гэхдээ л булгийн усны хуримтлал үнэхээр сайхан харагдаж байгаа биз.



Ростов дээр ирвэл энэ газраар заавал нэг зочлоорой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()