“Бид Монголын үзэгчдэд дэлхийн урлагийн сор болсон бүтээлүүдийг хүргэх зорилготой”

2013-06-17, 17:17
4,874
Дэлхийн шилдэг соёл урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор Монголын Урлагийн Зөвлөл 6-р сарын 13,14–ний өдрүүдэд “Америкийн Бүжгийн Одод” тоглолтыг ДБЭТ-ын тайзнаа зохион байгууллаа.
“Бид Монголын үзэгчдэд дэлхийн урлагийн сор болсон бүтээлүүдийг хүргэх зорилготой”
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийд алдартай Нью Йоркийн Балетын Компанийн найман гоцлол бүжигчдээс бүрдсэн тус хамтлагийн тоглолтын хөтөлбөрт Жорж Валленчинийн шилдэг бүтээлүүд багтжээ.

Мөн тоглолтын онцлох бүтээл болгон “Хунт Нуур” бүжгийн жүжгийн Цагаан ба Хар Хунгийн хэсгээс Монголын үзэгчдэд хүргэсэн ба хөгжмийг ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Арга Билэг” этно жааз хамтлаг хөгжимдсөн юм.

Тус төслийн Ерөнхий Ивээн тэтгэгчээражиллаж буй Монре Даатгал ХХК-ийн Маркетингийн албаны дарга Э.Билгүүнтэй цөөн хором тус арга хэмжээний талаар ярилцлаа.

-Төслийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах болсон зорилго?

-Энэ үдэш Монголын сонгодог урлагт түүхэн үйл явдал болж байгаад би болон манай компанийн хамт олон баяртай байна. Манай компани анх 1995 онд байгуулагдсан цагаасаа хойш Монголын сонгодог урлаг тэр дундаа монголын балетын урлагтай салшгүй холбоотой ирсэн төдийгүй дэмжиж ирсэн цөөхөн компаниудын нэг юм.

Бид Монголын үзэгчдэд дэлхийн урлагийн сор болсон бүтээлийг хүргэх, уран бүтээлчдийн ба соёл урлагийн салбарын олон улсынхамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёлын олон төрөл зүйлийг эх орондоо болон дэлхий дахинд таниулан сурталчлахад хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж нийгмийн хариуцлагатай компани гэдгээ дахин баталж байна.

-Монре Даатгал ХХК нь урд өмнө нь урлагийн ямар ямар тоглолтуудыг дэмжиж ажиллаж байв?

-Манай Монре Даатгал компанийн үүсгэн байгуулагч Уламбаяр гуай Монголын Сонгодог Урлаг тэр дундаа Балетын урлагийг хүнд хэцүү үеүд болох 1990 оны үед санхүүгийн болоод бие сэтгэлээр дэмжсээр ирсэн хүн юм.

Бид энэ хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж Монголын Балетын урлагийн Сор бүтээлүүдийг Монгол Түмэндээ толилуулж үзэгчдийн хүртээл болгоход тусалж дэмжсээр даруй хориод жил болж байна.

Бид нийгмийн хариуцлагаа жил бүр баталжөнгөрөгч 2012 манай Монре Даатгал компани, Монре Импекс компани Дэлхийн супер од, АВТ буюу АНУ-ын балетын театрын гоцлооч, Холливуудын жүжигчин Саша Радецгик монголчууддаа зориулж балетын гайхамшигтай жүжиг болох АДЕЛЬ бүжгэн жүжгийг ивээн тэтгэж Монгол түмний хүртээл болоход, цаашлаад Монголын соёлын хөгжлийн гүүр болж ажиллаж байгааг дуулгах нь зүйтэй болов уу.

-Дэлхийн урлагийн сор болсон бүтээлийг Монголын үзэгч бидэнд хүргэж, соёл урлагийн салбарт олон улсын бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллаж, тусалж дэмжиж байгаа, байгууллагын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж байгаа танай Монре Даатгал компанийн хамт олонд талархал илэрхийлж цаашдын үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлэхийг хүсэн ерөөе.

Монголынхоо ард түмэнд буянтай сайхан зүйлийг цаашид улам их ивээн тэтгэж яваарай. Та бүхэнд амжилт хүсье.

-Баярлалаа. Эцэст нь энэхүү тоглолтыг дэмжин, сонгодог урлагийн одод гийсэн нэгэн үдшийг бидэнтэй хамт өнгөрүүлсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.

Дашрамд дурьдахад, Нью Йоркийн Балетын Компанийг Жорж Валленчинэ болон Линколин Кристэйн нар 1948 онд байгуулсан бөгөөд тус компани нь 90 бүжигчид, 66 хөгжимчдийн бүрэлдэхүүн бүхий симфони найрал хөгжимтэй, урын сандаа 150 гаруй бүжгийн жүжигтэй Америкийн хамгийн том бүжгийн компани юм.

Нью Йоркийн Балетын Компани нь Дарин Аронофскигийн бүтээл 2011 оны Оскарын наадмын таван номинацын эзэн “Хар Хун” уран сайхны киноны бүжгийн компаниар сонгогдон, дэлхийн үзэгчдэд Жорж Валленчинийн найруулсан “Хунт Нуур” бүжгийн жүжгээрээ танигдсан билээ.

Я.Хүрэлхүү













Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.