APPLE МОНГОЛД АЛБАН ЁСООР…

2013-06-15, 17:30
9,799
Дэлхийн техник технологийн салбарт олон шинэ хувьсалуудыг хийж, давтагдашгүй, гайхалтай бүтээгдэхүүнүүдээрээ хэрэглэгчдийг байлдан дагуулсаар байгаа Apple брэнд Монголд албан ёсоор ирлээ.
APPLE МОНГОЛД АЛБАН ЁСООР…
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1977 онд анхны хуванцар гэр, өнгөт график бүхий Apple II компьютерээ зах зээлд нийлүүлсэнээр тус компанийн эхний том амжилт түүхнээ тэмдэглэгдэн үлдсэн юм.  Бүтээгдэхүүний дотоод болон гадаад загвар хийц, чанар, программ хангамж гээд бүхий л хэсэг дээр нь онцгойлон анхаарал тавьж ажилладаг Apple компани өдгөө дэлхийн технологийн салбарт хамгийн нэр хүндтэй, хэрэглэгчдийн итгэл найдварыг 100 хувь хүлээсэн компани болжээ.

Компани бүтээгдэхүүндээ өндөр анхаарал хандуулдагийн адилаар борлуулалт, түүний үйл ажиллагаанд хатуу шаардлага, хяналт тавин ажилладаг. Монголд Apple брэндийн албан ёсны борлуулагчаар “Саммит” компаний “PC mall”дэлгүүр сонгогдсоноор тус хамт олны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ хэрхэн хөгжиж дэвшиж буйн нэг том нотолгоо болж байна.

Эрхэм хүндэт хэрэглэгч та бүхэн Apple компанийн сор болсон iMac, MacBook, iTouch, iPod, Mac server зэрэг бүтээгдэхүүнүүдээс гадна дагалдах хэрэгсэлүүдийг PC mall төв дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах Apple showroom-ээс худалдан авах, үзэж танилцах боломжтой.

Цаашдаа манай дэлгүүрээс хэрэглэгчиддээ зориулсан Apple-н олон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох болно.

Утас: 7011-3535























Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.