Хайртай дотны хүмүүстээ цаг гарга

2015-04-14, 17:56
4,460
Саяхан олон нийтийн сошиал хуудсаар аялж яваад нэгэн сургамжтай болсон явдлыг уншлаа. “Нэгэн өвгөн утас засварын төвд орж ирээд өөрийнхөө утсыг огт дуугарахгүй байна гээд засуулах гэтэл засварчин түүнд утас нь ямар нэгэн гэмтэл, эвдрэлгүй байгааг хэлжээ. Гэтэл өвгөн: Тэгээд хүүхдүүд минь яагаад над руу залгахгүй байгаа юм бол хэмээн нүдэндээ нулимстай асуужээ”
Хайртай дотны хүмүүстээ цаг гарга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Энэ зарим хүнд хамааралгүй мэт байж болох ч надад, магадгүй танд ч тохиолдож буй сэтгэл эмзэглүүлэх сэдэв яахын аргагүй мөн байх. Бидэнд завтай өдөр, завтай үе гэж цөөн ч хайртай хүмүүстээ бага ч болов цаг гаргаж, сэтгэлийг нь баясгахад танаас их зүйл зарцуулахгүй биз ээ.

Чин сэтгэлийн үгтэй ганцхан мессеж, сэтгэлийн үгээ хэлсэн ганцхан утасны дуудлага таны дотны хүмүүст тань ямар эрхэм байна гээч? Нэмж хэлэхэд хайртай дотны хүмүүсийнхээ амар мэндийг асууж, аз жаргалтай мөч бүхнээ хуваалцахад утасны нэгжиндээ санаа зовох шаардлаггүй боллоо. Харин утасны цэнэгээ л гамнаарай гэж зөвлөе.

Учир нь хэрэглэгч бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргадаг үүрэн холбооны Юнител групп урьдчилсан төлбөр үйлчилгээний бүх хэрэглэгчдэдээ “Намайг сонго” хөтөлбөрөө зарлажээ.

Юнителийн 3000 төгрөгийн цэнэглэгч картаар дансаа цэнэглээд ДОТНЫ 3 ХҮН-тэйгээ БҮТЭН САРЫН ТУРШ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЯРИХ, МЕССЕЖ БИЧИХ боломжтой болсон гэнэ.

Хэрвээ та “Намайг сонго” хөтөлбөрт хамрагдах бол дараах 5 зүйлсэд анхаарлаа хандуулна уу.

1.    Та дансаа цэнэглэснээс хойш 7 хоногийн дотор дотны 3 хүнээ бүртгүүлэх шаардлагатай ба 1410 тусгай дугаарт 3 хүнийхээ дугаарыг илгээнэ үү. Бүртгүүлсэн хэрэглэгчийг солих боломжгүй тул та сонголтоо зөв хийгээрэй.
2.    Дотны 3 хүнтэйгээ 30 хоногийн турш үнэ төлбөргүй ярих, мессеж бичих үйлчилгээг цуцлахыг хүсвэл 1410 тусгай дугаарт OFF гэсэн мессежийг илгээнэ үү.
3.    Та хэдэн ч хүний дотны 3-т бүртгэгдэж болох ч харин өөрөө 1 группын админ байх боломжтой. Харин дотны 5 үйлчилгээнд бүртгэгдээгүй байх шаардлагатай ба хэрвээ бүртгэлтэй бол “Дотны 5” үйлчилгээг цуцлана уу.
4.    Таны сонгосон дотны 3 хүн тань Юнителийн урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч байх шаардлагатай.
5.    “Намайг сонго” хөтөлбөр 5-р сарын 31-ийг дуустал үргэлжлэх тул та яараарай.  
Сонголтоо зөв хийгээд, хэмнэлтийг мэдэрч, хайртай дотны хүмүүстээ аз жаргалаа түгээх боломжийг олгож буй “Намайг сонго” хөтөлбөрт нэгдээрэй.

Та дэлгэрэнгүй мэдээллийг 1414, 77778888, www.unitel.mn -ээс аваарай.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.