Мэдээж хөдөлгөөн хэрэгтэй. Гэхдээ, гайхалтай нь эрдэмтэд өдрөөс өдөрт илүүдэл жингээс хагацахад тус болох хамгийн хялбар аргуудыг нээсээр байгаа. Тэдгээрийн нэг бол өөхийг хайлуулдаг хоол хүнсийг хэрэглэх явдал юм. Ингээд хэрэв та илүүдсэн өөхнөөсөө салахын түүс болсон нэгэн бол танд яг хэрэгтэй мэдээллийг хүргэе.
1. Сүүний дайвар бүтээгдэхүүнүүд.
Сүүнээс бусад сүүн гаралтай бүтээгдэхүүнүүдүүд нь өөхийг хайлахад хүргэдэг кальцитриол хэмээх гармонийг ялгаруулдаг байна. Мэргэжилтнүүдийн үзсэнээр тослог багатай тараг, ээдэм, гэрийн бяслаг зэрэг нь жин хаяхад тус болохоос гадна эргээд хурдан бий болдог таргыг бууруулдагаараа онцлогтой юм байна. Шар сүүнд сүүний өндөр чанарын протейн агуулагддаг нь бодисын солилцоог түргэсгэдэг. Түүнчлэн шар сүү биеийн энергийн зарцуулалтыг тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэх явцдаа арьсны доодох өөхийг тарааж өгдөг байна.
2. Цагаан гаа
Цагаан гаа нь халуун ногооны төрөлд багтдаг. Шүүрлийг сайжруулж, гэдэсний цусан хангамжийг өсгөдөг учраас биеийн бодисын солилцоог түргэсгэдэг байна. Эфирийн тосоор баялаг тул бодисын солилцоог идэвхижүүлснээр өөхний эдүүдийг түргэн шатах нөхцлийг бүрдүүлдэг. Түүнчлэн цагаан гаа хэрэглэвэл арьс залуужиж, тунгалаг сайхан болдог ажээ.
3. Байцаа
Бөөрөнхий байцаа, цэцэгт байцаа, брокколи зэрэг нь илүүдэл жинг алга болгохыг хүсч байгаа хүн бүрийн сайн нөхөр юм. Бөөрөнхий байцаа нь хүний биед яг л шүүр шиг нөлөө үзүүлдэг. Тиймээс ч биеийг ялгадсанаас цэвэрлэдэг. Брокколи нь амин дэм болон микро-элементүүдээр баялаг зоорь л гэсэн үг. Тэдгээрийн дунд эм бэлгийн гормон болох эстрогений үйл ажиллагааг идэвхижүүлдэг индол – 3 – карбинолыг ихэвчлэн гаргадаг. Витамины агууламжаараа брокколигийн араас цэцэгт байцаа орно. Байцаа бол калори багатай хүнс учраас хоолонд хүссэн хэмжээгээрээ хийж болдог.
4. Өргөст хэмх
Өргөст хэмх бол турахыг хүсч буй хүнд өндөр үр дүнд хүргэх хүнс боловч бусад ургамалын төрлийн хүнсний зүйлсийн адилаар улирлын чанартай бөгөөд гүйцэд боловсорсон үедээ л хамгийн дээд зэргийн ач тусыг үзүүлж чаддаг. Өргөст хэмхийг жижиг, хатуу, шажигнасан байдалтай боловч үр нь гүйцэд боловсорсон яг тэр үед нь хэрэглэвэл хамгийн сайн аж. Хальсанд нь ихэнхи амин дэм, эрдэс бодисууд нь агуулагддаг учраас авахгүй байсан нь дээр байдаг аж. Хүний биед шээс хөөх нөлөө үзүүлдэг төдийгүй илчлэг багатай учраас илүүдэл жингээсээ салах хүсэлтэй хүмүүст нэн тохиромжтой хүнс юм.
5. Корица /cinnamon буюу шанцай/
Энэхүү амтлагчийг илүүдэл жингээ хасах хүсэлтэй хүмүүст саяхнаас зөвлөх болсон боловч үр дүнгээрээ гайхуулж байна. Цусан дахь сахарын хэмжээг бууруулснаараа өөхний хуримтлалыг задлахад тусалдаг. Корица-г цай, кофе, тарагтай хамт хэрэглэж болно. Нэг аягатай буцлам халуун усанд ½ цайны халбага шанцай хийгээд, нэг халбага зөгийн балтай холивол тансаг амт таргалалтайн эсрэг зэвсэг хоёрыг нэг дор хэрэглэнэ гэсэн үг.
6. Бэрсүүт жүрж
Бэрсүүт жүржний дэглэм гэдэг нь бол худал зүйл биш ээ. Скриппс-ийн эмнэлгийн судлаачид 12 долоо хоногийн турш грейпфрут идсэн хүмүүс дунджаар 1.5 кг-аар турсан болохыг тогтоожээ. Энэхүү витамин С-ийн агууламж өндөртэй, бэрсүүт жимс нь инсулины хэмжээг бууруулснаар хоолны дэглэмээс шалтгаалахгүйгээр илүүдэл жинг бууруулдаг байна. Энэхүү ер бусын жимс нь бие дэхь илүүдэл өөхний хамгийн гарамгай “алуурчин” юм. Нарингины флавоноидын өндөр агууламжтай учраас хоолтой хамт биед ордог илүүдэл илчлэгийг буталдаг байна. Гэхдээ нэг анхаарах зүйл нь, гуалиг болох зорилгоор бэрсүүт жүрж идэх гэж байгаа бол доторхи нимгэн хальсыг нь авахгүй байхыг зөвлөж байна. Түүнд л өнөөх өөхийг шатаагч бодис агуулагддаг юм.
7. Ногоон цай
Өөх тосны чадалтай “алуурчдын” нэг. Судалгаанаас үзэхэд ногоон цайны найрлаганд дахь бодисууд нь бодисын солилцоог сайжруулдаг учраас жин хаяхад тусалдаг байна. Сэтгэл санааны байдлыг сайжруулахаас гадна, антиканцероген шинж чанартай бөгөөд зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ. Ногоон цай нь алдартай хүмүүсийн дунд маш их дэлгэрсэн ундаа билээ. Байгалийн кофеины өндөр агууламжтай учраас биеийн бодисын солилцоог 15-20%-иар өсгөдөг. Ногоон цай нь зөвхөн арьсан доорхи өнгөн өөхийг хайлуулаад зогсохгүй, хамгийн аюултай гэгддэг дотор өөхийг бас хөөдөг байна. Өдөрт гурван аяга ногоон цай ууж хэвшвэл, ямар ч дэглэм барьдаггүй, хамгийн тарган хүн ч гэсэн жингээ хаядаг юм байна шүү.
8. Ус.
Сүүлийн үеийн судалгаанд илүүдэл жинтэй тэмцэхэд ус өндөр нөлөө үзүүлдэг болохыг тогтоогоод байна. Германы шинжээчдийн судалгаанд оролцсон хүмүүс дотроос өдөрт 500 грамм орчим дан ус ууж байсан хүмүүс калорио 30%-иар илүү шатааж байжээ. Түүнчлэн ус бол давс болон хорт бодисуудыг хөөдөг, байгалийн гаралтай аппетит дарагч юм. Хангалттай ус ууж байхад биед шаардлагагүй үе үе илрэх сэтгэл санааны өлсгөлөнгөөс ангижирснаар жин хасдаг байна.
9. Малина буюу бөөрөлзгөнө
Бөөрөлзгөнө нь өөх хайлуулах нөлөөтэй жимсний энзимүүдийг агуулдаг. Хоолноос 30 минутын өмнө хагас аяга бөөрөлзгөнө идвэл гэдэс ходоодонд цатгалдсан мэдрэмж төрүүлнэ. Энэхүү жимс нь мөн бодисын солилцоог сайжруулдаг байна. 100 грамм бөөрөлзгөнд 44 ккал байдаг ажээ.
10. Гич
Ходоодны шүүсний ялгаруулалтыг нэмэгдүүлдэг учраас ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмждэг.
11. Апельсин буюу амтат жүрж
Өөх шатаадаг гэхээрээ л хоолны дэглэм барихад л хэрэглэдэг, амтгүй зүйл байх учиртай гэсэн үг биш ээ. Нэг апельсины илчлэг нь 70-90 ккал байдаг. Тэгээд хамгийн гол нь энэ жимснээс нэгийг идсэний дараа цатгалан мэдрэмж дөрвөн цагийн турш арилдаггүй байна.
12. Бүйлс
Бүйлсэнд агуулагдах тослогийн 40% нь л боловсруулагддаг. Харин үлдсэн 60% нь задарч, шингэж амжилгүй биеээс гардаг байна. Өөрөөр хэлбэл бүйлс нь бүрэн цатгадаг боловч илүүдэл калори их үлдээлгүй гадагшилдаг ажээ.
13. Тунхуу
Тунхууны үндсэнд агуулагддаг ферментүүд өөхийг шатаах чадвартай. Загас болон бусад төрлийн махан бүтээгдэхүүнийг амталж хэрэглэвэл зохимжтой.
14. Шош
Бидний биед нэн шаардлагатай ургамалын гаралтай уурагны эх үүсвэр юм. Уураг нь өөрөө бодисын солилцоог дэмждэг бөгөөд биеийн өөхний эдүүдийг хайлуулдаг. Өөрөөр хэлбэл, бидний бие уурагтай хүнсийг задлахын тулд их энерги зарцуулдаг бөгөөд өөхний запаснаасаа хэрэглэдэг байна. Хоолны дэглэм зохиогчид шошийг хачирны оронд юмуу, салатанд нэмж хэрэглэхийг зөвлөдөг.
15. Наргил жимсний сүү
Кокос буюу наргил жимсний сүүнд агуулагддаг тослог нь таны бодисын солилцоог түргэсгэнэ.
16. Хан боргоцой
Хан боргоцойнд агуулагддаг бромелайн хэмээх фермент нь саяхнаас идэвхитэй өөх шатаагчид тооцогдож эхэлсэн бөгөөд илүүдэл жинтэй тэмцэхэд хэрэглэдэг элдэв бэлдмэлүүдэд агуулагддаг. Харамсалтай нь эрдэмтэд ходоодны шүүстэй холилдохоороо уг фермент нь чанараа алддагийг тогтоожээ. Гэвч хан боргоцойг идэхэд өлсөх мэдрэмж сайн буурдаг байна.
17. Папайя
Папайя нь липил болон өөхийг задлахад нөлөөлдөг. Гэхдээ папайяа жимсээр дэглэм барина гэдэг нь утгагүй хэрэг. Учир нь үүнд агуулагддаг ферментүүд нь хүний биед орсноосоо хойш, 2-3 цагийн дараа идэвхитэй байдлаа алддаг байна. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд папйя-г хоол идэхийнхээ өмнө, хооллох үедээ, эсвэл хоолныхаа дараа хэрэглэвэл өндөр нөлөөтэй.
18. Улаан дарс.
Улаан дарсанд агуулагддаг резвератрол нь өөхний рефепторуудыг бөглөдөг протейнийг ялгаруулдаг байна. Резвератрол нь өөхийг задалж, шинээр үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Энэхүү гайхалтай найрлага нь усан үзэмний хальс болон цагаан дарсанд агуулагддаг боловч хурдан исэлдэж, үр нөлөө нь буурдаг. Харин улаан дарс бол өөхийг эрчимтэй шатаадаг байна. Гэхдээ алкоголийн төрлийн бүх ундааны адилаар улаан дарсыг бага хэрэглэх хэрэгтэй. Өдөрт тал хундага улаан дарс уувал таны биед сайнаар нөлөөлнө. Хэтрүүлбэл харин ч эсрэгээрээ үйлчилж эхлэнэ шүү.
19. Алим, лийр.
Жижиг хэмжээтэй алим юмуу лийрнээс өдөрт гурвыг идэж байсан илүүдэл жинтэй эмэгтэйчүүд калори багатай дэглэм барьж байх үедээ жимсийг хэрэглээнээс хассан дэглэм баригчдыг бодоход хамаагүй хурдан жин хаяж байжээ. Рио-Де-Жанейрогийн Улсын Их Сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Ногоогоор дэглэм барьж байсан хүмүүс, алим лийр хэрэглэгчдээс бага калорийн дэглэмтэй байсан боловч бага туржээ. Тиймээс амттай зүйл идэхийг хүсээд байвал энэхүү илчлэг багатай амттанг идээд үзээрэй. Та арай удаан цатгалан байж, арай бага идэх болно.
20. Овъёос
Танд цатгалан мэдрэмжийг төрүүлж, биеийн ачаалалтай дасгал хөдөлгөөн хийхэд шаардлагатай энергийг бэлэглэнэ /Хоёр аяга порчид 7 грамм/.
Жич. Өөх шатаадаг хүнсний бүтээгдэхүүнүүд бол илүүдэл жинтэй тэмцэхэд маань хамгийн сайн туслагч болж чадна. Гэхдээ тэнцвэртэй хэрэглээ, биеийн хөдөлгөөнгүйгээр ямар ч хүнс таныг хүссэн хэмжээнд тань хүртэл тураахгүй гэдгийг санаарай.