Хамгийн өндөр IQ-тэй алдартнууд

IQ өндөртэй бүлэг болох "Менса"-гийн талаар дурьдахад та Стивен Хаукинс, Мерилин вос Савант нарын тухай бодож магад. Тэгвэл зарим санаанд оромгүй алдартнуудын нэр Менсатай хамааралтай байдаг ажээ. Менса гэдэг нь хүн амын хоёрхон хувийг эзэлдэг өндөр IQ-тай байхыг гишүүдээсээ шаарддаг бүлгэм билээ. Тэгвэл одоо энэ бүлэгт нэр нь багтдаг санаанд оромгүй алдартнуудын тухай мэдээллийг олсоноо та бүхэнд орчуулан хүргэж байна.
Хамгийн өндөр IQ-тэй алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Аль болох олон эх сурвалжаас мэдээллээ баталгаажуулахыг хичээлээ. Жишээлбэл Шарон Стон маш олон цахим хуудсуудад Менса-гийн гишүүн гэгдэн тэмдэглэгдсэн байх юм. Гэвч тэрээр олон нийтийн үнэмшлийг олсон энэ баримтыг үгүйсгэсэн билээ. Энэ жагсаалтыг тухайн одын IQ–ийн төвшний хэмжээгээр дарааллуулаагүйг хэлэх хэрэгтэй байх. Учир нь зарим нэгийнх оюуны чадамжийн тоон үзүүлэлт барьцтай, бодитоор олдсонгүй.

15. Скотт Леви / Scott Levy /
WSW–ийн бөх Равен гэдгээрээ илүү танигдсан Леви нь Делаварын Их Сургуульд гэмт хэргийн шүүхийн мэргэжлээр суралцаж байсан бөгөөд анхнаасаа хуульч болох хүсэлтэй байжээ. Түүний оюуны чадамжийн төвшин нь 143 юм байна.



14. Эйшиа Каррера /Asia Carrera /
Насанд хүрэгчдэд зориулсан 250 гаран кинонд “тоглосон” Каррерагийн IQ нь 156 юм байна. Порно киноны салбарт амжилт олохоосоо өмнө, 13 настайдаа тэрээр Carnegie Hall-д төгөлдөр хуур тоглодог байсан бөгөөд хожим нь Rutgers их сургуульд элсэж байжээ.



13. Майлс Жефри / Myles Jeffrey /
Маш олон гайхалтай дүрийг бүтээдэг залуу од бол Жефри. 6 настайдаа тэрээр IQ-ийн шалгалт өгч, 99 хувийн үзүүлэлт гаргаж, суут ухаантан гэдгээ баталжээ.



12. Глен Хэдли /GlenneHeadly /
Жүжигчин төдийгүй John Malkovich–ийн гэргий гэдгээрээ танигдсан Хэдли нь Нью-Йорк хотод драмын урлагаар суралцсан бөгөөд Америкийн Швецар Коллежид тэтгэлгээр элсэж байжээ.



11. Квентин Тарантино / Quentin Tarantino /
Ахлах сургуулиа хаясан хүчирхийлийн “урлагт” дурлагч, кино найруулагч Тарантиногийн IQ нь 160 юм байна.



10. Стив Мартин /Steve Martin/
Cal State их сургуульд философид суралцсан тэрээр профессор болж магадгүй байгаа юм. Түүний IQ нь ойролцоогоор 142.



9. Жина Дэвис /Geena Davis/
Дэвис оюутан солилцооны хөтөлбөрөөр Шведрүү явж байсан бөгөөд одоо Шведээр нэвт шувт ярьдаг. Бостоны Их Сургуульд драмын урлагт суралцсан, төгөлдөр хуур, лимбэ, бөмбөр, орган хөгжим тоглодог, IQ нь 140.



8. Лаура Шийлдс /Laura Shields/
Английн модель, жүжигчин тэрээр Лийдс Их Сургуулиас химийн инженер мэргэжлээр хүндэт диплом авчээ. Түүний IQ – 158 гэж тэмдэглэгджээ.



7. Алан Рачинс /Alan Rachins/
Рачинс дэлгэцийн шоунд хуульчийн дүр бүтээж байсан. Тэрээр Пенсильваний Их Сургуулийн Вартон Сургуульд элсэж, түүнийгээ хаяж, Эмпайр Стэйт Коллежийг 1974 онд төгсчээ.



6. Жью Бийчам /Joey Beauchamp/
Жью бол Оксфорд Юнайтед багийн хөл бөмбөгчин бөгөөд Британий Менсагийн баримтын санд, “алдартай гишүүд” гэсэн хэсэгт тэмдэглэгдсэн байна.



5. Натали Портман /Natalie Portman/
Таван хэлээр нэвтэрхий ярьдаг, Харвардын Их Сургуулийн сэтгэл судладын бакалавртай тэрээр Иерусалимын Небрю Их Сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.



4. Жимми Савилле /Jimmy Savile/
Британий DJ, жүжигчин, дэлгэцийн алдартан тэрээр BBC сувгийн “Жим засчихна” /Jim’ll Fix It/ шоугаараа алдартай. Тэрээр маш урт хугацааны туршид гарсан уг шоугаараа долоо хоног бүр олон нийтийн, тэр дундаа хүүхдүүдийн нэг төлөөллийн хүслийг биелүүлдэг байжээ. Тэрээр Лийдс Их Сургуулийн Хуулийн хүндэт доктор, Royal College of Radiology (FRCR)–ийн хүндэт аспирант цолтой юм. Тестээр түүний IQ нь 149 гэж үнэлэгджээ.



3. Жоди Фостер /Jodie Foster/
Фостер нь франц хэлээр хичээлүүд нь ордог Lycee Francais de Los Angeles сургуулийг төгсөж, дараагаар нь Йэлийн Их Сургуульд элсэн, уран зохиолын чиглэлээр зэрэг авчээ. Түүний IQ төвшин 132 юм байна.



2. Долф Ландгрэн /Dolph Lundgren/
Ландгрен нь Стокгольмийн Эзэн Хааны Нэрэмжит Технологийн Их Сургуульд суралцаж байжээ. Тэрээр Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Сиднейн Их Сургуулийг 1982 онд, химийн инженерийн зэрэгтэй төгсөж дараа жил нь MIT-д суралцах Фуллбрайтын тэтгэлэг авч байжээ. Хүчирхэг эрийн IQ нь 160.



1. Жеайм Вуудс /James Woods/
Жагсаалтыг олон жил тэргүүлж байгаа алдарт жүжигчин Вуудс нь SAT-ын шалгалтыг онц өгч, MIT-д элсэж байсан боловч жүжигчний мэргэжлээрээ ажиллахаар сургуулиа орхиж байжээ. Түүний IQ нь 180 гэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()