Америкийн тагнуулыг Москвагаас баривчилжээ

2013-05-17, 02:50
17,363
Америкийн тагнуулч ОХУ-ын нутаг дэвсгэр дээр өөрийн талдаа хүмүүс элсүүлэх гэж байгаад, газар дээрээ баригдсан байна. Тэрээр Москвад буй Америкийн элчин сайдын гуравдагч нарийн бичгийн дарга хэмээх нэрийн дор ажиллаж байжээ. Гэтэл үнэн хэрэгтээ тэрээр Америкийн Тагнуулын Газрын ажилтан Райан Кристофер Фогл юм байна.
Америкийн тагнуулыг Москвагаас баривчилжээ

Түүнийг баривчлах үед бичгэн заавар, мөнгө болон тагнуулын хэрэгсэл олджээ. Ингээд Оросын мөрдөн байцаагчид түүнийг байцааж дараа нь Элчин сайдын газар руу нь хүргэж өгсөн байна.



Тагнуулын хэрэгсэл...



Америкийн тагнуулч залуу байцаалтын үеэр...



Гишүүн элсүүлэх бичгэн заавраас харахад: Түүнд урьдчилгаа болгон 100,000 доллар өгсөн гэнэ. Ингээд хамтран ажиллахаар шийдсэн бол юуны түрүүнд шинэ Gmail үүсгэх хэрэгтэй бөгөөд энэ мэйл хаягийн тусламжтайгаар цаашид холбогдох аж. Үүнээс гадна өөрийн жинхэнэ утасны дугаар, гэрийн хаягийг бичих шаардлагагүй бөгөөд бүртгүүлэхдээ хувийн утас болон хувийн ноутбукээ ашиглаж болохгүй. Заавал интернэт кафед очиж нээх хэрэгтэй. Эсвэл энэ ажиллагаандаа зориулан шинэ холбооны хэрэгслүүд худалдаж авч болох бөгөөд тооцоогоо бэлнээр хийх ёстой аж. Үүний дараа зарлагыг нь эргүүлэн өгөх юм байна. Ингээд шинэ мэйл хаяг нээсэн даруйдаа unbacggdA@gmail.com хаяг руу мэйл явуулах хэрэгтэй бөгөөд долоо хоногийн турш хариугаа хүлээнэ.










Энэ мэдээлэлтэй холбоотой Америкчуудын сэтгэгдлээс хүргэе.

“Saturday Night Live” шоу үүнтэй холбогдуулан элэглэл хийх хэрэгтэй.

Манай тагнуулын газрынхан ийм хиймэл үс зүүдэг гэхэд итгэмээргүй юм.

Орос сайн байна. Газар дээр нь барьж чадлаа шүү.

Өнөөдрийн байдлаар Орос 1- АНУ 0.

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()