Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хилэм загасны түрс болох “Алмас”
Дэлхийн хамгийн ховор, хамгийн үнэтэй түрсний нэг юм. Цэвэр алтаар хийсэн 100 граммын саванд савлагддаг бөгөөд Иран улсад хийдэг байна.
Малтуу мөөг
Малтуу мөөг бол дэлхийн хамгийн ховор бас үнэтэй мөөг юм. Эдгээр мөөгнүүд газар доор ургадаг бөгөөд түүхийн тулд нохой эсвэл малтуу мөөгөнд дуртай гахайг ашигладаг байна. Энэ мөөг нь амт, үнэр сайтай бөгөөд нэг кг мөөгийг 800-1000 долларын үнээр худалдаж авдаг гэнэ.
Алагласан үхрийн мах
Алагласан үхрийн мах нь дэлхийн хамгийн үнэтэй мах юм. Учир нь ийм төрлийн мах гаргаж авахын тулд “Вагиу” үүлдрийн үхрийг өсгөдөг бөгөөд өдөр бүр тусгайлан арчилдаг байна. Жишээлбэл: Тусгай өвсөөр хооллож, дарс болон шар айраг өгдөг аж. Энэ мэтчилэн их нарийн аргаар өсгөдөг учир 1 кг үхрийн мах 1000 долларын үнэтэй байдаг байна.
“Kopi Luwak” кофе
Энэ кофег тусгай арга замаар боловсруулдаг байна. Кофены боловсруулалтанд суусар оролцдог гэнэ. Суусар нь хэдийгээр зэрлэг амьтан боловч кофены үрийг идэх дуртай бөгөөд суусрын гэдсэнд кофены үр орох үед зөвхөн кофены зөөлөн эд нь боловсрох аж. Харин үр нь боловсрохгүй бөгөөд дараа нь ялгадсаар нь гардаг гэнэ. Ингээд ажилчид түүнийг нь түүж наранд хатаадаг аж. Суусарын гэдсэнд орсон кофены гашуун амт нь үгүй болж зөөлөн, амт үнэр сайтай болдог. 1 кг кофены үнэ нь 300-400 доллар байдаг байна.
La Bonnotte төмс
Зарим нэг төмсийг 1 кг-ыг нь 500 доллараар зарж болдог гэнэ шүү. Ийнхүү өндөр үнэтэй зардаг хамгийн гол шалтгаан нь төмсөө далайн замгаар бордох хэрэгтэй байдаг байна.
Пицца
Хүн бүрийн дуртай пиццаг зарим тохиолдолд өндөр үнэд хүргэж болдог юм байна. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй пиццаг Италид захиалж болох гэнэ. Энэ пиццаг хийхэд пиццаны мэргэжлийн тогооч нар хийдэг бөгөөд найрлаганд нь янз бүрийн далайн гаралтай бүтээгдэхүүнүүд багтдаг байна. Харин дараа нь бага зэрэг “Louis XIII Remy Martin” хэмээх дарс болон “Murray River” хэмээх ягаан давсыг нэмдэг аж. Ийм пицца 8300 еврогийн үнэтэй юм.
Florette Sea&Earth салат
Оксфордын “Le Manoir aux Quat Saisons” хэмээх буудлын ресторанд энэ салатыг амсаж үзэж болох юм байна. Энэ салатны үнэ нь 650 фунт стерлинг бөгөөд найрлаганд нь малтуу мөөг, ховор загас болон хавч, “Алмас” түрс, салатны навч, төмс гэх мэт зүйлс багтдаг.
Зайрмаг
Халуун өдөр зайрмагнаас илүү сайхан зүйл гэж үгүй. “Serendipity 3” рестораны зайрмаг 25,000 долларын үнэтэй гэнэ. Учир нь зайрмагны найрлаганд 25 төрлийн какао, болон идэж болох алтны үйрмэг байдагт оршино. Харин энэ зайрмагийг идсэнийхээ дараа халбага болон аягыг нь дурсгал болгон авч болох аж.