Таны итгэдэг худал зүйлс

2016-02-27, 18:59
18,076

Бид яагаад ч юм ямар нэгэн домог, цуу ярианд маш ихээр итгэдэг. Гэтэл бидний үнэн гээд итгэчихсэн байсан баримтууд заримдаа худал, ам дамжсан яриа болсон байдаг. Та үнэхээр дэлхий нарыг тойрон эргэдэг гэж бодож байна уу?...

Таны итгэдэг худал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үнэн хэрэгтээ дэлхий яг нарыг тойрон эргэдэггүй юм байна. Харин нарны аймгийн төвийг тойрон эргэдэг бөгөөд энэ төвийг бари-төв (barycenter) гэдэг аж. Илүү холуур тойрдог гэсэн үг.

Бидний хэл тэр чигтээ бүх амтыг мэдэрдэг. Аль нэг хэсэг нь аливаа нэг амтыг илүү мэдрэнэ гэж байхгүй.

Та шувууны ангаахайг бариад буцаад үүрэнд нь хийсэн ч ээж нь түүнийг голохгүй. 

Чихэрлэг зүйлс танд илүү их энергийг авчирдаггүй. 

Хамелеон бусдаас биеэ хамгаалахаас гадна, хоорондоо харьцахын тулд өнгөө хувиргадаг байна. 

Напелеон дундаж өндөртэй Франц иргэнээс өндөр байсан.

Викингчүүдийн дуулга эвэргүй байсан. 

Бохь 7 жилийн турш боловсордоггүй бөгөөд хэрвээ залгисан бол бүхэл хэлбэрээр ялгадасаар гарна. 

Улаан үстүүд алга болоогүй. Тэд дэлхийн хүн ам өсөж хөгжиж байгаатай адил өссөөр л байгаа.

Сарьсан багваахай сохор биш. Тэд шөнө харж, мэдрэхдээ маш сайн. 

Дундад зууны үед хүн төрөлхтөний наслалт тийм ч богино байгаагүй. Ихэнхи насанд хүрэгчид 60 орчим насалдаг байжээ. Богино насалж байсан шалтгаан нь хүүхдийн нас баралтын тоо их байсантай холбоотой.

Гараа удаан усанд дүрэхээр гар үрчлээтдэг. Бидний хуруунд ус шингэснээс бус харин тархитай холбогдож байгаа учир үрчлээтдэг байна.

Кориолисын хүч нь ус урсах үед түүний чиглэлийг өөрчилж чадахгүй. Тэр зөвхөн их усанд л нөлөөлдөг.

Гадилны мод гэж байхгүй, харин гадилны ургамал гэж бий. 

Олон нийтийн төөрөгдөл 

Хуруугаа дуугаргах нь гар хурууны хэлбэрт нөлөөлөхгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()