Дэлхийн технологийн дэвшил монголд 2 жил

2013-04-04, 20:53
5,557
Дэвшилтэт технологийн IPTV үйлчилгээ, Өндөр хурдны интернэт, Шинэ үеийн суурин утасны Гурвалсан үйлчилгээ Монголд нэвтрээд хэдийнээ хоёр жил болжээ. Ингэж хэлэх болсон учир нь Монголын мэдээлэл холбооны Юнител группийн харъяа Юнивишн компани энэхүү үйлчилгээг Монголдоо анхлан нэвтрүүлээд хоёр нас хүрч буй юм.
Дэлхийн технологийн дэвшил монголд 2 жил

Хоёр жил хэдий богино хугацаа ч Юнивишн компанийн мэдээлэл технологийн салбарт болон хүмүүсийн  хэрэглээнд авчирсан хөгжил, дэвшил чамлахааргүй билээ.

Ингээд энэ хугацаанд Юнивишн компанийн хийж бүтээсэн ажлуудыг эргэн харвал:

Телевизийн технологийн салбарт:
  • Телевизийн тоон системд шилжих үйл явцыг эхлүүлж, Монголын үзэгчдэд HD форматын ГАЙХАМШИГ-ийг мэдрүүлсэн
  • IPTV-ийн бүх 133 сувгаа оюуны өмчийн эрхтэйгээр хэрэглэгчиддээ дамжуулж, олон нийтэд ҮЛГЭР ДУУРИАЛАЛ үзүүлсэн
  • Үзэгч  эфирийн цагт баригдалгүй хүссэн цагтаа, дуртай нэвтрүүлгээ сонгон үзэх ЭРХ ЧӨЛӨӨ-г олгосон
  • Телевизийг гэртээ суурин байдлаар үздэг ойлголтыг халж, интернэт холболттой л бол ажил, лагерь, хөдөө орон нутаг цаашлаад гадаад улс орноос ч Univision Anywhere үйлчилгээг ашиглан Монголын телевизийн сувгуудаа дурын төхөөрөмөөс үзэх БОЛОМЖ-ийг бий болгосон
  • Телевизээр зөвхөн ТВ сувгууд үзэх биш цаг агаар, зурхай, валютын ханш гэх мэт өдөр тутмын хэрэгцээт мэдээллүүдийг авах ДАВУУ ТАЛ -ыг бүрдүүлсэн
  • Телевизийнхээ дэлгэцээс байр, СӨХ-ийн төлбөрөө харах, төлөх цаашлаад банкны бүх төрлийн үйлчилгээг иж бүрнээр нь авах ЦОГЦ үйлчилгээг IPTV хэрэглэгчиддээ олгосон

Интернэт:
  • Хэрэглэгчийнхээ гэр болон оффист утасгүй интернэтийн Wi-Fi орчинг үүсгэж хэрэглэгчиддээ ӨДӨР БҮР ОНЛАЙН байх эрх чөлөөг олгосон  
  • Интернэтийн хурдаа 3 дахин нэмэгдүүлж, доод хурд 1-3 mbps байх ЖИШИГ СТАНДАРТ-ыг тогтоосон.

Суурин утас:
  • Суурин утас нь дуудлага хадгалах, мессеж бичих, дүрсээ харж ярих гэх мэт давуу талтай буюу яг гар утас шиг УХААЛАГ болсон
  • Суурин утас нь гэрт байрлах биш хаана ч, хэзээ ч авч явах АВСААРХАН болсон  

Үйлчилгээний хамрах хүрээ:
  • Улаанбаатар хотын орон сууцтай 4 ӨРХИЙН 3 нь,  ОФФИСИЙН 5 барилгын 4 нь Гурвалсан үйлчилгээг шууд захиалан хэрэглэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл Юнивишн компани нийслэлийн 120 мянга орчим орон сууцтай өрхийн 90 хувьд нь шилэн кабелийн сүлжээгээ нэвтрүүлж, асар том мэдээлэл холбооны дэд бүтцийг цогцлоон байгуулж чадсан

Цаашдаа бид хүн бүрийн амьдралын салшгүй хэсэг нь байх мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт хэв маягийг тодорхойлохын төлөө хичээн ажиллах болно.

Бид 2 жилийн ойн баяраа тохиолдуулан одоогийн болон шинэ хэрэглэгчиддээ ОНЦГОЙ СЮРПРИЗ бэлдсэн. Та www.univision.mn болон 77118811 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу

Эрхэм хэрэглэгч та бүхэндээ 2 жилийн ойн
баярын мэнд дэвшүүлье

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.