Батгыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Өдгөө охид, залуусын шүдний өвчин болж өөртөө итгэл итгэл, гоо үзэсгэлэнг нь үгүй хийж байгаа батгыг гэрийн нөхцөлд эмчилж болох аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Бид батгыг бохирдсон арьснаас болж үүсдэг хэмээн ойлгож, арьсаа байнга л гүн цэвэрлэж, зулгалах шахдаг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт төдийгүй хэт их угааснаас болж арьс гэмтэн, батгыг улам өдөөж өгдөг байна. Харин таны идэж буй хоол болон стресс зэргээс л батга үүсэн бий болдог гэдгийг анхаараарай. Мөн доорх аргуудыг нэг дор хэрэглэхгүй байхыг сануулъя.

Батгыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алимны цуу

Алимны цуу нь батганы эсрэг үр нөлөөтэй бөгөөд бактери устгадаг. Иймд нэг халбага алимны цууг 3 халбага цэвэр устай хольж маск болгон бэлтгээд унтахаасаа өмнө сайтар цэвэрлэсэн нүүрэндээ нимгэн түрхэнэ. Ийн 10 минут болсны дараа бүлээн усаар угаагаад арьсаа амраана. Алимны цуу нь арьсыг тань хуурайшуулах тул хэрэглэсний дараа нүүрэндээ чийгшүүлэгч шөнийн тос түрхэж өгөөрэй.

Алимны цуу

2 Зөгийн бал, шанцайтай маск

Зөгийн бал нь наалдамхай, харин шанцай нь халуун ногоотой. Гэтэл эднийг нэгтгэж нүүрэндээ түрхэнэ гэдэг бүтэшгүй мэт боловч батганы маш сайн эмчилгээ болдог. 2 халбага зөгийн балыг, 1 халбага шанцайтай сайтар хольж өгнө. Нүүрээ угааж цэвэрлэсний дараа тус маскаа батгатай хэсэг дээрээ түрхэж 10-15 минут байлгаарай. Мэдээж цэвэр усаар угаах бөгөөд хэд хэдэн удаа тус маскыг ашигласнаар мэдэгдэхүйц үр дүн гарна.

Зөгийн бал, шанцайтай маск

3 Сүү, тараг, зөгийн балтай маск

Тус маскыг бэлтгэхдээ сүү, тараг хоёрын алийг нь ч ашигласан болох бөгөөд эдгээр нь үрэвслийг намдаах үйлчилгээтэй юм. Сүүгээ өрөөний температурд байлгаж ашиглах нь зүйтэй эс бөгөөс хэт хүйтэн зүйлс нүүрэндээ түрхэх нь арьсанд цочрол өгдөг байна. 1 халбага сүүг 1 халбага цэвэр зөгийн балтай хольж хутгана. Тус зуурмагаа нүүрэндээ жигд түрхэх бөгөөд өөрийн хүссэнээрээ давхарлаж болно шүү. 10-15 минут болсны дараа нүүрээ угаагаад, чийгшүүлэгч тос түрхээрэй.

Сүү, тараг, зөгийн балтай маск

4 Өндөгний цагаан

Өндөгний цагаанд агуулагдах протейн, амин дэмүүд нь арьсыг чангалж, тослогыг тэнцвэржүүлэх, үрэвслийг намдаах ид шидтэй юм. 3 ширхэг өндөгний цагааныг ялган аваад нүүрэндээ жигд түрхэн, 10 минут болоод бүлээн усаар угаана. Үүний дараа чийглүүлэх тос түрхэхээ мартуузай.

Өндөгний цагаан

5 Жүржийн хальс

Жүржний хальсыг хатааж, нунтаглаад устай зуурч нүүрэндээ түрхэнэ. 10 минут болсны дараа угааж арилгах байна шүү. Энэ нь тэр чигээрээ л С витамин тул арьсыг сэргээж, батганы үрэвслийг дарах үйлчилгээтэй.

Жүржийн хальс

6 Гүзээлзгэнэ, зөгийн балны зуурмаг

Гүзээлзгэнэ нь нүүрний өнгийг сэргээж, тэжээл өгөх ашиг тустай байдаг бол зөгийн балтай нэгдэхээрээ нэгэн төрлийн скраб болдог байна. 3 ширхэг гүзээлзгэнийг нухаж бэлтгээд 2 халбага цэвэр зөгийн балтай хольж хутгана. Тус зуурмагаа нүүрэндээ түрхэж, 20 минут болоод бүлээн усаар угааж хатаах аж. Энэ нь таны бохирдсон, илүүдэл арьсыг цэвэрлэдэг бөгөөд дор хаяж сарын хугацаанд долоо хоногт хоёр удаа хэрэглэхэд үр дүнгээ мэдэгдэхүйц өгөх байна.

Гүзээлзгэнэ, зөгийн балны зуурмаг

7 Гадилын хальс

Энэ нь арьсны гүний давхаргад үйлчилж батга үүсэх, гарах нөхцөлийг бууруулдаг аж. Та ердөө ганц ширхэг гадил худалдаж аван, идчихээд хальсыг нь хаях биш, гоо сайхан болохдоо ашиглаарай. Гадилын хальсаа нүүрэндээ жигд түрхэн, 30 минут болоод бүлээн усаар угаана.

Гадилын хальс

8 Зуун настын шүүс

Тариалахад маш хялбар тул нэгийг аваад гэртээ ургуулж, ашиглахад боломжийн юм. Янз бүрийн үрэвсэл шарханд онцгой нөлөө үзүүлдэг тул батганы үрэвслийг ч мөн бууруулж, сорвийг арилгадаг байна. Бага зэргийг зүсч аван, шахаж шүүсээр нь нүүрэндээ иллэг хийнэ. Унтахаасаа өмнө түрхэж, угаах шаардлагагүй байна шүү.

Зуун настын шүүс

9 Хүнсний сода

Үүнийг та устай зуурч, скраб болгон ашиглаж болно. Хагас аяга хүнсний содыг, аяганы 8 хуваасны нэгтэй тэнцэхүйц усаар зуураад нүүрэндээ иллэг хийж өгнө. 5-6 минут иллэг хийсний дараа бүлээн усаар угааж, цэвэрлэнэ. Ингэснээр арьсны үхмэл эд эсийг гуужуулж, бөглөрсөн нүхийг нээн өгч байгаа юм.

Хүнсний сода

10 Нимбэгний шүүс

Бүхий л төрлийн арьсанд онцгой нөлөө үзүүлэх энэхүү жимсний шүүс нь батгыг хатааж, сорвигүй эдгээх ашиг тустай. Унтахаасаа өмнө тал лимоны шүүсийг шахаж, нүүрэндээ түрхэж хононо.

Нимбэгний шүүс

11 Уураар утах

Энэ нь нүүрний бөглөрсөн нүхнүүдийг нээж, бохирдлыг гадагшлуулахаас гадна арьсанд амьсгалах боломжыг олгох үүрэгтэй. 1 данх ус буцалгаад нүүрэн доороо байрлуулж, уурыг гадагшлуулахгүй үүднээс толгой дээгүүрээ алчуур тавиарай. Ийн 10 минут болоод нүүрээ тэр чигээр нь хатаагаарай. Өдөрт нэг удаа хийхэд л хангалттай байна.

Уураар утах

12 Сармис

2-3 хумс сармисны шүүхийг шахаж, батгатай хэсэг дээрээ түрхэнэ. 10 минут болсны дараа бүлээн усаар угааж арилгах байна. Сармист агуулагддаг амин дэмүүд нь бактерийн эсрэг маш сайн үйлчилгээтэй бөгөөд батгыг арилгахаас гадна дахиж гаргахгүй аж.

Сармис

13 Овьёосны гурил

Энэ нь батганы үрэвслийг намдааж, түргэн эдгэрэхэд чухал нөлөө үзүүлнэ. Нэг аяга овьёосны гурилыг 2 халбага зөгийн бал болон нэг аяга буцалсан устай хольж шингэн зуурмаг болгоно. Үүнийгээ нүүрэндээ жигд түрхэн, иллэг хийгээд 20-30 минут болсны дараа угааж, хатаагаарай.

Овьёосны гурил

14 Элсэн чихрийн скраб

Бор элсэн чихрийг, оливын тос, зөгийн бал зэрэгтэй хольж гарган авах гайхалтай шидтэй маск юм. Үүнийг гадуур худалдаалдаг боловч та гэртээ ч хийх боломжтой байна. Оливын тос, зөгийн бал зэргээ хольж 2 халбага бор сахарыг нэмж хутгана. Үүнийг нүүрэндээ жигд түрхэж, 20 минут болоод бүлээн усаар угаана.

Элсэн чихрийн скраб

15 Дэрний уутаа тогтмол угаа

Дэрний уутаа долоо хоногт дор хаяж нэг удаа угааж хэвшээрэй. Учир нь бохирдсон дэрэнд маш их бактери агуулагдаж байдаг төдийгүй эдгээр нь таны цэвэрлэж, цэвэрлэж унтсан нүүрэнд шингэж улмаар батга болон гардаг байна.

Дэрний уутаа тогтмол угаа

16 Нүүрэндээ бүү хүр

Бохир гараараа батгаа шахах, маажих зэрэг нь тун буруу үйлдэл болохыг анхааруулъя. Ингэснээр бохирдол нь таны нүүрний бусад хэсэгт тархан хаа саагүй батга үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна шүү. 

Нүүрэндээ бүү хүр

17 Төмс

Энэхүү хүнсний ногоо нь үрэвслийн эсрэг шилдэг үйлчилгээтэй тул эрт үеэс л хэрэглэсээр ирсэн байдаг. 1 ширхэг түүхий төмсийг нухаж, нүүрэндээ жигд тараан түрхэнэ. Хэдэн минутын турш иллэг хийсний дараа 15-30 минут байлгана. Үүний дараа бүлээн усаар угааж, цэвэрлээрэй.

Төмс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()