Казахстаны нийслэл Астана

1997 оны 12 сарын 10-нд Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Акмола руу Казакстаны нийслэлийг шилжүүлсэн бөгөөд хагас жилийн дараа “Астана” болгон өөрчилжээ. Нийслэлийг шилжүүлсэн талаар хэд хэдэн яриа байдаг. Алмата нь газар зүйн байрлалынхаа хувьд улсынхаа зүүн өмнөд зүгт оршдог бөгөөд улс орныхоо эдийн засгийн хөгжилд муугаар нөлөөлнө хэмээн үзсэн байна. Харин Астана нь хотын төвдөө оршдог бөгөөд Казакстан улсын хөгжилд сайнаар нөлөөлж болох юм. 

Казахстаны нийслэл Астана
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ингээд та бүхэндээ нэгэн аялагчын фото тэмдэглэлийг орчуулан хүргэе.
 
Астанагийн түүхээс хүргэвэл:
  Астана хотыг 1830 онд Казакуудын суурин болгох зорилгоор байгуулсан байна. Астана анх 1992 он хүртэл Целининград нэртэй байсан бөгөөд 1998 оноос хойш “Акмола” болж үүний дараа “Астана” болж өөрчлөгджээ. Энэ хот Алматагийн дараа ордог Казакстаны томоохон хот юм. 2012 оны 6 сарын 21-ий байдлаар хүн амынх нь тоо 775,800 байсан байна.

Астана хотод их хэмжээний үзэсгэлэнтэй барилга байгууламжууд бий.


 
Астана барилга байгууламжаараа улсынхаа тэргүүнд явж буй хот юм. Нийт амины сууцны тавны нэг нь Астана хотод байсан байна. Сүүлийн таван жилийн туршид Астана хамгийн их барилга байгууламж барьж буй хот болж байгаа аж.



Усан-ногоон өргөн чөлөө.



Хүйтний улиралд хүмүүс бараг гадуур гардаггүй бололтой.


 
Бөөрөнхий талбай болон КазМунайГаз нефтийн компанийн байрын харагдах байдал. 2015 он гэхэд нефтийн олборлолтыг 150 сая болгон нэмэгдүүлэх зорилготой байгаа бөгөөд хэрвээ энэ зүйл бүтэмжтэй болвол Казазкстан дэлхийн хамгийн их нефттэй 10 орны тоонд багтах юм байна. Улсын эдийн засгийн гол эх үүсвэр нь нефт болон нефтийн бүтээгдэхүүн экспортлодог явдал юм. Казакстаны нефть тээвэрлэлт ихэвчлэн Оросоор дамждаг.



Гудамж нь үнэхээр цэвэрхэн. Хаа сайгүй шинэхэн, чамин гэрлүүд бий.



Би архитектор биш учир өөрт төрсөн сэтгэгдлээсээ хуваалцъя. Астана барилга ихтэй ч үнэхээр тансаг, ганган барилга цөөхөн. Ихэнхи л яг хайрцаг мэт хэлбэр загвартай байсан.



Байтерек хөшөө. Энэ хөшөөний арихтектор нь алдарт Норман Фостер юм. Хөшөөний өндөр нь 97 метр бөгөөд бөмбөгтэйгөө нийлэх юм бол 105 метр болох аж.



“Хойд зүгийн гэрэл” хэмээх барилга нь Олон улсын холбооны шагналыг хүртсэн юм.


 
Газар зүйн байрлалаас гадна өөр хэд хэдэн хүчин зүйлс хотын төвийг шилжүүлэхэд нөлөөлсөн байна. 1990 оны Казакстанд Орос үндэстэнгүүд болон орос хэлт үндэстэнгүүд нэлээд их цагаачлах болсон болжээ. Улсын хүн ам нь цагаачлагчдын тоотой тэнцэж байсан учир хүн амын тоо өсөж байсан байна.









“Маргадын хотхон”



Технологийн “Транспорт Тауэр” байр. Тэнгэр баганадсан барилгууд цөөхөн байдаг хэдий ч бүгд нэг газартаа төвлөрсөн байдаг.



“Хан Шатыр” худалдааны байгууллага. Астана нь Дубайн даруухан хувилбар гэхэд болно. Өвлийн цагт Астана хотод -50 градус хүрч болох бөгөөд дэлхийн хамгийн хүйтэн 10 орны нэг юм.



150 метрийн өндөртэй майхан хэлбэрт тунгалаг барилга.



“Думан” зочид буудал.



Хүссэн газраараа явж зураг дарж болно.







Цирк.



Хотын ялалтын цамхаг.



М-3 гүүр.





Ак-Орда, Ел-Басын амины орон сууц. Өвлийн Астанагийн байдал нэг иймэрхүү.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()